A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 48

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарыг Инновац, цахим бодлогын, Улсын Их Хурлын гишүүн Даваажанцангийн Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Содномын Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР