A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 4/4

Сангийндалай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоон хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойд оногдуулсан татварыг малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг татварын улсын байцаагч / Х.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга / С.Идэрсүрэн/-д даалгасугай.

4. Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсоны дараа дагаж мөрдсүгэй.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/2 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 11/1

Номгон сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2023 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2021 оны 4/4 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ