A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХУВЬЦААТ КОМПАНИ ХЭЛБЭРТЭЙ БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах

хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 5-ны

 өдрийн А-262/262 тоот хамтарсан тушаалын хавсралт

 

ХУВЬЦААТ КОМПАНИ ХЭЛБЭРТЭЙ БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, Монголбанкинд мэдэгдэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд дараах байдлаар өөрчлөлт орох тухай бүр Монголбанкнаас зөвшөөрөл авна:

 1.2.1.Банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах;

 1.2.2.Банкийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах;

  1.2.3.Банкны нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах;

  1.2.4.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох;

 1.2.5.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч банкны нийт гаргасан хувьцааны 1 (нэг) болон түүнээс дээш хувиар хувьцаа нэмж эзэмших;

 1.2.6.Банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасаа эргүүлэн худалдан авах.

1.3 Банк нь банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд энэ журмын 1.2-т зааснаас бусад байдлаар өөрчлөлт ороход энэ журмын 5 дугаар зүйлд заасны дагуу Монголбанкинд мэдэгдэнэ.

1.4.Монголбанкнаас энэ журамд заасны дагуу зөвшөөрөл олгосон тохиолдолд банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасыг нийтэд санал болгон эсхүл хаалттай хүрээнд гаргахаар бүртгүүлэх, банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасыг худалдах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын холбогдох журмаар зохицуулна.

1.5.Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 69 дүгээр зүйлийн 69.1.14-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж буй банканд энэ журам хамаарахгүй.

ХОЁР. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

2.1.Банк энэ журмын 1.2.1-д заасан зөвшөөрлийг авахдаа зөвшөөрөл хүссэн албан бичгийг дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ:

2.1.1.Хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргахтай холбоотой банкны эрх бүхий этгээд (хувьцаа эзэмшигчид эсхүл төлөөлөн удирдах зөвлөл)-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

 2.1.2.Гаргах хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны тоо, хэмжээ, үнэ, хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасыг гаргах ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, төлөвлөгөө;

 2.1.3.Боломжит хөрөнгө оруулагчдын талаарх тандан судалгаа.

2.2.Банк энэ журмын 1.2.2-т заасан зөвшөөрлийг авахдаа зөвшөөрөл хүссэн албан бичгийг Банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ.

2.3.Банк энэ журмын 1.2.3-т заасан зөвшөөрлийг авахдаа зөвшөөрөл хүссэн албан бичгийг банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийн хамт Монголбанкинд ирүүлнэ.

2.4.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд энэ журмын 1.2.4-т заасан зөвшөөрлийг авахдаа Банкны тухай хуулийн 36.19-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт бичиг болон дараах тодорхойлолт, баримт бичгийг банкаар дамжуулж Монголбанкинд ирүүлнэ:

 2.4.1.Энэ журмын Хавсралт 2-т заасан мэдээлэл бүхий банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээдийн тодорхойлолт;

 2.4.2.Энэ журмын Хавсралт 3-т заасан мэдээлэл бүхий банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээдийн мэдүүлэг;

 2.4.3.Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

 2.4.4.Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан эсэх, хүлээж байгаа эсэх тодорхойлолт, лавлагаа;

 2.4.5.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах хөрөнгө нь хууль ёсны үйл ажиллагааны орлого болохыг нотлох баримт:

 2.4.5.1.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, түүний холбогдох этгээд нь хуулийн этгээд бол үйл ажиллагааны сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд хувь хүн бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын тодорхойлолт, татварын албаны тодорхойлолт, харилцагч банкны дансны хуулга;

 2.4.5.2.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, түүний холбогдох этгээд нь хуулийн этгээд бол харьяалах татварын байгууллагаас баталгаажуулсан сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан", нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд хувь хүн бол бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны "Хувь хүний орлогын албан татварын тайлан", татварын албаны тодорхойлолт;

 2.4.6.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээдийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхэд Монголбанкнаас хуулийн дагуу шаардлагатай гэж үзсэн мэдээ, баримт бичиг;

 2.4.7.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээдийн эцсийн өмчлөгч хүртэлх хэлхээ холбоог тогтооход Монголбанкнаас хуулийн дагуу шаардлагатай гэж үзсэн мэдээ, баримт бичиг;

 2.4.8.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд нь гадаадын харьяалалтай хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй холбоотой дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ:

 2.4.8.1.Харьяалах улсад зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолт;

 2.4.8.2.Харьяалах улсад эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан эсэх, хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

 2.4.9.Гадаадын харьяалалтай хувь хүн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох тохиолдолд 2.4.8.1, 2.4.8.2-т заасан баримт бичгийг нэмж ирүүлнэ.

2.5. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч энэ журмын 1.2.5-д заасан зөвшөөрлийг авахдаа энэ журмын 2.4.5-д заасан баримт бичгийг банкаар дамжуулж Монголбанкинд ирүүлнэ.

2.6. Банк энэ журмын 1.2.6-д заасан зөвшөөрлийг авахдаа зөвшөөрөл хүссэн албан бичгийг дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ:

 2.6.1.Хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасыг эргүүлэн худалдан авах тухай банкны эрх бүхий этгээд (хувьцаа эзэмшигчид, эсхүл төлөөлөн удирдах зөвлөл)-ийн хурлын шийдвэр (буцаан худалдан авах хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, төлбөр хийх хугацаа, ашиглах журам, буцаан худалдан авах болсон шалтгаан, халаасны хувьцааг буцааж худалдах хугацаа, журам зэргийг тодорхой тусгасан байна), хурлын тэмдэглэл;

 2.6.2.Хувьцааг эргүүлэн худалдан авч халаасны хувьцаанд бүртгэсний дараа Монголбанкнаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж байгааг харуулсан тооцоо, судалгаа, дүгнэлт;

 2.6.3.Компанийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр хувьцааг эргүүлэн худалдаж авах бол хувьцаа эзэмшигчтэй хийсэн хэлцэл;

 2.6.4.Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн дагуу хувьцаа эзэмшигчийн шаардлагаар банк хувьцаагаа эргүүлэн худалдан авах тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бичгээр гаргасан шаардлага, түүний шалтгаан.

2.7.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах харилцаанд гадаадын харьяалалтай хуулийн этгээд, хувь хүн оролцсон бол энэ журамд холбогдох баримт бичгийг тухайн улсын хэлээр үйлдэж, монгол болон англи хэл дээрх албан орчуулгын хамт Монголбанкинд ирүүлнэ.

2.8.Монголбанк энэ журамд заасан баримт бичгээс гадна хуулийн дагуу шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээ, баримт материал шаардах эрхтэй бөгөөд банкны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээдтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, тодорхойлолт, лавлагаа гаргуулан авна.

ГУРАВ. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

3.1.Монголбанк нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг хянаж, хуулийн дагуу шаардлагатай тохиолдолд тайлбар, тодруулга авч, газар дээр нь шалгана.

3.2.Энэ журамд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд Монголбанк нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг шаардах бөгөөд бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.

3.3.Монголбанк энэ журмын 1.2-т заасан зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрээ энэ журмын 3 дугаар зүйлд заасан хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагч банк, Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 3 (гурав) хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

3.4.Монголбанк шаардлагатай гэж үзвэл энэ журмын 3.3-т заасан шийдвэр гаргах хугацааг 30 (гуч) хүртэл хоногоор сунгаж болно.

ДӨРӨВ. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ

4.1.Монголбанк нь дараах үндэслэлээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоос татгалзана:

 4.1.1.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд нь Банкны тухай хуульд заасан шалгуурыг хангаагүй;

 4.1.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд оруулах өөрчлөлт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн;

 4.1.3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг энэхүү журмын шаардлагыг хангаагүй, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй;

 4.1.4.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;

 4.1.5.Энэ журмын 3.2-т заасан баримт материалыг Монголбанк шаардсанаас хойш 30 (гуч) хоногийн дотор бүрэн гүйцэд ирүүлээгүй.

ТАВ. МЭДЭГДЭХ, ТАЙЛАГНАХ

5.1.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд банкны нийт гаргасан хувьцааны 1 (нэг) хүртэл хувиар өөрчлөлт орох тохиолдолд банк энэ журмын 5.3, эсхүл 5.10-т заасны дагуу Монголбанкинд мэдэгдэнэ.

5.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш 3 (гурав) хоногийн дотор хурал зарлагч этгээд нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу гаргасан "Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл"-ийг Монголбанкинд хүргүүлнэ.

5.3.Банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор банк нь Монголбанкинд хүргүүлнэ.

5.4.Үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр зуучлуулан нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банкны хувьцаа эзэмшигч болох аливаа этгээд нь энэ журмын хавсралт 1-д заасан мэдээлэл бүхий банкны хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг тухайн үнэт цаасны брокерт үнэн зөв гаргаж өгнө.

5.5.Үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зуучлалгүйгээр банкны хувьцаа эзэмшигч болох аливаа этгээд нь энэ журмын хавсралт 1-д заасан мэдээлэл бүхий банкны хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг тухайн банканд үнэн зөв гаргаж өгнө.

5.6.Үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь энэ журмын 5.4-т заасны дагуу харилцагчаас гаргаж өгсөн банкны хувьцаа эзэмшигч болох этгээдийн тодорхойлолтыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.

5.7.Монголбанк нь банкны хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн холбогдох этгээдийн мэдээллийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас авах эрхтэй.

5.8.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь энэ журмын хавсралт 2-т заасан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтод өөрчлөлт орох тухай бүр банканд мэдэгдэж, тодорхойлолтоо ажлын 3 (гурав) хоногийн дотор шинэчлэн хүргүүлнэ.

5.9. Банк нь энэ журмын хавсралт 2-т заасан тодорхойлолтод өөрчлөлт орох тухай бүр хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг шинэчилж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 3 (гурав) хоногийн дотор мэдэгдэнэ.

5.10.Банк нь банкны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тайланг дараах тохиолдолд дор дурдсан хугацаанд энэ журмын Хавсралт 4-ийн дагуу гаргаж, Монголбанкинд ирүүлнэ:

 5.10.1.сар бүр дараа сарын 10-ны өдрийн дотор;

 5.10.2.банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь, хэмжээнд банкны нийт гаргасан хувьцааны 1 болон түүнээс дээш хувиар өөрчлөлт орох тухай бүр ажлын 3 (гурав) хоногийн дотор;

 5.10.3.банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөс хойш ажлын 3 (гурав) хоногийн дотор ирүүлнэ.

5.11.Банк хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлтийн тайланг хагас жил тутам энэ журмын Хавсралт 5-ын дагуу гаргаж, Гүйцэтгэх удирдлагын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус ирүүлнэ.

5.12 Монголбанк нь банкны хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчийн тухайлсан бүртгэл, түүний эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг тухайн хөрөнгө оруулалтын сантай хөрөнгө хадгалах гэрээ байгуулсан кастодианаас авах эрхтэй.

ЗУРГАА. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

6.1.Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан этгээдэд Банкны тухай хуулийн 29.3, 36.7, 36.8-д заасан, мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авна.

6.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--- оОо ---

 

"Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд

өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ын Хавсралт 1

 

 

........................................ БАНКНЫ ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ

A.БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ:

Оноосон нэр:

 

Улсын бүртгэлийн дугаар:

 

Регистрийн дугаар:

 

Байгуулагдсан огноо:

 

Хуулийн этгээдийн улсын харьяалал:

 

Үйл ажиллагааны чиглэл:

 

Хаяг:

 

Цахим хаяг:

 

Холбоо барих утас:

 

Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл:

 

Овог, нэр/

Оноосон нэр

Регистрийн дугаар/

Бүртгэлийн дугаар

Эзэмшиж буй хувьцааны хувь

 

Эрхэлдэг ажил, албан тушаал/

Үйл ажиллагааны чиглэл

Улсын харьяалал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбогдох этгээдүүд:

 

Овог, нэр/

Оноосон нэр

Регистрийн дугаар/

Бүртгэлийн дугаар

Ямар холбоотой болох

Эрхэлдэг ажил, албан тушаал/

Үйл ажиллагааны чиглэл

Улсын харьяалал

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав.

Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    (гарын үсэг)      (нэр)

 

........... оны ...... сарын ......-ний өдөр

 

  Б. БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ХУВЬ ХҮН БОЛ:

Ургийн овог:

 

 

Сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг

 

Овог:

 

Нэр:

 

Төрсөн огноо:

 

Регистрийн дугаар:

 

Иргэншил:

 

Оршин суугаа хаяг:

 

Цахим шуудангийн хаяг:

 

Суурин болон гар утасны дугаар:

 

Холбогдох этгээдүүд:

 

Овог, нэр/

Оноосон нэр

Регистрийн дугаар/

Бүртгэлийн дугаар

Ямар холбоотой болох

Эрхэлдэг ажил, албан тушаал/

Үйл ажиллагааны чиглэл

Улсын харьяалал

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

               

 

Хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэх/паспортын хуулбарыг хавсаргав.

 

Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.

 

(нэр)     (гарын үсэг)

 

........... оны ...... сарын ......-ний өдөр

--- оОо ---

"Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд

өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ын Хавсралт 2

 

........................................ БАНКНЫ НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭТГЭЭДИЙН ТОДОРХОЙЛОЛТ

A.НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭТГЭЭД НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ:

Оноосон нэр:

 

Улсын бүртгэлийн дугаар:

 

Регистрийн дугаар:

 

Байгуулагдсан огноо:

 

Хуулийн этгээдийн улсын харьяалал:

 

Үйл ажиллагааны чиглэл:

 

Хаяг:

 

Цахим хаяг:

 

Холбоо барих утас:

 

 

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл:

 

Овог, нэр/

Оноосон нэр

Регистрийн дугаар/

Бүртгэлийн дугаар

Эзэмшиж буй хувьцааны хувь

 

Эрхэлдэг ажил, албан тушаал/

Үйл ажиллагааны чиглэл

Улсын харьяалал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг диаграмм хэлбэрээр эцсийн өмчлөгч хүртэл тодорхойлж, доорх хүснэгтэд оруулна уу

(Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн охин болон хараат компани, хувьцаа эзэмшдэг компани, үүсгэн байгуулагчийн толгой компани болон хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн эзэмшлийн хувийг харуулсан нарийвчилсан диаграммыг энд зурна уу)

Холбогдох этгээдүүд:

 

Овог, нэр/

Оноосон нэр

Регистрийн дугаар/

Бүртгэлийн дугаар

Ямар холбоотой болох

Эрхэлдэг ажил, албан тушаал/

Үйл ажиллагааны чиглэл

Улсын харьяалал

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

Эрх бүхий албан тушаалтан:

1

Албан тушаал:

 

Овог, нэр:

 

Регистрийн дугаар:

 

Иргэншил:

 

Оршин суугаа хаяг:

 

 

Цахим шуудангийн хаяг:

 

Холбоо барих утас:

 

...

 

 

Гүйцэтгэх удирдлагын түүх: (он дарааллаар бичнэ үү)

 

Албан тушаал

Овог нэр

Хугацаа

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

...

 

 

 

Хараат болон охин компанитай бол доорх хүснэгтийг бөглөнө үү:

 

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Эзэмшлийн хувь

Улсын бүртгэлийн дугаар

Регистрийн дугаар

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

...

 

 

 

 

                       

 

Өөр хуулийн этгээд, банканд хувь эзэмшдэг бол доорхыг бөглөнө үү:

 

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Эзэмшлийн хувь

1

 

 

2

 

 

...

 

 

 

 Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав.

Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    (гарын үсэг)    (нэр)

 

........... оны ...... сарын ......-ний өдөр

 

 

Б. НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭТГЭЭД НЬ ХУВЬ ХҮН БОЛ:

Ургийн овог:

 

 сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг

Овог:

 

Нэр:

 

Төрсөн огноо:

 

Регистрийн дугаар:

 

Иргэншил:

 

Оршин суугаа хаяг:

 

 

 

Цахим шуудангийн хаяг: