- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар А-262/262
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.11 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 347 дугаар тогтоол, Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 12 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН | САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН |
Текст томруулах
A
A
A
