- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 49
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
