A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсгийн 4 дэх заалтын "Дулааны III цахилгаан станц" гэсний өмнө "Дулааны II цахилгаан станц" гэж нэмсүгэй.

2. "Дулааны II цахилгаан станц" ТӨХК-ийг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын зардалд шаардагдах санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР