- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ХУУЛЬЧДААС СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2004 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
ХУУЛЬЧДААС СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ
ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1-ийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5., 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1.Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т "Шалгалтанд авбал зохих нийт онооны 70-аас доошгүй хувийг авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнд тооцно" гэсний "тухайн шалгалт" гэдгийг мөн хуулийн 9.1.-д заасан бодлого, ярилцлага гэсэн хоёр хэлбэр бүхий, 9.2.-т зааснаар гурван хоног үргэлжлэх, тухайн жилийн сонгон шалгаруулах шалгалтыг ойлгохоор тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
