- Нүүр
- Эрх зүйн акт
- ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн
174 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
1.1.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам (цаашид "Журам" гэх)-аар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "Хууль" гэх)-ийн 71 дүгээр зүйлд заасны дагуу сум, дүүргийн төсвийн хөрөнгөөр хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотой зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар тухайн орон нутагт хэрэгжиж буй худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих мэргэшсэн иргэдийг тухайн сум, дүүргээс сонгон шалгаруулахад энэхүү журмыг мөрдөж болно.
1.3.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаагаар эрх бүхий байгууллагаас олгодог аливаа тусгай зөвшөөрөл, мэргэжлийн нарийн ур чадвар шаардахгүй бараа, ажил, үйлчилгээг иргэдийн бүлгээр гүйцэтгүүлж болох бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад Сангийн сайдын баталсан "Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерийн жишиг баримт бичиг"-ийг хэрэглэнэ.
1.4. Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцааг Хууль, түүнд нийцүүлэн баталсан журам, зааврын дагуу зохицуулна.
Хоёр. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны зохион байгуулалт
2.1.Энэ журмын дагуу зохион байгуулах бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, зураг төсөв, техникийн тодорхойлолт холбогдох хууль тогтоомжийн дагуу батлагдсан байна.
2.2.Бараа, ажил, үйлчилгээг энэ журмаар сонгон шалгаруулахад захиалагч Хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний хороо байгуулна.
2.3.Сумын Засаг даргын Тамгын газар энэ журмын 2.2-т заасны дагуу байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны нөөц хязгаарлагдмал тохиолдолд ажлын хэсэг байгуулж болно.
2.4.Энэ журмын 2.3-т заасан ажлын хэсэг нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэний төлөөллийг оролцуулна.
2.6.Энэ журмын 2.5-д заасны дагуу байгуулсан иргэдийн бүлэг журмын хавсралт дахь мэдүүлгийн маягтыг бөглөж хамтран ажиллах гэрээний эх хувь, гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэдийн бүлгийн танилцуулгын хамт иргэдийн бүлэгт бүртгүүлэх тухай хүсэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана.
2.8.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан жагсаалтыг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх бөгөөд уг жагсаалтад орсон өөрчлөлтийг тухай бүр мэдээлнэ. Жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргана.
2.9.Иргэдийн бүлэг жагсаалтад бүртгүүлснээр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад оролцох эрхтэй байх бөгөөд Хуульд заасан журам, зааврыг мөрдөж ажиллана.
2.10.Иргэдийн бүлэг өөрийн саналаар энэ журмын 2.7-д заасан жагсаалтын бүртгэлээс гарах, шинээр бүртгүүлэх эрхтэй.
2.13.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон иргэдийн бүлэг энэ журмын 2.12-т заасны дагуу тендерийн баримт бичигтэй цахим системээр дамжуулан танилцаж, үнэ төлбөргүй татан авна.
2.15.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхсон иргэдийн бүлэг тендерийг энэ журмын 2.12-т заасан тендерийн баримт бичгийн дагуу бэлтгэж, 2.14-д заасан хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлнэ.
2.16.Захиалагч иргэдийн бүлгээс ирүүлсэн тендерийг Хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг Хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, Хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулах эрх олгоно.
2.17. Энэ журмын 2.16-д заасны дагуу тендерийг хянан үзэж, үнэлэхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендерийн урилгыг энэ журмын 2.11-д зааснаар дахин зарлана.
Гурав. Худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах
3.1. Иргэдийн бүлэг нь ахлагч, бусад гишүүдээс бүрдэнэ. Ахлагч нь тухайн сум, дүүргийн байнгын оршин суугч иргэн байх бөгөөд иргэдийн бүлгийг төлөөлөх эрх, үүргийг хамтран ажиллах гэрээнд баталгаажуулсан байна.
3.2.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох иргэдийн бүлгийн гэрээгээр хүлээсэн үүргийг бүлгийн ахлагч хариуцаж ажиллана.
3.3.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон иргэдийн бүлэг өөрийн тендерт энэ журмын 1.5, 2.5-д заасан бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээг ирүүлэх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 476.3-т заасан болон дараах шаардлагыг хангасан байна:
3.3.1. иргэдийн бүлгийн ахлагчийг томилсон байх,
3.3.2. иргэдийн бүлгийн ахлагч захиалагчтай харилцах, иргэдийн бүлгийг төлөөлөн тендер илгээх, бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийх хэлбэрийг заасан байх,
3.3.3. гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөрийг зөвхөн иргэдийн бүлгийн ахлагчтай тооцохыг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх.
Дөрөв. Гэрээний гүйцэтгэлийн хяналт
4.1.Захиалагч олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
4.2.Захиалагч шаардлагатай гэж үзвэл иргэд, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллага, хууль, хяналтын байгууллагаар олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд хяналт тавиулж болно.
4.3.Захиалагч энэ журмын 4.2-т заасан гэрээний хэрэгжилтэд иргэдээр хяналт тавиулахад бараа, ажил, үйлчилгээний онцлогт нийцүүлэн дараах хэлбэрийн аль нэгийг сонгон, хэрэгжүүлнэ:
4.3.2. тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжсэн баг, хороонд оршин суух бүртгэлтэй арваас доошгүй иргэдээс гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, үнэлгээ хийлгүүлэх.
4.4.Энэ журмын 4.3.1-д заасан гүйцэтгэлийн хянагч захиалагчийн гэрээний хэрэгжилтийн хяналтыг гүйцэтгэх бөгөөд захиалагч хууль тогтоомжийн дагуу урамшуулал олгож болно.
4.5.Захиалагч Хуулийн 49.2-т заасны дагуу архивын нэгж үүсгэхэд энэ журмын 4.3-т заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьсан этгээдийн тайлан эсхүл судалгаа, түүний үнэлгээг хавсаргана.
4.6.Гэрээ байгуулсан иргэдийн бүлэг бараа, ажил, үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч гэрээний гүйцэтгэлийг тендер шалгаруулалт зарласан зураг төсөв, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, гэрээнд заасан тоо хэмжээнд үндэслэн хүлээн авна.
4.7. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг дараа оны төсвийн төсөлтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.
5.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.2.Хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүлгийн ахлагчийг бүртгэнэ.
---oOo---
"Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам"-ын хавсралт
Маягт
ИРГЭДИЙН БҮЛГИЙН МЭДҮҮЛЭГ
Дугаар ....
Иргэдийн бүлгийн мэдээлэл
Иргэдийн бүлгийн нэр: ...............................................................................................
Иргэдийн бүлгийн бүрэлдэхүүн:
№ |
Эцэг/эх-ийн нэр |
Өөрийн нэр |
Оршин суугаа хаяг |
Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг |
Иргэдийн бүлгийн ахлагч, гишүүн аль нь болох |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(гэх мэт)
Иргэдийн бүлгийн үйл ажиллагааны салбар, чиглэл:
................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... (гэх мэт)
Мэдүүлгийн зорилго
Иргэдийн бүлгийн жагсаалтад шинээр бүртгүүлэх □ тийм, □ үгүй
Бүртгэлийг шинэчлүүлэх □ тийм, □ үгүй
Хүсэлт гаргасан огноо:.............................................................................................
Хүсэлт гаргасан:
|
Хүсэлтийг бүртгэсэн: |
|
Бүлгийн ахлагч: |
Нэр: |
Бүртгэсэн сум/дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан: |
|
Гарын үсэг: |
Нэр: |
Бүлгийн гишүүд: |
Нэр: |
Гарын үсэг: |
|
Гарын үсэг: |
Бүртгэсэн огноо: |
|
|
Иргэдийн бүлгийн жагсаалтыг байгууллагын цахим хуудаст нийтэлсэн огноо: |
Бүлгийн гишүүд: |
Нэр: |
|
|
Гарын үсэг: |
|
Бүлгийн гишүүд: |
Нэр: |
|
|
Гарын үсэг: |
|
Бүлгийн гишүүд: |
Нэр: |
|
|
Гарын үсэг: |
|
---o0o---
Текст томруулах
A
A
A