A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 315

Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "з", 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар тогтоосугай.

2. Аж ахуйн нэгжийн улсын тооллогыг зохион байгуулах Комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Аж ахуйн нэгжийн улсын тооллогод өөрийн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулах орон тооны бус ажлын хэсэг байгуулж, тооллогын ажилд татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тооллогын ажилд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай.

4. Аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2021 оны батлагдсан төсөвт багтаан зохион байгуулж, тооллогын дүнг нэгтгэн 2022 оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулахыг Комисс (Б.Жавхлан)-т даалгаж, Yндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ