- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНДӨР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ОРХОН АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС I ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 03
Эрдэнэт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн23.8.12,Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4,Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 дугаар тушаалаар баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны Ээлжит бус I хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд сурталчлан таниулж, дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өндөр сумын Засаг дарга / Б.Баасансүрэн/, Хот тохижуулах газрын дарга /Б.Оюунбаяр/ нарт үүрэг болгосугай.
4.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Э.Гэрэлмаа/-д даалгасугай.
ДАРГА Э.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
