- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2021 оны 10 сарын 8 өдрийн
А-266 тоот тушаалын хавсралт
МОНГОЛБАНК
ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
ТӨЛБӨР ТООЦООНЫ ГАЗАР
2021 ОН
Журмын агуулга
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
ХОЁР. ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
1. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчид тавих шаардлага
2. Систем ажиллуулах хүсэлт гаргагч
3. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч болон систем ажиллуулах хүсэлт гаргагчийн
мэдээллийн аюулгүй байдалд тавих шаардлага
ГУРАВ. ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА
4. Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх
5. Карт гаргах
6. Карт хүлээн авах
7. Цахим мөнгө гаргах
8. Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх
9. Аутсорсингийн үйлчилгээ авах
10. Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
ДӨРӨВ. ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ
ТАВ. ХҮСЭЛТИЙГ СУДЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ
ЗУРГАА. ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
ДОЛОО. ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
11.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нийтлэг эрх, үүрэг
12.Карт гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
13.Карт хүлээн авах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
14.Карт гаргагч, хүлээн авагчийн нийтлэг эрх, үүрэг
15.Цахим мөнгө гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
16.Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
НАЙМ. СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ
ЕС.ИННОВАЦИЙН ОФФИС
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ТАЙЛАН МЭДЭЭ
Хяналт
Тайлан мэдээ
Хариуцлага
ХАВСРАЛТ
--- оОо ---
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг тодорхойлох, хүсэлт гаргагч нь хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг хангасан эсэхийг судалж хянах, зөвшөөрөл олгох, татгалзах, зөвшөөрлийн нөхцөл, зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тогтоох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журам нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцтэй байна.
1.3.Энэ журамд заасан нэр томъёог Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тодорхойлсон утгаар ойлгоно.
1.4.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1 болон 10.2-т заасны дагуу Монголбанк нь энэ журмын шаардлагыг хангасан этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дангаар нь эсхүл хамтад нь олгоно. Үүнд:
1.4.1.Төлбөрийн карт /цаашид "карт" гэх/ гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.2.Карт хүлээн авах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.3.Цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.4.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.5.Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх;
1.4.6.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.7.Аутсорсингийн үйлчилгээ авах;
1.4.8.Систем ажиллуулах.
1.5.Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ журмын 1.4.1-1.4.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1.4.4-т заасан зөвшөөрлийн хамт олгоно.
1.6.Банкны тухай хуулийн 6.1.3-т заасан зөвшөөрлийг авсан банканд энэ журмын 1.4.4-т заасан зөвшөөрлийг олгосонд тооцно.
1.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу төлбөр тооцооны системийг зөвхөн Монголбанк ажиллуулах бөгөөд тус систем нь "Банксүлжээ" систем байна.
1.8.Монгол Улсын Сангийн яам, Монголын үнэт цаасны клирингийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, банкны эрх хүлээн авагчаас бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.9-д заасны дагуу Банксүлжээ системд шууд бусаар оролцох буюу төлбөр тооцооны төлөөлөгчийн Монголбанкан дахь дансаар дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
1.9.Оролцогч хоорондын бага дүнтэй бодит цагийн гүйлгээ, багцын гүйлгээ болон картын гүйлгээг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн хариуцан ажиллуулж байгаа Автомат клиринг хаус систем, Картын нэгдсэн сүлжээ эсвэл Монголбанкны зөвшөөрөл бүхий клирингийн системээр дамжуулах бөгөөд төлбөр тооцоог шууд оролцогчийн Монголбанк дээрх дансаар гүйцэтгэнэ.
1.10.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн дотоод гүйлгээнд буюу тухайн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч дээрх данс хооронд хийж буй гүйлгээнд энэ журмын 1.9 дэх заалт хамаарахгүй.
1.11.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.24-т заасан карт нь ISO/IEC 7810 ID-1 стандартын бэлдэц дээр картын мэдээллийг хэвлэсэн, EMV стандарт хангасан чип болон соронзон тууз бүхий төлбөрийн хэрэгсэл байна.
1.12.Энэ журмын 1.11-т заасан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжид суулгасан, түүгээр идэвхжиж картын гүйлгээ үүсгэж буй биетээр хэвлэгдээгүй төлбөрийн хэрэгсэл нь биет бус карт байна.
1.13.Карт, картын мэдээлэл ашиглан, эсхүл хэрэглэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хооронд тохирсон аливаа хэлбэрийн мэдээлэл ашиглан гүйлгээ үүсгэж буй төхөөрөмж, програм хангамж нь цахим мэдээ үүсгэгч байна.
1.14.Карт хүлээн авагчийн системд холбогдсон, карт, картын мэдээллээр идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь АТМ байна.
1.15.Бараа, ажил үйлчилгээний төлбөрийг цахим мөнгө, карт гэх мэт Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл ашиглан банкан дахь эсхүл цахим мөнгө гаргагч дээрх дансанд хүлээн авахаар гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд нь мерчант байна.
1.16.Карт хүлээн авагчийн системд холбогдсон, төлбөр хийх зориулалтаар мерчант дээр байршуулсан, карт, картын мэдээллээр идэвхжиж, гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь ПОС төхөөрөмж байна.
1.17.Карт хүлээн авагч өөрийн салбар, нэгжид байршуулж, системдээ холбосон, картаар идэвхжиж, гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь ПОБ төхөөрөмж байна.
1.18.Монголбанкнаас тодорхойлсон шаардлагыг хангасан, ₮ картын лого бүхий, дотоодод болон олон улсад төлбөрт ашиглагдах карт нь "Үндэсний төлбөрийн карт" (цаашид "₮ карт" гэх) байна.
1.19. "₮ карт"-ын оноосон нэр нь "Төгрөг карт" байх бөгөөд олон улсад ашиглах нэр нь "₮ card" байна.
1.20.Олон улсад зөвшөөрөгдсөн картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагатай хамтран гаргасан, тухайн байгууллагын карт хүлээн авах сүлжээнд ашиглах боломжтой ₮ карт нь "Хосолсон-брэнд[1] ₮" карт байна.
1.21.Карт гаргагчийг бусдаас ялгах зорилгоор олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллага, Монголбанкнаас олгосон картын дугаарын эхний 6-10 оронг илэрхийлэх тоон дараалал нь "БИН дугаар" байна.
1.22.Чип уншуулах үйлдэл нь картын чипийг цахим мэдээ үүсгэгч төхөөрөмжид уншуулан картын гүйлгээ үүсгэх үйлдэл байна.
1.23.Зайнаас унших үйлдэл нь картын чип болон бусад хэрэгслийг цахим мэдээ үүсгэгчид зайнаас уншуулан картын гүйлгээ үүсгэх үйлдэл байна.
1.24.Карт, картын мэдээлэл ашиглаж цахим мэдээ үүсгэгчийн тусламжтайгаар мөнгөн хөрөнгө шилжүүлэх, төлбөр төлөх, худалдан авалт хийх, дансны үлдэгдэл шалгах, орлого, зарлага хийх, ПИН код өөрчлөх, баримт авах зэрэг үйлдэл нь картын гүйлгээ байна.
1.25.Токенжуулах үйлчилгээ нь хэрэглэгчийн дансны дугаар, картын мэдээллийг агуулсан өгөгдлийг системд дамжуулахаас өмнө токен буюу тусгай кодоор орлуулах, токеныг дансны дугаар, картын мэдээллийг илэрхийлсэн өгөгдлөөр эргүүлэн сольж өгөх үйлчилгээ байна.
1.26.Цахим мэдээ үүсгэгч ашиглан мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр, зээл төлөх, худалдан авалт хийх, бэлэн мөнгөний орлого, зарлага хийх гэх мэт үйл ажиллагаа нь санхүүгийн гүйлгээ байна.
1.27.Дансны үлдэгдэл шалгах, гүйлгээний хуулга авах, үйлчилгээний эрх сунгах, хаах, нууц үг, түүнтэй адилтгах мэдээллийг солих гэх мэт энэ журмын 1.26-д зааснаас бусад үйл ажиллагааг цахим мэдээ үүсгэгч ашиглан гүйцэтгэх нь санхүүгийн бус гүйлгээ байна.
ХОЁР. ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих нийтлэг шаардлага
2.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.9-т заасан шууд бус оролцогч байх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий нэг банкийг өөрийн төлбөр тооцооны төлөөлөгчөөр сонгосон байх;
2.1.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь клирингийн эсхүл төлбөр тооцооны системийн оролцогч болохоос өмнө тухайн системийн оператортай техникийн туршилт хийж баталгаажуулсан байхаас гадна энэ журмын 2.3-т заасан мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх;
2.1.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь QR код ашиглан гүйлгээ дамжуулах, хүлээн авах бол Монголбанкнаас баталсан QR кодын цахим мэдээний бүтэц, зааврыг мөрдөж ажиллах боломжтой байх;
2.1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны дотоод журам, заавар, хяналтын тогтолцоог бий болгосон байх;
2.1.5.Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж төлбөр тооцооны үйл ажиллагаа тасалдах, осол, гэмтэл гарах үед үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг баталсан байх;
2.1.6.Хэрэглэгч, мерчантын мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалах, хамгаалах, гүйлгээний нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц мэдээллийн технологийн дэд бүтэцтэй байх;
2.1.7.Хэрэглэгчийн гүйлгээ амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээллийг аливаа үйлчилгээний шимтгэл, хураамжгүйгээр тухай бүр хэрэглэгчид мэдэгдэх боломжийг нээсэн байх;
2.1.8.Хэрэглэгчийн хийсэн аливаа гүйлгээний түүх, гүйлгээний үе шат бүрийн талаарх мэдээллийг гаргах боломж бүхий системтэй байх;
2.1.9.Төлбөрийн үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгч, мерчант болон бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс гаргасан гомдол, санал, маргаантай гүйлгээг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх, тэдгээрт лавлагаа мэдээлэл өгөх дотоод журам, заавартай байх;
2.1.10.Компани татан буугдах, зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлснээс үүдэн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсоох үед хэрэглэгч, мерчантын хохирлыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээний талаар тусгасан журам, заавартай байх;
2.1.11.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч нь хэрэглэгчтэй байгуулах гэрээнд дараах зүйлсийг тусгаcан байх шаардлагатай:
2.1.11.1.Гэрээнд оролцогч талуудын албан ёсны нэр, хаяг, регистрийн дугаар/улсын бүртгэлийн дугаар;
2.1.11.2.Талуудын эрх, үүрэг;
2.1.11.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг нууцлах үүргийн тухай болон хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хадгалах, ашиглах тухай;
2.1.11.4.Хэрэглэгч нь ПИН код буюу гүйлгээг баталгаажуулахад ашиглагдах, зөвхөн тухайн хэрэглэгч мэдэж байх тоо, үсэг, тэмдэгтийн дараалал, түүнтэй адилтгах бусад мэдээллийг нууцлах, түүнийг хаяж үрэгдүүлсэн, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх тухай;
2.1.11.5.Хэрэглэгч нь өөрийн данснаас түүний зөвшөөрөлгүй хийгдсэн аливаа шилжүүлэг болон бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн тохиолдолд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх тухай;
2.1.11.6.Гүйлгээ хийх үед хэрэглэгчийг таньж баталгаажуулах арга, хэрэгсэл болон хэрэглэгчийг таньж баталгаажуулсан гэж үзэх нөхцөл;
2.1.11.7.Хэрэглэгч тухайн гүйлгээг илгээхийг зөвшөөрсөн, баталгаажуулсан гэж үзэх нөхцөл;
2.1.11.8.Гүйлгээг буцаан дуудах, цуцлах нөхцөл, хугацаа;
2.1.11.9.Хэрэглэгч гомдол, маргаан үүсгэх нөхцөл, шийдвэрлэх арга зам, хугацаа;
2.1.11.10.Компани татан буугдах, зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлснээс үүдэн өөрийн үйл ажиллагааг зогсоох үед хэрэглэгчийн хохирлыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээ, эрх, үүрэг.
2.1.12.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч нь мерчанттай байгуулах гэрээнд дараах зүйлсийг тусгасан байх шаардлагатай:
2.1.12.1.Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийг бараа, ажил, үйлчилгээний төлбөрт хүлээн авах тухай;
2.1.12.2.Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний төлбөр, татвар, торгууль, хураамжийн төлбөр (цаашид "төрийн үйлчилгээний төлбөр" гэх), орон сууцны ус, цахилгаан, дулааныг ханган нийлүүлэх байгууллага, СӨХ, конторын төлбөр (цаашид "орон сууцны хэрэглээний төлбөр" гэх)-ийг карт ашиглан төлөх гүйлгээнээс бусад картын гүйлгээ хийх тохиолдолд карт эзэмшигчээс картаар үйлчилсний шимтгэл авахгүй байх тухай;
2.1.12.3.Мерчант нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн гэрээнд заасан байршилд буюу урьдчилан тодорхойлсон нутаг дэвсгэрийн хүрээнд төлбөр хүлээн авах тухай;
2.1.12.4.Мерчантын байршил өөрчлөгдөх тухай бүр гэрээг шинэчлэн байгуулах эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах;
2.1.12.5.Мерчантаас гомдол, маргаан үүсгэх нөхцөл, шийдвэрлэх арга зам, хугацаа;
2.1.12.6.Хэрэглэгч болон мерчантын хооронд үүсэх маргаан шийдвэрлэх зохицуулалт;
2.1.12.7.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь татан буугдах, зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлснээс үүдэн өөрийн үйл ажиллагааг зогсоох үед мерчантын хохирлыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээ, эрх, үүрэг.
2.1.13.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
2.1.14.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;
2.1.15.Монголбанкнаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бүрдүүлсэн байх бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө нь гуравдагч этгээдийн шаардлагаас ангид, тухайн этгээдийн санхүүгийн тайлан, татвар төлөлтийн тайлангаар батлагдсан хууль ёсны үйл ажиллагааны орлого байх.
Систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага
2.2.Энэ журмын 1.4.8-д заасан систем ажиллуулах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.Санхүүгийн мэдээний олон улсын ISO20022, ISO8583, ISO27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх;
2.2.2.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байх;
2.2.3.Алдаатай, эсхүл нэр, данс зөрсөн гүйлгээ дамжихгүй байх нөхцөлийг хангаж, үүссэн маргааныг шийдвэрлэх тогтолцоотой байх;
2.2.4.Монголбанкны Банксүлжээ системийн үйл ажиллагааг хариуцсан нэгжтэй туршилт хийж, Монголбанкнаас дүгнэлт авсан байх;
2.2.5.Системийн ажиллах цагаар оролцогчийн санал, хүсэлтийг хүлээн авах, мэдээлэл солилцох байнгын ажиллагаатай лавлах утас, цахим суваг нээсэн байх;
2.2.6.Систем ажиллуулах хүсэлт гаргагч нь төлбөр тооцооны эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкны шаардлагын дагуу оролцогчийн үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тухайн оролцогчийн төлбөр тооцооны данс дахь мөнгөн хөрөнгийн боломжит дүнгээс илүүгүй байхаар хязгаарлах техник технологийн боломжийг бүрдүүлсэн байх;
2.2.7.Системийн дүрэмтэй байх бөгөөд дүрэмд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлсийг тусгаж, Монголбанканд хянуулсан байна:
2.2.7.1.Оролцогчид тавигдах шаардлага, мэдээллийн технологи болон бусад техникийн шаардлага;
2.2.7.2.Оролцогчийг системд бүртгэх, хязгаарлах буюу түр хугацаагаар идэвхгүй болгох, бүртгэлээс хасах үйл ажиллагаа;
2.2.7.3.Гүйлгээ дамжуулах, баталгаажуулах, үр дүнгийн тооцоолол хийх, үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг Монголбанканд дамжуулах хуваарь, зарчим, буцаан дуудах, гүйлгээг эцсийн, үл буцаагдах гэж үзэх нөхцөл;
2.2.7.4.Оролцогч төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсны улмаас системд учруулах эрсдэлийг хязгаарлах, удирдах арга хэмжээ;
2.2.7.5.Тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тухай (системд өөрчлөлт, шинэчлэлт хийх, төлөвлөгөөт зогсолт болон гэнэтийн саатал гарсан үед авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тусгасан байх);
2.2.7.6.Маргаан шийдвэрлэх зарчим, хугацаа;
2.2.7.7.Шимтгэл, хураамжийн хэмжээ, түүнийг тооцох, суутгах зарчим.
2.2.8.Систем ажиллуулах хүсэлт гаргагч нь системийн дүрмийг боловсруулахдаа оролцогчид ба бусад операторын эрх тэгш байдлыг хангах, ижил нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталсан байх;
2.2.9.Систем ажиллуулах этгээдийн нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авилга, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
2.2.10.Систем ажиллуулах этгээдийн нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх.
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх болон систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагчийн мэдээллийн аюулгүй байдалд тавигдах нийтлэг шаардлага
2.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч болон систем ажиллуулах хүсэлт гаргагч нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.3.1.Өөрийн дотоод сүлжээ, вэбсайт, сервер, бусад тоног төхөөрөмж рүү гаднаас халдах боломжгүй байх нөхцөлийг хангаж, байгууллагын мэдээллийн системийг аливаа сэжиг бүхий эсхүл зөвшөөрөгдөөгүй хандалтаас хамгаалах галт хана суурилуулсан байх бөгөөд энэ нь интернэт болон бусад сүлжээгээр дамжин байгууллагын мэдээллийн системд хандах эрсдэлийг авч үзсэн байх;
2.3.2.Хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч буй бүх хандалтыг хянаж, бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгосон байх;
2.3.3.Гүйлгээ хийх, нууц мэдээлэл дамжих үед тухайн мэдээллийг дамжуулах эхний цэгээс хүлээн авах эцсийн цэг хүртэл өндөр нууцлалтай шифрлэх, гүйлгээний бүх үе шатанд (шифрлэх, мэдээлэл дамжуулах, хадгалах) хэрэглэгчийн гүйлгээ үүсгэх, дансанд хандахад ашиглагдах нууц үг, түүнтэй адилтгах бусад мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
2.3.4.Мэдээллийн технологийн үндсэн систем, техник тоног төхөөрөмж (цаашид үндсэн төв гэх) гэмтэх, аливаа саатал гарах үед үйл ажиллагааг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн шилжүүлэн хэвийн үргэлжлүүлэх хүчин чадал бүхий нөөц систем, мэдээллийн сан, дэд бүтэцтэй байх (цаашид нөөц төв гэх);
2.3.5.Мэдээллийн технологийн нууцлал аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх бодлого, журам, заавартай байх бөгөөд үүнд мэдээллийг шифрлэх, шифрлэсэн нууц мэдээллийг тайлж уншихтай холбогдсон түлхүүр, алгоритмыг зөвшөөрөлгүй этгээд олж мэдэхээс хэрхэн сэргийлэх, үндсэн төв болон нөөц төвийн сервер, серверийн өрөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгасан байх;
2.3.6.Нөөц төвийг үндсэн систем байршиж буй газар нутагт тохиолдож болох эрсдэлийг харгалзан үзэж, давхар эрсдэл үүсэхээргүй зайд байршуулсан байх;
2.3.7.Үндсэн төв болон нөөц төвийг шууд холбосон байх;
2.3.8.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчийн үндсэн төвийг операторын үндсэн төвтэй үндсэн ба нөөц шугамаар шууд холбосон байх;
2.3.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч, операторын нөөц төвийг шууд холбосон байх;
2.3.10.Үндсэн болон нөөц систем байршиж буй барилга байгууламжид агаарын чийгшил тохируулагч систем, гал унтраах систем, аваар осол мэдрэгч төхөөрөмж, тог баригч байршуулсан байхаас гадна цахилгааны нэмэлт эх үүсвэртэй холбосон байх;
2.3.11.Энэ журмын 2.3.10-т заасан цахилгааны нэмэлт эх үүсвэрээр үйл ажиллагааг хамгийн багадаа 24 цаг явуулах боломжтой байх;
2.3.12.Үндсэн болон нөөц системд хандах эрх бүхий ажилтнуудын тухайн системд хандан хийж болох үйлдэл, хандалтын эрхийн хязгаарлалт, хандалт бүрийг тухайн ажилтан тус бүрээр тодорхойлж, баримтжуулсан байх.
2.3.13.Монголбанкны хариуцан ажиллуулж буй төлбөрийн систем, Монголбанкнаас систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд, тэдгээрийн оролцогчдын гэнэтийн саатлын хугацаа 1 (нэг) сард тухайн системийн нийт ажиллах цагийн 0.1%-иас илүүгүй, төлөвлөгөөт зогсолтын хугацаа нэг сард 4 цагаас илүүгүй байна.
2.3.14.Төлбөрийн системийн үйл ажиллагаа 2 минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсох нь гэнэтийн саатал байна.
ГУРАВ. ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргах
3.1.Төлбөр тооцооны төлөөлөгч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1.Монголбанкнаас олгосон банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
3.1.2.Сүүлийн 2 (хоёр) жилийн хугацаанд Банксүлжээ систем дэх бусад клирингийн системийн үр дүнгийн төлбөр тооцоог цаг тухайд нь найдвартай гүйцэтгэж, заавал байлгах нөөцийн шаардлагыг бүрэн хангасан байх;
3.1.3.Шууд бус оролцогчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх зорилгоор Монголбанкан дахь өөрийн харилцах дансны мөнгөн хөрөнгөөс тодорхой дүнг нөөцлөх буюу тусгаарлахыг зөвшөөрсөн байх.
Карт гаргах хүсэлт гаргагч
3.2.Карт гаргах хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.2.1.Гаргахаар төлөвлөж буй карт нь олон улсын EMV стандартын шаардлагыг хангасан байх;
3.2.2.Карт нь карт хүлээн авах зөвшөөрөл бүхий бүх оролцогчийн ПОС төхөөрөмж дээр уншигдаж хамгийн багадаа худалдан авалт, буцаалтын болон төлбөрийн гүйлгээ хийх боломжтой байх;
3.2.3.Карт нь карт хүлээн авах зөвшөөрөл бүхий бүх оролцогчийн АТМ, ПОБ төхөөрөмж дээр уншигдаж хамгийн багадаа бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ, дансны үлдэгдэл шалгах гүйлгээ хийх боломжтой байх;
3.2.4.Цахим худалдаа хийх буюу карт ашиглан интернэтээр бараа, ажил үйлчилгээний төлбөр төлөх, худалдан авалт хийх боломжтой байх;
3.2.5.Карт гаргагч нь хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан сэжигтэй гүйлгээг илрүүлэх чадамж бүхий програм хангамжтай байх;
3.2.6.Ухаалаг гар утас болон бусад цахим төхөөрөмжид картын мэдээллийг суулгаж гүйлгээ үүсгэх тохиолдолд тухайн мэдээллийг олон улсын стандартын дагуу токенжуулдаг байх;
3.2.7.Дотоодод болон олон улсад төлбөрт ашиглагдах "₮ карт" гаргах бол картын загвар нь Монголбанкнаас баталсан загвар, шаардлагыг хангасан байх;
3.2.8. ₮ картын холограмыг зөвхөн Монголбанк хэвлүүлж, карт гаргагч, картын бэлдэц нийлүүлэгч нарт хүргүүлнэ.
Карт хүлээн авах хүсэлт гаргагч
3.3.Карт хүлээн авах хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
3.3.1.ПОС төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд олон улсын "EMV (contact level 1, level 2 type approval) стандарт"-ын сертификат бүхий ПОС төхөөрөмжтэй байх;
3.3.2.ПОС төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн гаргасан картыг өөрийн ПОС төхөөрөмж дээр хүлээн авч, хамгийн багадаа худалдан авалт болон буцаалтын гүйлгээ хийх боломжтой байхаас гадна бүх төрлийн баталгаажуулалттай картын гүйлгээг хүлээн авах чадамжтай байна;
3.3.3.АТМ, ПОБ төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн гаргасан биет картыг өөрийн АТМ, ПОБ төхөөрөмж дээр хүлээн авч, хамгийн багадаа бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ, дансны үлдэгдэл шалгах гүйлгээ хийх боломжтой байх;
3.3.4.Цахим худалдааны гүйлгээг хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн картыг хүлээн авч, цахим худалдааны гүйлгээ хийх боломжтой байх;
3.3.5.АТМ болон бусад цахим мэдээ үүсгэгч төхөөрөмж дээрх карт хэрэглэгчийн болон картын мэдээллийг хуулбарлан авах зорилгоор суурилуулсан гадны биетийг илрүүлэх чадамж бүхий системийг суурилуулсан байх;
3.3.6.АТМ болон хэрэглэгч өөртөө үйлчилж, гүйлгээ үүсгэх боломж бүхий цахим мэдээ үүсгэгч төхөөрөмж байршиж буй газарт хэрэглэгчийн нүүр царайг таних, түүний эргэн тойрныг хамарсан бичлэг хийх хяналтын камер суурилуулсан байх;
3.3.7.Картын систем нь ухаалаг гар утас болон бусад цахим төхөөрөмжид суурилсан, олон улсын стандартын дагуу токеноор орлуулсан картын мэдээлэл бүхий гүйлгээг хүлээн авч, дамжуулах боломжтой байх.
Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч
3.4.Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
3.4.1.Банкнаас бусад цахим мөнгө гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
3.4.2.Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагддаг байх;
3.4.3.Цахим мөнгө гаргагчаас бусад этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн байх;
3.4.4.Цахим мөнгөний үйлчилгээ эсвэл цахим хэтэвч нь бусдаас ялгарах өөрийн гэсэн оноосон нэртэй байх;
3.4.5.Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх;
3.4.6.Цахим мөнгө гаргах, түүнийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, гүйлгээ хийх болон төлбөр төлөх үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай байх;
3.4.7.Харилцагчийн болон дансны бүрэн мэдээллийг агуулсан, нарийвчилж хөтлөх боломж бүхий бүртгэлийн системтэй байх бөгөөд тус систем нь:
3.4.7.1.Цахим мөнгөний хөдөлгөөнийг хянах;
3.4.7.2.Нийт цахим мөнгө болон хэрэглэгчийн данс дахь цахим мөнгөний тоо хэмжээг тогтоох;
3.4.7.3.Хэрэглэгчийн зөвшөөрсөн хэмжээнээс илүү гүйлгээ хийх, данс андуурсан зэрэг санамсаргүй үйлдэл, луйврын болон сэжигтэй гүйлгээг илрүүлэх, гүйлгээг зогсоох, буцаах, түүнээс үүсэх маргааныг шийдвэрлэх боломжтой байна.
3.4.8.Хүсэлт гаргагч нь өөрийн гаргах цахим мөнгөнд баталгаа болгож мөнгөн хөрөнгө байршуулах зорилгоор баталгааны данс нээсэн байна.
3.4.9.Цахим мөнгө гаргагч нь банк бол баталгааны дансыг Монголбанканд, банкнаас бусад хуулийн этгээд бол дараах шаардлагыг хангасан банкны системд нөлөө бүхий банканд байршуулна:
3.4.9.1.Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 12 (арван хоёр) сарын турш тогтмол хангаж ажилласан эсхүл;
3.4.9.2.Монголбанкнаас тухайн банканд хамгийн сүүлд хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар "Сайн" үнэлгээ авсан.
3.4.10.Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 35.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан байна.
3.4.11.Бүртгэлгүй хэрэглэгч нь цахим мөнгө гаргагчтай гэрээ байгуулахгүйгээр цахим мөнгөний үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээд байна.
Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх
3.5.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
3.5.1.Банк, цахим мөнгө гаргагчаас бусад этгээд хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг өөр дээрээ байршуулахгүй байх;
3.5.2.Банк, цахим мөнгө гаргагчаас бусад этгээд буюу бусдад данс нээх эрхгүй этгээд хэрэглэгчийн банкан дээрх эсхүл цахим мөнгө гаргагч дээрх дансанд хандаж мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх бол эрх бүхий этгээдээс бусад этгээд гүйлгээ үүсгэх боломжгүй байх нөхцөлийг хангасан байх;
3.5.3.Энэ журмын 3.5.2-т заасан этгээд нь банк, цахим мөнгө гаргагчтай нууцлалын өндөр түвшинд, бусад этгээд нэвтрэх боломжгүй сувгаар холбогдох техникийн бүтэц, зохион байгуулалттай байх;
3.5.4.Энэ журмын 3.5.2-т заасан этгээд нь дараах үйл ажиллагааг тусгасан гэрээ болон бусад баримт бичигтэй байх. Үүнд:
3.5.4.1.Банк, цахим мөнгө гаргагч, хэрэглэгч, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх маргаан шийдвэрлэх зохицуулалт;
3.5.4.2.Банк, цахим мөнгө гаргагчтай холбогдон ажиллах мэдээллийн технологийн шийдэл, ажиллах зарчим, мэдээллийн нууцлал, хадгалалт, дамжуулалт, боловсруулалтын талаарх дэлгэрэнгүй зохицуулалт;
3.5.4.3.Хэрэглэгч тухайн үйлчилгээг авахыг зөвшөөрөх нөхцөл.
Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагч
3.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гүйлгээ дамжуулах, хүлээн авах, боловсруулах, гүйлгээний нууцлал, аюулгүй байдал, мэдээллийн сангийн үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх буюу аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана.
3.7.Оператор нь аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана.
3.8.Монголбанк нь тухайн этгээдэд аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг шаардана:
3.8.1.Аутсорсингийн үйлчилгээ авч буй этгээд нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж буй этгээдэд шалгуур үзүүлэлт тавьж, хянадаг байх, шаардлагатай мэдээлэлд цаг алдалгүй хандах боломжтой байх;
3.8.2.Аутсорсингийн үйлчилгээ авснаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, операторын дотоод хяналтын үйл ажиллагаа хязгаарлагдахгүй байх;
3.8.3.Аутсорсингийн үйлчилгээ авснаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, операторын энэ журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхэд Монголбанкны тавих хяналт хязгаарлагдахгүй байх;
3.8.4.Хэрэглэгчийн болон аутсорсингийн үйлчилгээ авч буй этгээдийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдал алдагдахгүй байх;
3.8.5.Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагчийн удирдлагын үүрэг хариуцлага шилжихгүй байх;
3.8.6.Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагчийн хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаанд нөлөөлөхгүй байх;
3.8.7.Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд энэ журамд заасан шаардлагыг тавьж, хэрэгжилтийг хянах, шаардлагатай мэдээлэлд цаг алдалгүй хандах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
3.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь аутсорсингийн үйлчилгээ авснаар энэ журмын нөхцөл, шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
3.10.Аутсорсингийн үйлчилгээ үзүүлж буй этгээдийн мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал болон санхүүгийн хариуцлагыг аутсорсингийн үйлчилгээ авч буй этгээд хариуцна.
Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч
3.11.Гэрээт төлөөлөгч нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системийг ашиглан хэрэглэгчийн шилжүүлгийг хийх, төлбөр төлөх, хэрэглэгчээс бэлэн мөнгө хүлээн авах, бэлэн мөнгө олгох зэрэг үйл ажиллагааг эрхэлж болно.
3.12.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээд нь үйл ажиллагааг эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор тухайн гэрээт төлөөлөгчийг Монголбанканд бүртгүүлнэ.
3.13.Гэрээт төлөөлөгчийн мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал болон санхүүгийн хариуцлагыг гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үйлчилгээ үзүүлж буй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
ДӨРӨВ.ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ
4.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт 1-т заасан өргөдлийг хавсралт 2-т заасан баримт бичгийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид ирүүлнэ.
4.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшиж буй этгээд бусад төрлийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүсэх бол энэ журмын хавсралт 2-т заасан, зөвхөн шинээр эрхлэх гэж буй үйл ажиллагаатай холбогдон үүсэх өөрчлөлтийг тусгасан баримт бичгийг энэ журмын хавсралт 1-т заасан өргөдлийн хамт ирүүлнэ.
4.3.Аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт 3-т заасан баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ.
4.4.Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч банк нь энэ журмын хавсралт 4-т заасан баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ.
4.5.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт 5-д заасан баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ.
4.6.Зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь энэ журмын 4.1-4.5-д заасан баримт бичгийг ирүүлэхдээ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлагыг хэрхэн хангаж буй тухай тайлбарыг хавсаргана.
4.7.Хүсэлт гаргагч нь материал ирүүлэхээс өмнө Монголбанкнаас баталсан "Үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасны дагуу зөвшөөрлийн материал хүлээж авах хураамжийг төлнө.
ТАВ.ХҮСЭЛТИЙГ СУДЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,
ОЛГОСОН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХ
5.1.Монголбанк нь зөвшөөрөл авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримт бичгийг судалж, тухайн хүсэлт гаргагч нь холбогдох хууль, тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан эсэх, ирүүлсэн баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх талаар дүгнэлт, санал гаргана.
5.2.Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12.1.8 болон 14.1.10-т заасны дагуу нэмэлт материал шаардаж болно.
5.3.Монголбанк ирүүлсэн баримт бичгийг хянаж, бүрдүүлбэр дутуу, нэмэлт материал шаардлагатай тохиолдолд 60 хоногийн дотор хүсэлт гаргагчид албан бичгээр эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
5.4.Зөвшөөрөл авах хүсэлт гаргагч Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ журамд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлснээс хойш Монголбанк зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 60 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
5.5.Монголбанкны хянан шалгагч нь зөвшөөрлийн материал шалгах явцад тухайн хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж, системд нэвтэрч тоног төхөөрөмж, програм хангамж, баримт бичиг, үйл ажиллагаатай танилцаж болно.
5.6.Зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ журамд заасан шаардлагыг хангасан, ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 4 жилийн хугацаатай олгож, шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор албан бичгээр хүсэлт гаргагч руу хүргүүлнэ.
5.7.Энэ журмын 5.6-д заасан зөвшөөрлийн хугацаа нь энэ журмын 1.6 дахь заалтад хамаарахгүй.
5.8.Зөвшөөрөл олгох шийдвэрт тухайн хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн төрлийг тодорхой тусгана.
5.9.Зөвшөөрөл олгох шийдвэр гарсан тохиолдолд хүсэлт гаргагч нь Монголбанкнаас баталсан "Үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасан холбогдох зөвшөөрлийн хураамжийг төлнө.
5.10.Энэ журмын 1.4.1-1.4.3-т заасан зөвшөөрөлтэй этгээд, банкны тухай хуулийн 6.1.3-т заасан зөвшөөрөлтэй банк нь энэ журмын 1.4.4-т заасан үйл ажиллагааны зөвшөөрлийн хураамжийг төлөхгүй.
5.11.Зөвшөөрөл авсан этгээд нь өөрийн эзэмшиж буй зөвшөөрлийн хугацааг сунгах бол энэ журмын 5.6-д заасан хугацаа дуусгавар болохоос 180 хоногийн өмнө зөвшөөрөл сунгах хүсэлт гаргана.
5.12.Зөвшөөрөл сунгах хүсэлт гаргагч нь энэ журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргах ба Монголбанк нь энэ журмын 5, 6 дугаар бүлэгт заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж, ирүүлсэн баримт бичиг шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хугацаагүй сунгана.
ЗУРГАА.ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ, ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
6.1.Монголбанк дараах үндэслэлээр зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзаж, шийдвэрийг тодорхой үндэслэлийн хамт ажлын 3 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. Үүнд:
6.1.1.Зөвшөөрөл авах, зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ журамд заасан шаардлагыг хангаагүй гэж Монголбанк дүгнэсэн;
6.1.2.Энэ журмын 5.3-т заасны дагуу ирүүлсэн баримт бичиг шаардлага хангаагүй, бүрдэл дутуу тухай хүсэлт гаргагчид мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй, ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй.
6.2.Зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан хариу авсан этгээд хамгийн сүүлд татгалзсан хариу авснаас хойш 180 хоногийн дараа дахин зөвшөөрөл авах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ журамд заасан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг шинээр бүрдүүлэн холбогдох хураамжийг дахин төлнө.
6.3.Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 19.1-т заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
6.4.Тухайн этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон нөхцөлд төлбөр тооцооны болон клирингийн систем дэх гүйлгээнд нь операторын зүгээс хязгаарлалт тогтоож болно.
6.5.Энэ журмын 6.3-т заасан зөрчлийг арилгасныг Монголбанкнаас тогтоовол холбогдох дүгнэлтийг үндэслэж зөвшөөрлийг сэргээнэ.
6.6.Зөвшөөрлийг сэргээхдээ түдгэлзүүлсэн хугацааг нөхөн олгохгүй.
6.7.Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 19.2-т заасан үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.8.Хүчингүй болсон зөвшөөрлийг дахин олгох тухай хүсэлтийг Монголбанк тухайн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 180 (нэг зуун ная) хоногийн хугацаанд хүлээн авахгүй бөгөөд хүсэлт гаргагч нь тогтоосон хугацааны дараа энэ журамд заасан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг шинээр бүрдүүлэн хүсэлт гаргана.
6.9.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тухайн шийдвэр гарсан өдрөөс эхлэн зогсоож, хэрэглэгч, мерчанттай байгуулсан гэрээнд заасны дагуу тэдгээрийн хохирлыг барагдуулах, мөнгөн хөрөнгийг буцаан олгох арга хэмжээг авна.
6.10.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авахтай холбогдон гарсан зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.
6.11.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 19.3-т заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох тухай Монголбанкны шийдвэрийн эсрэг зөвшөөрөл эзэмшигч 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргасан нь Монголбанкны шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
ДОЛОО. ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
7.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч (энэ журмын 3.4.11-т зааснаас бусад), клирингийн төв, гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөр тооцооны төлөөлөгч, мерчанттай хамтран ажиллахдаа талуудын эрх үүргийг тодорхой тусгасан гэрээ байгуулах бөгөөд хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас өмнө "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-д заасны дагуу хэрэглэгчийг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
7.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн оролцож буй системийн дүрэм, стандартыг дагаж мөрдөнө.
7.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, түүний ил тод байдлыг хангах, хэрэглэгчийг хамгаалах талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
7.4.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчээс төлбөр тооцоо хийх зорилгоор байршуулсан мөнгөн хөрөнгийг тухайн хэрэглэгчийн анхны шаардлагаар гаргаж өгнө.
7.5.Хэрэглэгчийн интернэт болон мобайл төхөөрөмж ашиглан эхлүүлсэн мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийг гүйцэтгэхээс өмнө тухайн хэрэглэгчид хүлээн авагчийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах анхааруулгыг гүйлгээ хийж буй цахим төхөөрөмж дээр харуулж, баталгаажуулна.
7.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, системийн дүрэмд өөрөөр зааснаас бусад тохиолдолд:
7.6.1.Хэрэглэгчийн төлбөрийг саатуулж үл болно.
7.6.2.Гүйлгээг хүлээн авсан даруй төлбөр хүлээн авагчийн дансанд тусгана.
7.6.3.Хэрэглэгчийн хувийн болон гүйлгээний мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар ашиглахгүй.
7.7.Хэрэглэгчээс гаргасан гомдол, маргаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай бүртгэл, хэрэглэгчийн гүйлгээний цахим мэдээг тухайн гүйлгээ үүссэн өдрөөс эхлэн хамгийн багадаа 5-аас доошгүй жил тус тус хадгална.
7.8.Гэрээ болон хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн зөвшөөрөл, баталгаажуулалтгүйгээр данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно.
7.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, түүний гэрээт төлөөлөгч нь тухайн гүйлгээг эрх олгогдоогүй этгээд үүсгэсэн, хууль бус гэж сэжиглэх үндэслэлтэй болон, энэ журмын 2.1.11.4, 2.1.11.5-д заасан нөхцөл байдал үүссэн даруй гүйлгээний эрхийг тухайн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаагаар хааж, цаашид гарч болох эрсдэлээс хамгаална.
7.10.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системд гэмтэл, саатал үүсч хэрэглэгчийн төлбөр саатах тохиолдолд нөхцөл байдлын талаар тухай бүр хэрэглэгчдэд мэдэгдэж, саатлыг хурдан хугацаанд засч, үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах арга хэмжээг авна.
7.11.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, хөлс, шимтгэл, хураамжид өөрчлөлт оруулах бол хэрэглэгчид урьдчилж мэдэгдэж, хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээг үзүүлнэ.
7.12.Хэрэглэгчид олгох нууц үг, бусад нууцлах шаардлагатай мэдээллийг битүүмжилсэн байдлаар хүлээлгэн өгөх эсхүл хэрэглэгчээс бусад этгээд олж мэдэх боломжгүй байх нөхцөлийг хангасан байна.
7.13.Төлбөрийн үйлчилээ үзүүлэгч нь хэрэглэгч тухайн төлбөрийн хэрэгсэл, түүнтэй холбоотой нууц үг, гүйлгээ үүсгэхэд ашиглагдах бусад мэдээллийг гээж үрэгдүүлэх, бусдад алдах тохиолдолд гарч болох эрсдэлийн талаар болон хууран мэхлэх, залилангийн шинжтэй гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар хэрэглэгчийг мэдээллээр хангана.
7.14.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн хийж буй санхүүгийн болон санхүүгийн бус аливаа гүйлгээнээс шимтгэл авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу гүйлгээ хийгдэхээс өмнө шимтгэлийн дүн, тайлбарыг тодорхой харуулна.
7.15.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны хаяг өөрчлөгдөх бүрт Монголбанканд ажлын 5 өдрийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.
7.16.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу гэрээт төлөөлөгч, аутсорсингоор дамжуулан үзүүлсэн төлбөрийн үйлчилгээний хариуцлагыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хүлээнэ.
7.17.Системд саатал, гэмтэл гарах үед мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн технологи болон төлбөр тооцоо хариуцсан албан тушаалтан, тэдгээрийг орлох албан тушаалтны нэрсийн жагсаалт, холбоо барих утас зэрэг мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь албан ёсоор харилцан солилцох бөгөөд нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох бүрт харилцан мэдэгдэнэ.
7.18.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг жилд 1 (нэг) болон түүнээс дээш удаа туршина.
7.19.Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн систем, бүтэц зохион байгуулалтад дараах өөрчлөлт хийхээс 30 хоногийн өмнө тухайн өөрчлөлттэй холбоотой саналаа Монголбанканд танилцуулж, шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргуулна:
7.19.1.Зөвшөөрөлтэй эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд шинэ технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхийн өмнө тухайн шинэчлэлттэй холбоотой үүссэн, анх зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичиг, гэрээ хэлцэл, техник технологи, програм хангамжид өөрчлөлт орох;
7.19.2.Гүйцэтгэх удирдлага компанийн нийт хувьцааны 5% болон түүнээс дээш хувьцааг эзэмшигч хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх;
7.19.3.Aутсорсингийн үйлчилгээ үзүүлж буй этгээд болон төлбөр тооцооны төлөөлөгч өөрчлөгдөх, клирингийн болон төлбөр тооцооны системд холбогдох;
7.19.4.Карт гаргагч нь "Хосолсон брэнд ₮ карт" гаргах;
7.19.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн оноосон нэр, үйлчилгээний нэр өөрчлөгдөхөөс өмнө Монголбанканд энэ тухайгаа хавсралт 8-д заасан маягтын дагуу мэдэгдэх бөгөөд нэр солисноор хэрэглэгч, олон нийтийн дунд тухайн үйлчилгээтэй холбоотой төөрөгдөл үүсэх эсэх талаар Монголбанк дүгнэлт гаргасны дараа оноосон нэрийг солино.
7.20.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ журмын 2.1 болон 2.3-т заасан шаардлагыг зөвшөөрөл эзэмших хугацаандаа тогтмол хангана.
7.21.Энэ журмыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирлыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
Карт гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
7.22.Карт гаргагч нь энэ журмын 7.1-7.21-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
7.22.1. "₮ карт" гаргах тохиолдолд дотоодын цахим худалдааны эрхийг нээсэн байх;
7.22.2.Цахим худалдааны ПИН кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцах;
7.22.3.Цахим худалдааны CVV кодоор баталгаажуулсан гүйлгээг зөвшөөрөх;
7.22.4.Өөрийн гаргах бүх чиптэй картын тохиргоог энэ журмын 7.33-т заасны дагуу тохируулах;
7.22.5.Картын чип уншуулж ПИН кодоор баталгаажуулсан, картын чип уншуулж ПИН кодоор баталгаажуулалт хийгдээгүй гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцах;
7.22.6.Чиптэй картыг зайнаас уншуулж, ПИН кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцах;
7.22.7.Чип технологид шилжээгүй, соронзон тууз бүхий картын мэдээллийг хуулбарлаж хуурамч карт уншуулснаас үүдэн гарах эрсдэлийг хариуцах.
7.22.8.Энэ журмын 7.31-т заасан гүйлгээг QR код үүсгэж хийх үед Монголбанкнаас баталсан QR мессэж бүтэц дэх "төлбөр" ангиллаар, 7.31-т зааснаас бусад гүйлгээг "худалдан авалт"-аар тус тус ангилж, дамжуулна.
7.23.Карт гаргагч нь Монголбанкнаас дүгнэлт авснаар олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагатай хамтран "Хосолсон брэнд ₮ карт" гаргаж болно.
7.24."Хосолсон брэнд ₮ карт"-д олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагаас олгосон БИН дугаарыг Монголбанканд бүртгүүлснээр ашиглаж болно.
7.25.Монголбанк нь "Хосолсон брэнд ₮ карт"-аар хийсэн гүйлгээнээс нэмэлт шимтгэл авч болно.
7.26.Карт гаргагч нь ₮ карт гаргахаас өмнө тухай картын биет загварыг Монголбанканд ирүүлж баталгаажуулна.
Карт хүлээн авах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
7.27.Карт хүлээн авагч нь энэ журмын 7.1-7.21-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
7.27.1.Карт хүлээн авах төхөөрөмжийн тохиргоог энэ журмын 7.33-т заасны дагуу тохируулах;
7.27.2.Цахим худалдааны CVV кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцах;
7.27.3.Чиптэй картыг зайнаас уншуулж 100,000 төгрөг болон түүнээс доош дүнтэй ПИН кодоор баталгаажуулаагүй гүйлгээ хийсэн тохиолдолд гарах эрсдэлийг хариуцах;
7.27.4.Чиптэй картыг соронзон тууз уншуулж гүйлгээ хийх буюу картын соронзон туузыг цахим мэдээ үүсгэгчид уншуулан картын гүйлгээ хийснээс үүдэн гарах эрсдэлийг хариуцах;
7.27.5.Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагыг мерчантаар элсүүлэн, гэрээ байгуулна;
7.27.6.Энэ журмын 7.27.3-т заасан мөнгөн дүнгийн хязгаар дотор баталгаажуулалт шаардахгүй хийх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг өөрөө тогтооно;
7.27.7.Энэ журмын 7.31-т зааснаас бусад тохиолдолд 7.28-д заасан шимтгэлийг карт эзэмшигчээс авахыг хориглоно;
7.27.8.ПОС төхөөрөмжийг карт уншуулснаас хойш 60 (жар) секундийн дотор автоматаар анхны төлөвт шилжиж, дараагийн картыг хүлээн авахад бэлэн байхаар тохируулна;
7.27.9.ПОС төхөөрөмжийн тусламжтайгаар бэлэн мөнгө авах гүйлгээг[2] зөвхөн худалдан авалттай цуг хийнэ;
7.27.10.ПОС төхөөрөмжийн тохиргоонд тухайн мерчантын үйл ажиллагааны ангиллын кодыг[3] Монголбанкнаас баталсан "Мерчантын үйл ажиллагааны ангиллын код"-ын дагуу бүртгэнэ;
7.27.11.Энэ журмын 7.31-т заасан гүйлгээг QR код үүсгэж хийх үед Монголбанкнаас баталсан QR мессэж бүтэц дэх "төлбөр" ангиллаар, 7.31-т зааснаас бусад гүйлгээг "худалдан авалт"-аар тус тус ангилж, дамжуулна.
7.28.Бараа, үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авсан тохиолдолд карт хүлээн авагчийн авах гүйлгээний шимтгэлийн дээд хязгаар нь гүйлгээний үнийн дүнгийн 3 хувь байна.
7.29.АТМ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авах гүйлгээний шимтгэлийн хэмжээг 500 (таван зуун) төгрөгөөс дээшгүй байхаар тогтоох ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
7.30.ПОБ болон ПОС төхөөрөмж ашиглан 1,000,000 (нэг сая) төгрөг хүртэлх дүнтэй бэлэн мөнгө авахад (cashback) шимтгэлийн хэмжээ нь 500 (таван зуун) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
7.31.Төрийн үйлчилгээний төлбөр, орон сууцны хэрэглээний төлбөрийг картаар хүлээн авсны шимтгэл нь 300 (гурван зуун) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
Карт гаргагч, хүлээн авагчийн нийтлэг эрх, үүрэг
7.32.Картаар хийх дараах төрлийн гүйлгээнд баталгаажуулалт шаардахгүй байж болно:
7.32.1.Картын соронзон туузыг уншуулсан 10,000 (арван мянган) төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ;
7.32.2.Картын чипийг зайнаас уншуулсан 100,000 (нэг зуун мянган) төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ.
7.33.Карт гаргагч, хүлээн авагч нь гүйлгээнд дараах байдлаар баталгаажуулалт шаардана:
7.33.1.Картын соронзон туузыг уншуулсан 10,000 (арван мянган) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН кодоор;
7.33.2.Цахим худалдааны гүйлгээг ПИН код эсвэл CVV кодоор;
7.33.3.Ухаалаг гар утасны тусламжтайгаар, картаар идэвхжиж, гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч буюу МПОС төхөөрөмжийн гүйлгээг гарын үсгээр;
7.33.4.Картын чипийг зайнаас уншуулсан 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН кодоор;
7.33.5Картын чип уншуулсан гүйлгээг ПИН кодоор.
7.33.6.Картын чипийг дээд тал нь 20 (хорин) удаа дараалан зайнаас уншуулж баталгаажуулалтгүй гүйлгээ хийсний дараа чип уншуулж ПИН кодоор баталгаажуулна.
7.34.Карт гаргагч, хүлээн авагч нь шимтгэлийг дараах байдлаар хуваана:
7.34.1.Карт хүлээн авагч нь мерчант дээр хийгдсэн гүйлгээний үнийн дүнгийн 0.3 хувиас доошгүй хэмжээтэй шимтгэлийг карт гаргагчид төлнө (Төрийн үйлчилгээ, орон сууцны хэрэглээний төлбөр төлөх гүйлгээнээс бусад);
7.34.2.Карт хүлээн авагч нь энэ журмын 7.31-т заасан шимтгэлийн 30 (гуч) хувиас доошгүй хэмжээтэй шимтгэлийг, эсхүл хамгийн багадаа 30 төгрөгийн шимтгэлийг карт гаргагчид төлнө.
Цахим мөнгө гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
7.35.Цахим мөнгө гаргагч нь энэ журмын 7.1-7.21-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
7.35.1.Хэрэглэгчийн анхны шаардлагаар цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлэх;
7.35.2.Хэрэглэгчийн 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН код эсхүл биометрик нууцлал, түүнтэй адилтгах бусад арга хэрэгслээр баталгаажуулах;
7.35.3.Цахим мөнгө гаргахад хэрэглэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг энэ журмын 7.36.5-д зааснаас бусад тохиолдолд 100 (зуун) хувь баталгааны дансанд байршуулах;
7.35.4.Баталгааны данс өөрчлөгдөх бүрт Монголбанканд ажлын 3 хоногт багтаан мэдэгдэх;
7.35.5.Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгө нь эргэлтэд гарсан нийт цахим мөнгөнөөс дутвал дараагийн ажлын өдөрт багтаан нөхөх;
7.35.6.Баталгааны дансанд зөвхөн цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлэхтэй холбоотой гүйлгээ болон түүний шимтгэлийн гүйлгээг хийх;
7.35.7.Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зээлийн эх үүсвэр болгон ашиглах, хөрөнгө оруулах зэрэг өөр зорилгоор ашиглах, барьцаа хөрөнгө болгохыг хориглох;
7.35.8.Цахим мөнгө гаргагч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн хэрэглэгчийн цахим мөнгийг мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх зорилгоор ашиглах;
7.35.9.Цахим мөнгө гаргах зөвшөөрөлтэй этгээд нь энэ журмын 3.4-т заасан шаардлагыг тогтмол хангаж ажиллах;
7.35.10.Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна;
7.35.11.Цахим мөнгөнд хүү тооцохгүй;
7.35.12.Хэрэглэгчийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан бага дүнтэй гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаартай тэнцүү байна;
7.35.13.Нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний дээд хэмжээ 20,000,000.00 (хорин сая) төгрөгөөс хэтрэхгүй;
7.35.14.Бүртгэлгүй хэрэглэгчийн нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 40,000.00 (дөчин мянга) төгрөг байна;
7.35.15.Бүртгэлгүй хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний дээд хэмжээ 100,000.00 (нэг зуун мянга) төгрөг байна.
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
7.36.Төлбөр тооцооны төлөөлөгч нь энэ журмын 7.1-7.21-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
7.36.1.Монголбанк болон шууд бус оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн шууд бус оролцогчийн төлбөр тооцоог өөрийн Монголбанкан дахь дансаар гүйцэтгэх;
7.36.2.Оролцогчтой төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулах;
7.36.3.Шууд бус оролцогчоос төлбөр тооцооны зорилгоор байршуулсан мөнгөн хөрөнгийг зөвхөн үр дүнгийн төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор ашиглах;
7.36.4.Төлбөр тооцооны төлөөлөгч нь шууд бус оролцогчийн төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллах;
7.36.5.Шууд бус оролцогч нарт ижил хөлс, хураамж, шимтгэл ногдуулж, үйлчилгээ авах эрх тэгш боломжоор хангах.
НАЙМ.СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
8.1.Монголбанкны ажиллуулж буй клирингийн болон төлбөр тооцооны системийг хариуцаж буй нэгж, Монголбанкнаас систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
8.1.1.Оператор нь тухайн системийн оролцогчтой болон Монголбанктай хамтран ажиллах гэрээ байгуулна (Оператор нь Монголбанк байх тохиолдолд зөвхөн оролцогчтой гэрээ байгуулна);
8.1.2.Оператор нь өөрийн системийн дүрэмд заасны дагуу гүйлгээний боловсруулалт, дамжуулалтыг тасралтгүй хийж, гүйцэтгэх ба гэрээнд заасны дагуу тухайн системийн оролцогчоос үйлчилгээний шимтгэл, хураамж авч болно;
8.1.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчтай техникийн туршилт хийж, холбогдох дүгнэлтийг зөвшөөрөл хянан шийдвэрлэх хугацаанд багтаан гаргана;
8.1.4.Оролцогч хоорондын гүйлгээний үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг "Банксүлжээ" системд ажлын өдөр бүр 1(нэг) болон түүнээс дээш удаа боловсруулж, илгээнэ;
8.1.5.Оператор нь өөрийн системийн нууцлал, аюулгүй байдал, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллана;
8.1.6.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн аудитаар жилд нэг удаа баталгаажуулна;
8.1.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу аутсорсингоор дамжуулан үзүүлсэн үйлчилгээний хариуцлагыг оператор хүлээнэ;
8.1.8.Оператор нь өөрийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг жилд 1 (нэг) болон түүнээс дээш удаа бүх оролцогчдыг хамруулан туршиж, шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр оруулж ажиллана;
8.1.9.Төлбөрийн системд нөлөөлж болохуйц гэнэтийн саатал гарсан тохиолдолд Монголбанкны хянан шалгагч нарт нэн даруй мэдэгдэнэ;
8.1.10.Операторын системд гэнэтийн саатал гарсан тохиолдолд саатлын талаар системийн оролцогчдод нэн даруй мэдэгдэж, засварлах хугацаа, авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, саатлыг богино хугацаанд арилгах, системийг хэвийн байдалд оруулах бүх арга хэмжээг авна. Шаардлагатай тохиолдолд оролцогчтой хамтран ажиллана;
8.1.11.Системд саатал, гэмтэл гарах үед мэдээлэл солилцох зорилгоор дундын цахим групп үүсгэсэн байх бөгөөд оролцогч болон операторын холбогдох албан тушаалтан солигдсон эсэхээс үл хамааран мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ;
8.1.12.Мэдээллийн технологи болон төлбөр тооцоо хариуцсан албан тушаалтан, тэдгээрийг орлох албан тушаалтны нэрсийн жагсаалт, холбоо барих утас зэрэг мэдээллийг оператор болон оролцогч нь харилцан солилцох бөгөөд нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох бүрт харилцан мэдэгдэнэ;
8.1.13.Оператор нь өөрийн хариуцан ажиллуулж буй систем болон системийн дүрэмд өөрчлөлт оруулахаас ажлын 20-оос доошгүй өдрийн өмнө нийт оролцогч нарт болон Монголбанканд албан ёсоор мэдэгдэж, холбогдох зааврыг хүргүүлнэ;
8.1.14.Оператор нь энэ журмын 8.1.13-т заасан өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө оролцогчид ба харилцан холболт бүхий операторуудтай хамтарсан туршилт хийж, хяналт тавина. Шаардлагатай гэж үзвэл туршилтын явцад операторын зүгээс оролцогч болон харилцан холболт бүхий оператор нарт туслалцаа үзүүлнэ;
8.1.15.Системийн дүрэм, үйлчилгээний болон шимтгэл, хураамжийн нөхцөлийг өөрийн цахим хуудсанд нийтэд ил тод байршуулна;
8.1.16.Монголбанкнаас шийдвэр гарсан тохиолдолд өөрийн системийн оролцогчийн гүйлгээнд хязгаарлалт тогтоох, гүйлгээг нь дамжуулахгүй байх арга хэмжээг авна.
8.1.17.Энэ журмын 2.2 болон 2.3-т заасан шаардлагыг тогтмол биелүүлж ажиллана
8.2.Монголбанкны "Төлбөрийн системийн хяналтын бодлого"-д заасан "Системийн хувьд нэн чухал болон нэн чухал бус ангилалд хамаарах төлбөрийн системийн оператор нь өөрийн үнэлгээг жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгэх бөгөөд үнэлгээ хийхэд шаардагдах шалгуур үзүүлэлтийг Монголбанкны төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх газар, нэгж боловсруулж операторт хүргүүлсэн байна.
ЕС. ИННОВАЦИЙН ОФФИС
9.1.Төлбөрийн системийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор баталсан аливаа журам, заавар, дүрмийн талаар хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авах үүрэг бүхий инновацийн оффисыг Монголбанкны төлбөрийн системийг хариуцсан газар, нэгжээс хариуцан ажиллуулна.
9.2.Инновацийн оффис нь дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө. Үүнд:
9.2.1.Шинэлэг санаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Монголбанкнаас баталсан журам зааврыг хэрхэн хамааруулж ойлгох, ашиглах, мөрдөх;
9.2.2.Тухайн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд журам зааврын хүрээнд тулгарч буй бэрхшээл, хязгаарлалт тогтоож буй зүйл заалтын талаар мэдээлэл солилцох.
9.3.Инновацийн оффис нь Монголбанкнаас зөвшөөрөл авсан болон аваагүй бүх хуулийн этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарт нээлттэй бөгөөд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь шинэлэг санаа, инновац дээр суурилсан байх үндсэн шаардлагыг тавина.
9.4.Инновацийн оффист хандах этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
9.4.1.Санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь шинэлэг санаа, инновац дээр суурилсан байх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
9.4.2.Үйлчилгээ нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлд ашиглагдах зорилго агуулаагүй байх;
9.4.3.Ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хэрэглэгчдийн хүртэх үр ашиг, өрсөлдөх чадвараар илүү байх;
9.4.4.Хүсэлт гаргагч нь төлбөрийн системд хамаарах хууль, Монголбанкнаас баталсан журам, зааврын талаар уншиж судалсан байх;
9.4.5.Үйл ажиллагаа явуулахад үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлж, сэргийлэх арга хэрэгслийг бий болгосон байх.
9.5.Технологийн шийдэл нь зах зээлд нэвтэрсэн, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үр ашиг багатай, энэ журмын 9.4-т заасан шаардлагыг хангахгүй гэж Монголбанкнаас үзвэл тухайн этгээдийг инновацийн оффист хүлээн авахгүй.
АРАВ.ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ТАЙЛАН МЭДЭЭ
Хяналт
10.1.Монголбанк нь төлбөрийн системийн үйл ажиллагаанд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
10.2.Монголбанк нь төлбөрийн системд дараах үндсэн чиглэлээр хяналт тавина:
10.2.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль, журам, тушаал, дүрэм, заавар, гэрээ, Монголбанкнаас тавигдсан шаардлагын дагуу явагдаж буй эсэх;
10.2.2.Монголбанкнаас үүсгэн байгуулж, ажиллуулж буй системийн оператор нь энэ журам, оролцогчтой байгуулсан гэрээ болон Монголбанкнаас баталсан төлбөрийн системд мөрдөх бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж буй эсэх.
10.3.Монголбанк нь энэ журамд заасан зөвшөөрөл бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхдээ хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагатай хамтарч болно.
10.4.Монголбанк нь газар дээрх хяналт, шалгалтыг урьдчилан төлөвлөсний дагуу (төлөвлөгөөт) болон гэнэтийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.
10.5.Төлөвлөгөөт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн хүрээнд (Хавсралт 10) оператор, оролцогчид урьдчилан мэдэгдсэнээр хийнэ.
10.6.Хянан шалгагч нь тодорхой мэдээлэлд үндэслэн Монголбанкны холбогдох удирдлагад танилцуулсны үндсэн дээр, эсхүл удирдлага, газрын захирлын өгсөн үүрэг даалгавар, удирдамжийн дагуу гэнэтийн шалгалтыг оператор, оролцогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хийж болно.
10.7.Шалгалтыг хамрах хүрээгээр нь иж бүрэн ба хэсэгчилсэн гэж ангилна.
10.7.1.Иж бүрэн шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан хуваарь, удирдамжийн хүрээнд хийх ба оператор, оролцогчийн төлбөрийн системтэй холбоотой үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж, дүгнэлт өгнө.
10.7.2.Хэсэгчилсэн шалгалтыг оролцогч, хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр эсхүл Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн оператор, оролцогчийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг шалгаж, дүгнэлт өгөх зорилгоор хийнэ.
10.8.Хянан шалгагч нь тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор шалгалтын тайланг бэлтгэж, цаашид хийх шаардлагатай ажил, авах арга хэмжээний талаарх саналын хамт Монголбанкны удирдлагад танилцуулах бөгөөд шалгалтын тайлан нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
10.8.1.Шалгалтын зорилго, хэлбэр, хамрах хүрээ, чиглэл, шалгалт хийсэн огноо;
10.8.2.Шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй үйл ажиллагаа, зөрчил гаргасан этгээдийн нэр, албан тушаал, зөрчигдсөн хууль тогтоомжийн заалт;
10.8.3.Шалгалтын ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, авах арга хэмжээний талаарх санал, зөвлөмж;
10.8.4.Хууль тогтоомж зөрчсөнийг нотлох баримт материалд үндэслэн ногдуулсан Улсын байцаагчийн акт, мэдэгдэл, шийтгэл;
10.8.5.Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, засаж залруулах талаар шуурхай арга хэмжээ авсан бол тайлбар;
10.8.6.Шалгалтын явцад санал, гомдол хүлээн авсан бол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбар;
10.8.7.Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар нотлох баримт бүхий тайлбар, дүгнэлт.
10.9.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Монголбанкны ахлах хянан шалгагч, хянан шалгагч нь улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох арга хэмжээ авна.
10.10.Иргэн, хуулийн этгээд, төлбөрийн системийн оролцогч нь төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдлыг Монголбанканд гаргаж болно.
10.11.Монголбанкны хянан шалгагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийн мэдээллийн санд нэвтрэн данс, гүйлгээ, бүртгэлтэй танилцах, бусад баримт бичиг, төлбөрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалгах эрхтэй бөгөөд, тухайн байгууллагын ажилтнаас мэдээлэл авч болно.
10.12.Хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд эсхүл гомдол мэдээллийн дагуу Монголбанкны хянан шалгагч нь зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.
10.13.Монголбанкны хянан шалгагч нь гэрээт төлөөлөгч болон аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа явуулж буй байшин, барилга, тоног төхөөрөмж, програм хангамж, үйл ажиллагаатай танилцаж болох бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд тухайн байгууллагаас мэдээлэл гаргуулан авч болно.
10.14.Монголбанкны хянан шалгагч хуулиар эрх олгогдсон этгээдээс бусад этгээдэд хяналт шалгалтын явцад олж авсан мэдээллийг дамжуулахгүй, задруулахгүй.
10.15.Монголбанкнаас шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын үр дүнг олон нийтэд мэдээлнэ.
10.16.Зөвшөөрөл бүхий этгээд нь Монголбанкнаас шаардсан тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 28.5-д заасны дагуу Монголбанканд бүртгэлтэй хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэнэ. Энэ нь тухайн байгууллагын жил тутам хийлгэдэг санхүүгийн аудитад хамааралгүй бөгөөд зөвхөн Монголбанкнаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухай байгууллагын үйл ажиллагаанд хийгдэх аудитыг ойлгоно.
10.17.Журмын 10.16-д заасан аудит хийлгэхтэй холбогдон гарах бүх зардлыг тухайн этгээд бүрэн хариуцна.
Тайлан мэдээ
10.18.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, системийн оператор нь өөрийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч Монголбанкнаас баталсан "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын дагуу тайлан мэдээг үнэн зөв гаргаж, Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягт (Хавсралт 9)-ыг Монголбанканд ирүүлнэ.
10.19.Цахим мөнгө гаргах зөвшөөрөл бүхий этгээд нь баталгааны дансны мэдээллийг "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын хүснэгт 17-д заасны дагуу 7 хоног бүр гаргаж дараагийн Лхагва гарагт, хэрэглэгч болон гүйлгээний тайланг тус зааврын хүснэгт 18, 19-т заасны дагуу сар тутам гаргаж дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд тус тус оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны дотор Монголбанканд албан бичгээр, цахим мөнгөний баталгааны дансны өдөр тутмын үлдэгдлийг (улирлаар) банкаар баталгаажуулж, дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор эсхүл тухайн өдөр нь нийтээр амрах өдөр байх тохиолдолд дараагийн ажлын өдөр Монголбанканд албан бичгээр ирүүлнэ.
10.20.Картын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын Хүснэгт 1, 2, 3, 4, 6-д заасан тайланг сар тутам гаргаж дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр ирүүлнэ;
10.21.Банк нь мобайл болон интернет гүйлгээний тайланг "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын Хүснэгт 7, 8, 9, 10-т заасны дагуу, картаас бусад хэрэгсэл ашиглан банкны салбар дээр хийгдсэн гүйлгээний тоон мэдээг Хүснэгт 5-д заасны дагуу сар тутам гаргаж дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр ирүүлнэ.
10.22.Оператор нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын Хүснэгт 11, 12, 13, 14-т заасны дагуу өөрийн үйл ажиллагааны тайланг сар бүр гаргаж, Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр ирүүлнэ.
10.23.Төлбөр тооцооны төлөөлөгч нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын Хүснэгт 15, 16-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны тайланг сар бүр гаргаж, Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр ирүүлнэ.
10.24.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үүссэн аливаа маргааны талаарх үнэн зөв бүртгэл, тайлан хөтөлж, Монголбанкнаас шаардсан тохиолдолд тухайн мэдээллийг Монголбанканд хүргүүлнэ.
10.25.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон оператор нь энэ журмын 10.18-10.24-т заасан тайлан мэдээнээс гадна өөрийн үйл ажиллагаанд хамаарах Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллийг тухай бүр ирүүлнэ.
10.26.Тайланд тусгагдах гүйлгээний дүнг төгрөгөөр илэрхийлсэн байна. Төгрөгөөс бусад валютаар хийгдсэн гүйлгээний дүнг тайлант хугацааны сүүлийн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож тайлагнана.
10.27.Монголбанк нь дээрх тайлан мэдээг нэгтгэж, сарын хураангуй тайлан мэдээг дараа сард, улирал тутмын тайлан мэдээг дараа улиралд багтаан тус тус олон нийтэд мэдээлнэ.
Үнэлгээ хийх
10.29.Монголбанкны төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хариуцсан нэгж нь "Төлбөрийн системийн хяналтын бодлого"-ын баримт бичигт заасны дагуу "Системийн хувьд нэн чухал болон чухал бус систем"-ийн үнэлгээг "Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчмууд"-ын дагуу жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгэхээс гадна энэ журмын 8.2-т заасан операторын өөрийн үнэлгээг тогтмол хянаж, шалгана.
Хариуцлага
10.30.Энэ журмыг зөрчсөн, Монголбанкнаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монголбанкны улсын байцаагч акт тавих, мэдэгдэл хүргүүлэх, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хавсралт 1
Өргөдөл гаргасан огноо |
Он |
|
Сар |
|
Өдөр |
|
||||||
Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн оноосон нэр |
Монгол |
|||||||||||
Англи /Хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ/ |
||||||||||||
Улсын бүртгэлийн дугаар |
|
|||||||||||
Регистрийн дугаар |
|
|||||||||||
Зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төрлийг сонгоно уу. |
||||||||||||
|
||||||||||||
Хуулийн этгээдийн хэлбэр |
|
|||||||||||
Хөрөнгө оруулалтын хэлбэр |
|
|||||||||||
Хаяг, байршил |
Аймаг/Хот |
|
||||||||||
Сум/Дүүрэг |
|
|||||||||||
Баг/Хороо |
|
|||||||||||
Гудамж/байр |
|
|||||||||||
Тоот |
|
|||||||||||
Холбоо барих утас |
|
|||||||||||
Цахим хуудас |
|
|||||||||||
Цахим хаяг |
|
|||||||||||
Хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээлэл |
||||||||||||
Хувьцаа эзэмшигчдийн овог нэр/оноосон нэр |
Хувьцааны тоо ширхэг |
Хувьцааны төрөл |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн /ХНХ/ хэмжээ |
ХНХ-д эзлэх хувь (%) |
||||||||
|
|
|
|
|
|
|||||||
|
|
|
|
|
|
|||||||
|
|
|
|
|
|
|||||||
Тэмдэглэл: ДЭХ-Давуу эрхийн хувьцаа, ЭХ-энгийн хувьцаа. /Хувьцаа эзэмшигч тус бүрээр бичнэ./ |
||||||||||||
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол дараах мэдээллийг үнэн зөв бөглөнө үү. |
||||||||||||
Хуулийн этгээдийн оноосон нэр |
Монгол |
|||||||||||
Англи |
||||||||||||
Улсын бүртгэлийн дугаар |
|
|||||||||||
Регистрийн дугаар |
|
|||||||||||
Бизнесийн болон үйл ажиллагааны чиглэл |
|
|||||||||||
Хаяг байршил |
Аймаг/Хот |
|
||||||||||
Сум/Дүүрэг |
|
|||||||||||
Баг/Хороо |
|
|||||||||||
Гудамж/байр |
|
|||||||||||
Тоот |
|
|||||||||||
Холбоо барих утас |
|
|||||||||||
Цахим хуудас |
|
|||||||||||
Цахим хаяг |
|
|||||||||||
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь иргэн бол доорх мэдээллийг үнэн зөв бөглөнө үү. |
||||||||||||
Овог нэр |
|
|||||||||||
Регистрийн дугаар |
|
|||||||||||
Албан ёсны хаяг, байршил |
|
|||||||||||
Эрхэлж байгаа ажил, албан тушаал |
|
|||||||||||
Ажлын хаяг |
|
|||||||||||
Удирдлага боловсон хүчинтэй холбоотой мэдээлэл |
||||||||||||
ТУЗ-тай байх эсэх |
|
|
Бүрэлдэхүүний тоо |
|
||||||||
Хяналтын зөвлөлтэй эсэх |
|
|
|
|||||||||
Нийт ажилтан албан хаагчдын тоо |
|
|||||||||||
Албан тушаал |
Овог |
Нэр |
Харьяалал |
РД |
Утасны дугаар |
Мэргэжил |
Дипломын дугаар |
|||||
ТУЗ-ын дарга |
|
|
|
|
|
|
|
|||||
ТУЗ-ын гишүүн |
|
|
|
|
|
|
|
|||||
Хяналтын зөвлөл болон хяналтын нэгжийн гишүүн |
|
|
|
|
|
|
|
|||||
Гүйцэтгэх захирал |
|
|
|
|
|
|
|
|||||
Ерөнхий нягтлан бодогч |
|
|
|
|
|
|
|
|||||
Тэмдэглэл: (Дээрх мэдээллийг удирдах ажилтан тус бүрээр бичнэ.) |
||||||||||||
Дээрх үйл ажиллагааг эрхлэн явуулснаар Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Монголбанкнаас баталсан эрх зүйн баримт бичгийн холбогдох заалт, шаардлагыг чанд биелүүлэх үүрэг хариуцлага ногдож байгааг ухамсарлан ойлгосон бөгөөд эдгээрийг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах болно. Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан "Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ын шаардлагад нийцүүлэн үнэн зөв бүрдүүлж, хүргүүлж байна. Бүрдүүлсэн баримт бичигт ямарваа худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно. Өргөдөл, материалыг хүлээн авч, хянан шийдвэрлэж холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү. Зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхэлж эхэлснээс хойш Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах болно. |
Өргөдөл гаргасан:
Гүйцэтгэх захирал Гарын үсэг Огноо
Гүйцэтгэх захирал Гарын үсэг Огноо
--- оОо ---
Хавсралт 2
ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДӨЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ |
Баримт бичгийн төрөл |
Хуудасны тоо |
1 |
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх эсхүл систем ажиллуулах тухай компани үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь (Нэг үүсгэн байгуулагчтай бол тухайн этгээдийн шийдвэр) |
|
2 |
Нэгээс илүү үүсгэн байгуулагчтай байх нөхцөлд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах гэрээ |
|
3 |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан хуулбар) |
|
4 |
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ |
|
5 |
Компанийн дүрмийн эх хувь эсхүл баталгаажсан хуулбар |
|
6 |
Хувьцаа эзэмшигчдээс хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан мөнгөн хөрөнгийн орлогыг тодорхойлох баримт бичиг. Үүнд:
|
|
7 |
Үйл ажиллагаа эрхлэх эхний 5 (таван) жилийн бизнес төлөвлөгөө (зорилтот зах зээл, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс ялгарах онцлог давуу тал, үйл ажиллагаанаас олох орлого/зардлын таамаглал тайлбарын хамт, өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа, ирээдүйн 5 жилийн мөнгөн урсгалын төсөөлөл), |
|
8 |
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлснийг нотлох баримт бичиг, тухайн баримт бичиг нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагатай хэрхэн нийцэж буй тухай тайлбар |
|
9 |
Эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал бүхий удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээлэл |
|
10 |
Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл. Үүнд:
Гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогдох этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол:
|
|
11 |
Компани үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэлх хэлхээ холбоог нотлох баримт бичиг |
|
12 |
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд системийн оператор, хэрэглэгч, мерчант, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч, гэрээт төлөөлөгч, төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулах гэрээ эсхүл гэрээний баталгаажсан загвар |
|
Систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагчийн хувьд системийн оролцогч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээ эсхүл гэрээний баталгаажсан загвар |
||
13 |
Тухайн үйл ажиллагаанд ашиглагдах орон байр, систем, тоног төхөөрөмж, програм хангамжийн мэдээлэл, Үүнд:
Системийг худалдсан, програм хангамж нийлүүлэх, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх, түрээслүүлсэн, засвар үйлчилгээ үзүүлэх компанитай байгуулсан гэрээ. |
|
14 |
Дараах үйл ажиллагааг тусгасан баримт бичиг. Үүнд:
(Гүйлгээний мэдээллийг боловсруулах, хадгалах явцад мэдээллийг задруулах, буруугаар ашиглах, устгах, өөрчлөх, хулгайлах, мэдээлэл алдагдахаас хамгаалсан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ) |
|
15 |
Тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө (үйл ажиллагаа тасалдахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, буцаж хэвийн ажиллагаанд орох хугацаа, нөөц төвийн талаарх мэдээлэл, ажиллах зарчим) |
|
16 |
Хэрэглэгч, оролцогчийн гомдол, санал, маргааныг хэрхэн шийдэх талаар тусгасан баримт бичиг, журам, дүрэм |
|
17 |
Оператортай туршилт хийж, бусад оролцогч хооронд гүйлгээ дамжуулах боломжтойг нотолсон дүгнэлт |
|
18 |
"Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасан зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт |
|
19 |
Хараат компани, охин компани, зэргэлдээ компани, толгой компанийн талаарх мэдээлэл |
|
20 |
Систем ажиллуулах этгээдийн хувьд системийн дүрэм |
|
21 |
Карт гаргах эсхүл хүлээн авах хүсэлт гаргагчийн хувьд олон улсын картын сүлжээнд гишүүнээр элссэн бол тухайн гишүүнчлэлийг нотолсон баримт бичиг |
|
22 |
Гаргахаар төлөвлөж буй карт, эсхүл карт хүлээн авах төхөөрөмж нь олон улсын стандарт, шаардлагын дагуу тест хийж баталгаажуулсныг нотлох баримт бичиг буюу тест хийсэн байгууллагаас ирүүлсэн тайлан. |
|
23 |
Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагчийн хувьд цахим мөнгийг бүртгэх нягтлан бодох бүртгэл, цахим мөнгийг мөнгөн хөрөнгөд харилцан хөрвүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа, гүйлгээний лимитийг хэрхэн хангаж буйг тусгасан дүрэм, журам. |
|
24 |
Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч нь баталгааны данс нээснийг нотлох баримт бичиг буюу банкны дансны тодорхойлолт. |
|
25 |
Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл |
|
--- оОо ---
Хавсралт 3
АУТCОРСИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ |
Ирүүлэх баримт бичгийн жагсаалт |
Хуудасны тоо |
1 |
Аутсорсингоор гүйцэтгүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлбар, хавсралт 1-т заасан өргөдөл; |
|
2 |
Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын мэдээлэл (системийн үйл ажиллагаа, нууцлал аюулгүй байдал, хүний нөөцийн танилцуулга, байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээлэл); |
|
3 |
Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний хувь, эсхүл баталгаажсан загвар |
|
4 |
"Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасан зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт |
|
--- оОо ---
Хавсралт 4
ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
№ |
Ирүүлэх баримт бичгийн жагсаалт |
Хуудасны тоо |
1 |
Энэ журмын хавсралт 1-т заасан өргөдөл |
|
2 |
Шууд бус оролцогчтой байгуулах гэрээний загвар |
|
3 |
Шууд бус оролцогчийн төлбөр тооцоог дамжуулах үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлбар, схем, зураглал |
|
4 |
"Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасан зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт |
|
--- оОо ---
Хавсралт 5
ГЭРЭЭТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
№ |
Ирүүлэх баримт бичгийн жагсаалт |
Хуудасны тоо |
1 |
Энэ журмын хавсралт 1-т заасан өргөдөл |
|
2 |
Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлэх төлбөрийн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон хүсэлт |
|
3 |
Гэрээт төлөөлөгчийн үйл ажиллагааны болон мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын баримт бичиг |
|
4 |
Гэрээт төлөөлөгчтэй байгуулах гэрээний хувь, эсхүл баталгаажсан загвар |
|
5 |
"Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл"-д заасан зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт |
|
--- оОо ---
Хавсралт 6
ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХАЯГ, БАЙРШИЛ, ОНООСОН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ БҮРТГЭХ МАЯГТ
Өргөдөл гаргасан огноо |
Он |
|
Сар |
|
Өдөр |
|
Өргөдөл гаргасан хуулийн этгээдийн нэр |
|
|||||
Регистрийн дугаар |
|
|||||
Өөрчлөгдөх мэдээллийн төрлийг сонгоно уу. |
||||||
|
||||||
Гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулах |
||||||
Өөрчлөлт орсон албан тушаал |
Овог |
Нэр |
Харьяалал |
РД |
Утасны дугаар |
Мэргэжил |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хаяг байршилд өөрчлөлт оруулах |
||||||
Шинэчлэгдсэн хаяг байршил |
Аймаг/Хот |
|
||||
Сум/Дүүрэг |
|
|||||
Баг/Хороо |
|
|||||
Гудамж/байр |
|
|||||
Тоот |
|
|||||
Холбоо барих утас |
|
|||||
Цахим хуудас |
|
|||||
Цахим хаяг |
|
--- оОо ---
Хавсралт 7
ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨГДӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
№ |
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт |
Хуудасны тоо |
1 |
Гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх, томилох тухай шийдвэр |
|
2 |
Шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагын цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
3 |
Хувьцаа эзэмшигчийн цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
4 |
Гүйцэтгэх удирдлага, нийт хувьцааны 5% буюу түүнээс дээш тооны хувьцаа эзэмшигч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авилга, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан түүх байхгүй болохыг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт; |
|
5 |
Гүйцэтгэх удирдлага, нийт хувьцааны 5% буюу түүнээс дээш тооны хувьцаа эзэмшигч нь зээл, батлан даалт, гааль, татвар, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт. |
|
--- оОо ---
Хавсралт 8
ОНООСОН НЭР ӨӨРЧЛӨХ ӨРГӨДӨЛД ХАВСАРГАХ
БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ |
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт |
Хуудасны тоо |
1 |
Оноосон нэр, үйлчилгээний нэр өөрчлөх тухай хурлын тэмдэглэл, шийдвэр |
|
2 |
Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас |
|
3 |
Дүрэмд орсон өөрчлөлт |
|
--- оОо ---
Хавсралт 9
БАТАЛГААНЫ МАЯГТ
Тайланг цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай
Дугаар .... . ... он .... сар .... өдөр
_______________________________
/Байгууллагын нэр/
_____________________________
/Салбар, нэгжийн нэр/
_____________________________
/Албан тушаал/
_____________________________
/тайлангийн системийн холбоос, тайлангийн системд бүртгэгдсэн цахим шуудангийн хаяг/
Төлбөрийн системийн тайлан гаргах зааврын хүснэгтийг сонгож тэмдэглэнэ үү.
Хүснэгт 1, 2, 3, 4, 5, 6
Хүснэгт 7, 8, 9, 10
Хүснэгт 11, 12, 13, 14
Хүснэгт 15, 16
Хүснэгт 18, 19
Тайланг цахим системд үүсгэсэн огноо: оооо-сс-өө
Тайлангийн баталгааны маягтыг хүлээн авч, цахим системд баталгаажуулсан огноо: оооо-сс-өө цц:мм:сс
........................................ /эцэг, эх-ийн нэр/ ............................................. /нэр/ миний бие Монголбанкнаас баталсан "Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ын 10 дугаар хэсэгт заасны дагуу ..... хуудас бүхий тайланг Монголбанкны тайлангийн системд (https://tailan.mongolbank.mn) бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлснээ баталж байна. Тайлан мэдүүлэхтэй холбоотой үүргээ зөрчвөл хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ
Баталгаа гаргасан,
_____________________________ _____________________________
/Овог, нэр/ /Гарын үсэг/
--- оОо ---
Хавсралт 10
ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ГАЗАР ДЭЭР НЬ ХИЙХ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ
...... оны ..... дугаар сарын Улаанбаатар
.....-ны өдөр хот
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Монголбанкны ТТГ-аас төлбөрийн системийн оператор/оролцогчийн үйл ажиллагаанд газар дээр нь хийх шалгалтыг энэхүү удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
1.2.Шалгалтын зорилго нь ................................................................................ (цаашид "оператор/оролцогч" гэх)-ны төлбөрийн системтэй холбоотой үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж, Монголбанкнаас баталсан журам, заавартай нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтад үндэслэн шалган тогтоож, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хариуцлага ногдуулах замаар төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг баталгаажуулахад оршино.
1.3.Шалгалтын хэлбэр:
-Иж бүрэн
-Хэсэгчилсэн
1.4.Шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
-Ажлын хэсгийн ахлагч
-Ажлын хэсгийн гишүүд
1.5.Оператор/оролцогч нь шаардлагатай тайлан мэдээ, төлбөр тооцооны баримт, материалыг ажлын хэсэгт шаардсан хугацаанд нь саадгүй гаргаж өгөх, бүртгэлийн болон бусад холбогдох програм хангамжид нэвтрэн шалгалт хийх нөхцөл бололцоогоор бүрэн хангана.
1.6.Ажлын хэсгийг ахлагч нь шалгалтыг тогтоосон хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэхэд ажлын хэсгийг зохион байгуулж ажиллахын зэрэгцээ шалгалтын явц, дүнгийн талаар болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шалгалтын удирдамжид өөрчлөлт оруулах талаар саналаа Монголбанкны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
ХОЁР. ШАЛГАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ
2.1."Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ын 10 дугаар бүлэгт заасан хамрах хүрээ, чиглэлээр тодорхойлогдоно.
ГУРАВ. ШАЛГАЛТЫН ДҮНГ ГАРГАХ
3.1.Шалгалтын явцад Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу ажлын хэсгийн гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж, зөрчил, дутагдлыг залруулах арга хэмжээ авч ажиллана.
3.2.Ажлын хэсгийн ахлагч удирдамжийн дагуу шалгалт хийсэн тухай тайлан, материал бэлтгэж, шалгалтын дүгнэлт, авсан арга хэмжээний талаар шалгалт хийж дууссанаас хойш ажлын ......өдрийн дотор Монголбанкны удирдлагад танилцуулна.
3.3.Шалгалтын тайланг удирдлагад танилцуулснаас хойш ажлын ....... өдрийн дотор оператор/оролцогч бүрт тухайн оператор/оролцогчид хамаарах шалгалтын үр дүнгийн талаар мэдэгдэнэ.
[1] Dual brand
[2] cashback гүйлгээ
[3] Merchant category code
Текст томруулах
A
A
A