- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайхуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.22.3 дахь заалт нэмсүгэй:
"15.22.3.музейн үйл ажиллагаа эрхлэх."
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтын "15.12.6" гэсний дараа ", 15.22.3" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Музейн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
