- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 503 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 317
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.9, 13.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.6, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 503 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалт"-д дор дурдсан дэд заалт тус тус нэмсүгэй:
№ |
Код |
Барааны нэр, төрөл |
А.Хийн түлш |
||
5¹ |
2711.19.00 |
Шингэрүүлсэн бусад хий: пропан, метан, этан, бутаны холимог |
Б.Хийн түлшний хангамж, хэрэглээний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол |
||
10¹ |
7210.12.00 |
Төмөр эсвэл чанаржуулаагүй гангаар хийсэн хавтгайлж цувисан бүтээгдэхүүн (Хийн баллоны их биеийг хийхэд зориулагдсан) |
10² |
7210.70.00 |
Будсан, лакдсан, хуванцар давхарга суулгасан төмөр эсвэл чанаржуулаагүй гангаар хийсэн хавтгайлж цувисан бүтээгдэхүүн (Хийн баллоны их биеийг хийхэд зориулагдсан) |
17¹ |
7318.19.00 |
Төмөр эсвэл гангаар хийсэн пүрштэй даравч (Хийн баллонд зориулагдсан) |
27¹ |
84.02 |
Хийн түлшээр ажилладаг уурын тогоо эсвэл өндөр даралтын уурын бусад тогоо (бойлер) |
27² |
8402.90.00 |
Дулааны болон үйлдвэрлэлийн халаалт, технологийн зориулалттай хийн түлшээр ажилладаг уур гаргадаг бойлерын эд анги: (Их бие, суурь, тогоон дотор угсрагддаг хоолой, усны хоолойд угсрагддаг хошуу, ус хуримтлуулагч, уурын барабан, хатаагч, механик биш галлагч, хяналтын таг, галын крант) |
28¹ |
8403.90.00 |
Хийн түлшээр ажилладаг төвлөрсөн халаалтын халуун усны тогооны эд анги: (Тогооны бүрхүүл, хана, хаалга, хүхээ, шалгах хэсгийн таг) |
28² |
8309.90.00 |
Металлан бөглөө, таглаа, таг (Хийн баллонд зориулагдсан) |
63¹ |
8462.29.00 |
Хийн баллоны ирмэг гаргагч, эмхэрдэгч төхөөрөмж |
71¹ |
8539.49.00 |
Хэт ягаан эсвэл нил улаан гэрлийн чийдэн (Тэсрэлтээс хамгаалагдсан) |
73¹ |
8703.90.70 |
Хийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй эсвэл хийн түлшээр ажилладаг хөдөлгүүр болон цахилгаан мотортой тээврийн хэрэгсэл (цилиндрийн багтаамж нь 2500 см3 ба түүнээс доош) |
73² |
8703.90.80 |
Хийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй эсвэл хийн түлшээр ажилладаг хөдөлгүүр болон цахилгаан мотортой тээврийн хэрэгсэл (цилиндрийн багтаамж нь 2501-4500 см3) |
79¹ |
8704.22.00 |
Дизель хөдөлгүүртэй, хийн түлш тээвэрлэх, цэнэглэх авто цистерн (бүх жин 5 тн-оос их боловч, 20 тн-оос ихгүй) |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН
Текст томруулах
A
A
A
