A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/222

Улаанбаатар хот

Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар баталсан "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-ыг хүчингүй болгож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т үүрэг болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР