- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 163
Улаанбаатар хот
Журамд нэмэлт оруулах тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-ын дараах зүйл, заалтад дор дурдсан агуулгатай заалт, дэд заалт нэмсүгэй:
1/ 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт:
"3.2.2.Татвар төлөгчийн тухайн улиралд олгосон татварын буцаан олголтод Татварын ерөнхий хуулийн 35.6-д заасан системээр эрсдэл тооцож, дутуу олгосон боловч дараагийн улиралд "эрсдэлгүй" гэж үнэлэгдсэн тохиолдолд нэмж олгох, "эрсдэлтэй" гэж үнэлэгдэн илүү олгогдсон тохиолдолд татвар төлөгчид мэдэгдэн, дараагийн улиралд олгох буцаан олголтоос суутган тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авна."
2/ 6 дугаар зүйл:
6.1.8.Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно".
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
