A

A

A

Бүлэг: 1979

2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар А-266

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-76 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А-45 дугаар тушаал, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А-233 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-263 дугаар тушаал, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-93 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-20 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А-91

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төлбөрийн системийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-266 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

3.Шинээр баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН