A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Газрын тосны тухай хуулийн 7.1.14, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн) нарт тус тус даалгасугай.

3. Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох сайд, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН