- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1991 ОНЫ 13 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1993 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
"Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 13 дугаар тогтоолд "Малын хашаа саравчийг агуулах савтай адилтган үзнэ" гэж заасан нь "агуулах сав" гэдэг ойлголтыг хэт өргөтгөж, хуулийн агуулгад нийцэхгүй байгааг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
"Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4-р сарын 19-ний өдрийн 13-р тогтоолын нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Малын хашаа саравчийг агуулах савтай адилтган үзнэ" гэсэн заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.
Малыг алдагдахаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн хашаа байр, савыг Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан "агуулах сав" гэдэгт хамааруулан ойлгоно.
Харин зөвхөн малын хөл хөдөлгөөн хорих, малыг салхи, жавар, бороо, цаснаас нөмөрлөх зориулалттай хашаа, хороо, саравчийг дээр дурдсан "агуулах, сав" гэдэг ойлголтонд хамааруулахгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.НАМСРАЙЖАВ
Текст томруулах
A
A
A
