- Нүүр
- Эрх зүйн акт
- АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРМИЙН ЖУРАМ
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРМИЙН ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн
А-128 тоот тушаалын хавсралт
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС
СИСТЕМИЙН ДҮРМИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
ХОЁР. АСН СИСТЕМ БА ТҮҮНИЙ ОРОЛЦОГЧ
ГУРАВ. ГҮЙЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ТҮҮНИЙ МӨЧЛӨГ
ДӨРӨВ. ҮЦГТ-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
ТАВ. ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ
ЗУРГАА. ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ НЭЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХАСАХ
ДОЛОО. ҮР ДҮНГИЙН ТООЦООЛОЛ, ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ
НАЙМ. БАГЦ ГҮЙЛГЭЭНИЙ ГОРИМ
ЕС. БОДИТ ЦАГИЙН ГОРИМ
АРАВ. ДАНСНЫ НЭГДСЭН САН
АРВАН НЭГ. ДЕБИТ ГҮЙЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ
АРВАН ХОЁР. ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
АРВАН ГУРАВ. НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
АРВАН ДӨРӨВ. ГҮЙЛГЭЭНИЙ ХӨЛС, ШИМТГЭЛ
АРВАН ТАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
АРВАН ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ
АРВАН ДОЛОО. ХАВСРАЛТУУД
Дүрмийн 1 дүгээр хавсралт
Дүрмийн 2 дугаар хавсралт
Дүрмийн 3 дугаар хавсралт
Дүрмийн 4 дүгээр хавсралт
Дүрмийн 5 дугаар хавсралт
Дүрмийн 6 дугаар хавсралт
Дүрмийн 7 дугаар хавсралт
Дүрмийн 8 дугаар хавсралт
Дүрмийн 9 дүгээр хавсралт
Дүрмийн 10 дугаар хавсралт
Дүрмийн 11 дүгээр хавсралт
Дүрмийн 12 дугаар хавсралт
Дүрмийн 13 дугаар хавсралт
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэ дүрмийн зорилго нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5.1.5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 12.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Автомат клиринг хаус (цаашид ACH систем гэх) системээр дамжуулан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шилжүүлэг хийх, тус системд оролцох эрхийг олгох, түдгэлзүүлэх, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.
1.2 ACH cистемийн үйл ажиллагаанд Иргэний хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас баталсан холбогдох бусад эрх зүйн баримт бичиг болон энэ дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3 Оролцогч нь АСН системээр дамжих гүйлгээг төгрөгөөр гүйцэтгэнэ.
1.4 Оролцогч нь олон улсын санхүүгийн мэдээний ISO20022 стандартыг баримтална.
ХОЁР. АСН СИСТЕМ БА ТҮҮНИЙ ОРОЛЦОГЧ
2.1 ACH систем нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.28-д заасан мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийх, тус хуулийн 5.1.4-д заасан дэд бүтэц юм.
2.2 Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (цаашид ҮЦГТ гэх) нь АСН системийг хариуцан ажиллуулна.
2.3 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.7-д заасан этгээд нь АСН системд оролцож болно.
2.4 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.8-д заасан этгээд нь АСН системд шууд, 5.1.9-д заасан этгээд нь шууд бусаар оролцоно.
2.5 АСН системийг ашиглан гүйлгээ эхлүүлж байгаа оролцогчийг гүйлгээ илгээгч, хүлээн авч байгаа оролцогчийг гүйлгээ хүлээн авагч гэнэ.
2.6 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.10-д заасан хэрэглэгч нь АСН системийн оролцогчоос төлбөрийн үйлчилгээ авч болно.
2.7 АСН системийг ашиглан мөнгөн хөрөнгийг илгээж байгаа болон урьдчилан зөвшөөрсөн данснаас суутгуулж байгаа хэрэглэгчийг төлбөр гүйцэтгэгч, мөнгөн хөрөнгө хүлээн авч байгаа хэрэглэгчийг төлбөр хүлээн авагч гэнэ.
ГУРАВ. ГҮЙЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ТҮҮНИЙ МӨЧЛӨГ
3.1 АСН системийн гүйлгээ нь санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэртэй байна.
3.1.1 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасан шилжүүлгийг АСН систем ашиглаж дамжуулахыг санхүүгийн гүйлгээ гэнэ.
3.1.2 Оролцогчийн үр дүнгийн тооцоололд нөлөөлөхгүй, мөнгөн дүнгээр үл илэрхийлэгдэх гүйлгээний цахим мэдээг АСН систем ашиглаж дамжуулахыг санхүүгийн бус гүйлгээ гэнэ.
3.2 АСН системийн гүйлгээ нь дебит, кредит гэсэн 2 төрөлтэй байна.
3.2.1 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.19-д заасан шилжүүлгийг АСН системээр дамжуулахыг кредит гүйлгээ гэнэ.
3.2.2 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.20-д заасан шилжүүлгийг АСН системээр дамжуулахыг дебит гүйлгээ гэнэ.
3.3 АСН системээр дамжих цахим мэдээллийн бүтцийг ҮЦГТ нь шинэчлэгдэх тухай бүрт оролцогчдод мэдэгдэнэ.
3.4 Төлбөр гүйцэтгэгчээс оролцогчид олгосон дебит гүйлгээний зөвшөөрлийн дагуу энэ дүрмийн 3.2.2-д заасан гүйлгээг хийнэ.
3.5 Гүйлгээний цахим мэдээг АСН системд хүлээн авч эхэлснээс хойш тодорхой хугацааны дараа тасалбар болгох хүртэлх хугацааг гүйлгээний мөчлөг гэнэ.
3.6 Гүйлгээний мөчлөгийн дараа үр дүнгийн тооцоолол боловсруулах, илгээсэн гүйлгээний шимтгэл төлөхөд шаардагдах мөнгөн хөрөнгө (цаашид "нөөц" гэх)-ийг баталгаажуулах, тухайн гүйлгээний мөчлөгийн үр дүнгийн тооцооллыг боловсруулах, түүнийг оролцогчийн дансанд тусгах хугацааг төлбөр тооцооны мөчлөг гэнэ.
3.7 Бодит цагийн горимоор гүйлгээ дамжуулахад 1 дүгээр хавсралтад заасны дагуу 24 цагт гүйлгээний мөчлөг хоёр байх ба 2 дугаар хавсралтад заасны дагуу үр дүнгийн төлбөр тооцоог дамжуулж, боловсруулна.
3.8 Багц гүйлгээнд 1 дүгээр хавсралтад заасны дагуу 24 цагт гүйлгээний мөчлөг дөрөв байх ба 2 дугаар хавсралтад зааснаар үр дүнгийн төлбөр тооцоог дамжуулж, боловсруулна.
3.9 ҮЦГТ нь оролцогчид урьдчилан мэдэгдсэнээр гүйлгээний нэмэлт мөчлөг оруулж болно.
3.10 Гүйлгээг үр дүнгийн тооцоололд оруулж, төлбөр хүлээн авагчийн дансанд тусгах хугацааг гүйлгээний огноо гэнэ.
3.11 Гүйлгээ илгээгч нь гүйлгээний цахим мэдээг ACH системд илгээсэн хугацааг гүйлгээ илгээсэн огноо гэнэ.
3.12 ACH системээр дараах төрлийн санхүүгийн гүйлгээг боловсруулж, үр дүнгийн тооцооллыг хийнэ:
3.12.1 Кредит гүйлгээ;
3.12.2 Дебит гүйлгээ;
3.12.3 Бодит цагийн гүйлгээний буцаалтын баталгаажуулалт;
3.12.4 Буцаалтын гүйлгээ.
3.13 АСН системээр дараах төрлийн санхүүгийн бус гүйлгээг боловсруулна:
3.13.1 Буцаалтын мэдээ;
3.13.2 Гүйлгээний буцаалтын татгалзах хариу;
3.13.3 Лавлагаа;
3.13.4 Лавлагааны баталгаажуулалт;
3.13.5 Дансны нэгдсэн санд хэрэглэгчийн мэдээлэл оруулах, засварлах, устгах, лавлагаа авах цахим мэдээ;
3.13.6 Дебит гүйлгээ хийх зөвшөөрлийн санд мэдээлэл оруулах, засварлах, устгах, лавлагаа авах цахим мэдээ;
3.13.7 АСН системийн хэвийн үйл ажиллагааг хангах, тохиргоо өөрчлөх, системийн хэрэглэгчийг удирдах цахим мэдээ.
3.14 Оролцогч нь багц гүйлгээний цахим мэдээг үүссэн байдлаас нь хамаарч дүрмийн 3 дугаар хавсралтад заасан зориулалт болон сувгаар ангилна.
3.15 Оролцогч бодит цагийн гүйлгээний цахим мэдээг үүссэн байдлаас нь хамаарч дүрмийн 3 дугаар хавсралтад заасан гүйлгээний зориулалтаар ангилж болно.
3.16 ҮЦГТ болон оролцогч нь дебит, кредит гүйлгээг энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан шалтгаанаар буцаах эсхүл боловсруулахаас татгалзаж болно.
ДӨРӨВ. ҮЦГТ-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 ҮЦГТ нь энэ дүрэмд заасны дагуу системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллана.
4.2 ҮЦГТ нь энэ дүрмийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зарчмыг баримтална.
4.3 ҮЦГТ нь дараах эрхтэй:
4.3.1 Монголбанкны үйлчилгээний хөлс, шимтгэлийн ерөнхий нөхцөл, Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу хураамж, шимтгэлийг оролцогчоос авах;
4.3.2 Энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан "ACH системээр гүйлгээ дамжуулан гүйцэтгэх ажлын гэрээ"-г оролцогчтой байгуулж, мөрдлөг болгон ажиллах;
4.3.3 Энэхүү дүрэмд заасан үндэслэлээр оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь түдгэлзүүлэх;
4.3.4 Хууль, журам, энэхүү дүрэмд заасан бусад.
4.4 ҮЦГТ нь дараах үүрэгтэй:
4.4.1 Оролцогчийн үр дүнгийн тооцооллыг боловсруулан Банксүлжээ системд дамжуулах;
4.4.2 Оролцогчийн систем ACH системтэй нийцэж байгааг турших, баталгаажуулах, баталгаажуулалтын үндсэн дээр системд холбогдох эрхийг оролцогчид олгох;
4.4.3 Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
4.4.4 ACH системээр хийгдсэн залилангийн болон хулгайн гүйлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, тус сангаас мэдээллийг хууль хэрэгжүүлэх байгууллагад өгөх боломжийг бий болгох;
4.4.5 Оролцогчийн гүйлгээний тайлан, Дансны нэгдсэн сангийн мэдээгээр хангах;
4.4.6 Оролцогчийн тасралтгүй ажиллагааны тайланг долоо хоног тутам гаргах.
ТАВ. ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ
5.1 АСH системийн оролцогч нь дараах хуулийн этгээд байж болно:
5.1.1 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
5.1.2 Банкны тухай хуулийн 6.1.3 дугаар заалтад дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшиж буй банк;
5.1.3 Хөгжлийн банк;
5.1.4 Хадгаламжийн даатгалын корпораци;
5.1.5 Ирээдүйн өв сан корпораци;
5.1.6 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.11-т заасан этгээд;
5.1.7 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;
5.1.8 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл бүхий этгээд;
5.1.9 Өөрийн төлбөрийг илгээх, хүлээн авах зорилго бүхий хуулийн этгээд.
5.2 Энэ дүрмийн 5.1.1-ээс 5.1.7-д заасан оролцогч нь АСН системийн шууд оролцогч бөгөөд Монголбанк дахь өөрийн дансанд нөөц болох барьцаа мөнгөн хөрөнгийг байршуулна.
5.3 Энэ дүрмийн 5.1.8, 5.1.9-д заасан оролцогч нь зөвхөн шууд бус оролцогчоор холбогдоно.
5.4 Оролцогч дараах үүрэгтэй:
5.4.1 АСН системийн багц болон бодит цагийн горимийн нөөцийг Банксүлжээ системээр дамжуулан удирдах;
5.4.2 Банксүлжээ системээр үр дүнгийн төлбөр тооцоог хийх;
5.4.3 Нууцлалын токен хадгалалт, дамжуулалт, устгалт, түүний бүрэн бүтэн байдал, нууцлалыг хангах;
5.4.4 АСН систем рүү явуулж буй гүйлгээг 3 дугаар хавсралтын дагуу сувгаар үнэн зөв ангилж явуулах;
5.4.5 Оролцогч нь ҮЦГТ-өөс гаргасан нууцлал аюулгүй байдлын талаарх зөвлөмж, бодлогыг биелүүлэх;
5.4.6 Нөөцийг зөв зохистой удирдах;
5.4.7 Хэрэглэгчийн хүсэлтээр дансны нэгдсэн санд тухайн хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд бодит цагийн горимоор өөрчлөлт оруулах;
5.4.8 Хэрэглэгчийн хүсэлтээр гүйлгээний тухай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний хураамжгүй сувгийг ажиллуулах (цахим шуудан, цахим хуудас гэх мэт);
5.4.9 Энэ дүрмийн 6 дугаар хавсралтад заасан шаардлагыг хангаж ажиллах.
5.5 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.13-д заасан төлбөр тооцооны төлөөлөгч нь шууд бус оролцогчтой энэ дүрмийн 5.7-д заасан гэрээг байгуулж, түүний төлбөр тооцоог өөрийн төлбөр тооцооны дансаар гүйцэтгэнэ.
5.6 Шууд бус оролцогч нь өөрийн хийсэн гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоог хийх, илгээсэн гүйлгээний шимтгэлийг төлөх зорилгоор барьцаа мөнгөн хөрөнгийг нөөц болгон төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулна.
5.7 Төлбөр тооцооны төлөөлөгч болон шууд бус оролцогчийн хооронд байгуулах Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:
5.7.1 АСН системээр хийгдсэн үр дүнгийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд төлбөр тооцооны төлөөлөгчийн данс ашиглах;
5.7.2 ACH системээр дамжуулах гүйлгээний төрлийг тусгах;
5.7.3 Үйлчилгээний хөлс, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцох;
5.7.4 Гүйлгээний мөчлөгийн үр дүнгийн төлбөр тооцоо хийх, нөөцийн хязгаарыг тодорхойлох;
5.7.5 Энэ дүрмийн 5.7.4-т заасан хязгаарт нийцүүлэн нөөцийн хэмжээ, хэлбэр, түүнийг байршуулах, хадгалуулах, захиран зарцуулах нөхцөлийг тодорхой заах;
5.7.6 Гэрээг цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл.
5.8 Төлбөр тооцооны төлөөлөгч дараах эрхтэй:
5.8.1 Энэ дүрмийг биелүүлэхийг шууд бус оролцогчоос шаардах, татгалзсан тохиолдолд Төлбөр тоцоо гүйцэтгэх гэрээг цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох;
5.8.2 Шууд бус оролцогчоос үйлчилгээний хөлс, шимтгэл авах.
5.9 Төлбөр тооцооны төлөөлөгч дараах үүрэгтэй:
5.9.1 Шууд бус оролцогчийн үр дүнгийн төлбөр тооцоог түүний нэрийн өмнөөс Монголбанк дахь өөрийн харилцах дансаар дамжуулах;
5.9.2 Гүйлгээний мөчлөгийн нөөцийг шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байршуулж, тусгаарлуулах.
ЗУРГАА. ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ НЭЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХАСАХ
6.1 Энэ дүрмийн 5.1-т заасан этгээд нь АСН системд холбогдох мэдэгдлийг ҮЦГТ-д энэ дүрмийн 7 дугаар хавсралтад заасан маягтын дагуу гаргана.
6.2 Мэдэгдэл гаргагч нь энэ дүрмийн шаардлагыг хангасан байдлыг ҮЦГТ-өөс шалгасны үндсэн дээр АСН систем рүү холбох эсэх шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор гаргана.
6.3 ҮЦГТ нь дараах тохиолдолд мэдэгдэл гаргагчийг АСН систем рүү холбохоос татгалзана:
6.3.1 Үр дүнгийн төлбөр тооцоо хийх данс нээгээгүй эсхүл Төлбөр тооцооны гэрээ байгуулаагүй;
6.3.2 Техник болон програм хангамжын шаардлага хангаагүй;
6.3.3 Дүрмийг мөрдөж ажиллахаас татгалзсан.
6.4 ҮЦГТ нь оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг дараах тохиолдолд хэсэгчлэн болон бүрэн түдгэлзүүлж болно:
6.4.1 Оролцогч нь нөөцийн дутагдалд орсон;
6.4.2 Нөөцийн удирдлагыг хангах зорилгоор оролцогч нь энэ дүрмийн 8 дугаар хавсралтад заасны дагуу өөрийн оролцох эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн;
6.4.3 Оролцогчийн системд онцгой байдал тохиолдсон бөгөөд ACH системийн найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн;
6.4.5 Хэрэглэгчийн гүйлгээг удаа дараа саатуулсан;
6.4.6 Хэрэглэгчийн гүйлгээг удаа дараа алдаатай гүйцэтгэсэн нь тогтоогдсон;
6.4.7 Оролцогч нь тухайн хөлс, шимтгэлийг хугацаандаа төлөөгүй, төлөхөөс татгалзсан тохиолдолд энэ нь тухайн оролцогчийн эрхийг ACH системээс түдгэлзүүлэх үндэслэл болно.
6.4.7 Монголбанк болон энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй.
6.5 ҮЦГТ нь дараах тохиолдолд шууд болон шууд бус оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг хасна:
6.5.1 Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Банкны тухай хууль болон холбогдох журмын дагуу авсан холбогдох зөвшөөрөл нь хүчингүй болсон;
6.5.2 Төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулсан төлбөр тооцооны данс ашиглах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон;
6.5.3 Оролцогч нь энэ дүрмийн 6.4-т заасан үйлдлийг давтан гаргасан;
6.5.4 Төлбөр тооцооны төлөөлөгчийн төлбөр тооцооны данс хаагдсан;
6.5.5 Системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хэвийн түвшинд хангаагүй, системийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан;
6.5.6 Дансны нэгдсэн сан дахь мэдээллийг зориулалтын дагуу ашиглаагүй эсхүл бусад гуравдагч этгээдэд гаргаж өгсөн;
6.5.7 Энэ дүрмийн 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хүсэлт ирүүлсэн.
ДОЛОО. ҮР ДҮНГИЙН ТООЦООЛОЛ, ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ
7.1. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.29-д заасны дагуу АСН систем нь оролцогчдын үр дүнгийн тооцооллыг хийнэ.
7.2 АCH болон Банксүлжээ системийг ашиглан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.31-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэхийг үр дүнгийн төлбөр тооцоо гэнэ.
7.3 Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.30-д заасан үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг Монголбанкинд байршиж байгаа оролцогчийн болон төлбөр тооцооны төлөөлөгчийн дансанд тусгах бөгөөд тус дансыг энэ дүрмийн хүрээнд төлбөр тооцооны данс гэж ойлгоно.
7.4 Төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор оролцогчийн төлбөр тооцооны дансанд тусгаарласан эх үүсвэрийн нөөцийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар АСН болон Банксүлжээ систем хооронд солилцох цахим мэдээг нөөц баталгаажуулах мэдээ гэнэ.
7.5 Оролцогч нь бодит цагийн горимоор гүйлгээ илгээхэд зориулсан нөөцийн хэмжээг Банксүлжээ системийн ажиллах хуваарийн дагуу буюу ажлын өдрийн 09 цаг 10 минутаас 17 цаг 10 минтуын хооронд хянаж, өөрчилж (нэмэгдүүлж, хорогдуулж) болно.
7.6 Оролцогч нь багц гүйлгээний горимоор гүйлгээ илгээхэд зориулсан нөөцийн хэмжээг мөчлөг эхлэх бүрт Банксүлжээ системийн ажиллах өдрийн 09 цаг 10 минутаас 16 цаг 00 минутын хооронд хянаж, өөрчилж (нэмэгдүүлж, хорогдуулж) болно.
7.7 ҮЦГТ нь Монголбанкны цахим хуудсанд байрших "Төлбөр тооцооны системийн оролцогчдын нэгдсэн бүртгэл"-д заасан оролцогчийн кодоор үр дүнгийн тооцооллыг боловсруулж, Банксүлжээ систем рүү дамжуулна.
7.8 Гүйлгээ хийхэд нөөцийн хэмжээ хүрэлцэхгүй бол тухайн гүйлгээ эсхүл гүйлгээний мөчлөг дэх бүх гүйлгээг буцаах, дараагийн мөчлөгт шилжүүлэх үндэслэл болно.
7.9 Оролцогч нь нөөцийг удирдах зорилгоор дараах үйлдлийг хийж болно:
7.9.1 Оролцогчийн тогтоосон нөөцийн хэмжээгээр Банксүлжээ систем дэх түүний мөнгөн хөрөнгийг барих;
7.9.2 Нөөц болгон тусгаарласан мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн тухайн оролцогчийн АСН систем дэх гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоог хийх, илгээсэн гүйлгээний шимтгэл төлөх;
7.9.3 АСН систем нь боломжит нөөцийн хэмжээг тооцоолон нөөц баталгаажуулах мэдээг Банксүлжээ системд илгээснээр оролцогч нөөцийн дүнг татаж үлдэгдлийн мэдээллээ авч болно.
7.10 Нөөцийг удирдахад дараах үйлдлийг хийхийг хориглоно.
7.10.1 ҮЦГТ болон оролцогч нь гүйлгээний мөчлөг дуусч үр дүнгийн төлбөр тооцоо хийх хүртэл нөөцийг чөлөөлөх;
7.10.2 Нөөцийг бусдад шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх.
НАЙМ. БАГЦ ГҮЙЛГЭЭНИЙ ГОРИМ
8.1 Кредит болон дебит багц гүйлгээг энэ дүрмийн 9 дүгээр хавсралтад заасан гүйлгээний хязгаарлалтаар, 10 дугаар хавсралтад заасан дарааллаар боловсруулна.
8.2 Нэг багц дахь гүйлгээ дараах шаардлагыг хангасан байна:
8.2.1 Гүйлгээний төрөл ижил байх;
8.2.2 Кредит гүйлгээний зориулалт ижил байх;
8.2.3 Кредит гүйлгээний илгээх огноо ижил байх
8.2.4 Кредит гүйлгээний тоо 10 (арав) -аас 10 000 (арван мянган) ширхэг хүртэл байх;
8.2.5 Дебит гүйлгээний тоо нь 10 000 (арван мянган) ширхэг хүртэл байх;
8.2.6 Кредит гүйлгээний төлбөр гүйцэтгэгчийн данс ижил байх;
8.2.7 Дебит гүйлгээний төлбөр хүлээн авагчийн данс ижил байх;
8.2.8 Багц дахь гүйлгээг хэсэгчилсэн буцаалт хийж болдог байх (хэсэгчилэн буцаалт хийгдсэн тохиолдолд энэ дүрмийн 8.2.4-өөс 8.2.5-д заасан хязгаарлалтад хамаарахгүй).
8.3 Оролцогч нь тухайн ажлын өдөр дуусгавар болсон тохиолдолд багц дахь кредит гүйлгээг бодит цагийн горимоор илгээж болно.
8.4 Багц гүйлгээний горимоор кредит гүйлгээг дамжуулахад ҮЦГТ болон оролцогч нь 10 дугаар хавсралтад заасан дарааллаар дараах зарчмыг баримтална:
8.4.1 Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан кредит гүйлгээ илгээх;
8.4.2 Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд санхүүгийн гүйлгээг буцаах (return), татгалзах (reject);
8.4.3 Гүйлгээ илгээгч нь багцын гүйлгээний мөчлөг эхэлсэн үеэс ACH систем рүү гүйлгээг багц хэлбэрээр илгээнэ. Гүйлгээ илгээгчийн нөөцийн хэмжээ хангалттай байгаа тохиолдолд ҮЦГТ нь багцаар хүлээн авсан гүйлгээг төлбөр тооцооны мөчлөг дуусах үед хүлээн авагч руу дамжуулах;
8.4.4 Гүйлгээ хүлээн авагч нь ҮЦГТ-өөс багц кредит гүйлгээ хийх цахим мэдээг хүлээн авмагц, төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг шалгаж, мөнгөн дүнг дансанд тусгах;
8.4.5 Гүйлгээ илгээгчийн байршуулсан нөөц нь тухайн мөчлөгт хийсэн гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоо хийх, гүйлгээний шимтгэл төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд дараагийн мөчлөгт шилжүүлж болох бөгөөд дараах байдлаар зохицуулна:
8.4.5.1 I мөчлөгийн багцын гүйлгээг II мөчлөгт шилжүүлэх;
8.4.5.2 II мөчлөгийн багцын гүйлгээг III мөчлөгт шилжүүлэх;
8.4.5.3 III мөчлөгийн багцын гүйлгээг IV мөчлөгт шилжүүлэх;
8.4.5.4 IV мөчлөгийн багцын гүйлгээг цуцлах (cancelled).
8.4.6 Тухайн өдрийн багц гүйлгээний сүүлийн мөчлөгийн дараа илгээсэн багц гүйлгээг ҮЦГТ нь үр дүнгийн тооцоололд тусгахгүйгээр гүйлгээг цуцлана.
8.5 Багц гүйлгээний горимоор дебит гүйлгээ дамжуулахад ҮЦГТ болон оролцогч нь 10 дугаар хавсралтад заасан дарааллаар дараах зарчмыг баримтална:
8.5.1 Гүйлгээ илгээгч нь гүйлгээний огнооноос ажлын 5 өдрийн өмнө илгээх;
8.5.2 ҮЦГТ нь оролцогчийн илгээж буй гүйлгээ нь дебит гүйлгээ хийх зөвшөөрлийн санд бүртгэгдсэн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн гүйлгээг хүлээн авагч руу илгээнэ;
8.5.3 Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан дебит гүйлгээг илгээх;
8.5.4 Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд санхүүгийн гүйлгээг буцаах, хүлээн авахаас татгалзах;
8.5.5 Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд ҮЦГТ нь татгалзсан гүйлгээг үр дүнгийн тооцоололд тусгахгүй;
8.5.6 Гүйлгээ хүлээн авагч дебит гүйлгээг мөчлөгөөс өмнө хүлээн авсан байх ба ҮЦГТ дараа нь үр дүнгийн тооцооллыг гүйцэтгэж, тухайн дебит гүйлгээг үр дүнгийн тооцоололд орсон эсэхийг гүйлгээ илгээгч, хүлээн авагчид мэдэгдэх; ;
8.5.7 Гүйлгээ илгээгч нь ҮЦГТ-өөс багц дебит гүйлгээ хийх мэдээг хүлээн авч, төлбөр хүлээн авагчийн дансанд тусгах;
8.5.8 Хүлээн авагчийн нөөц нь дебит гүйлгээг хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд ҮЦГТ тухайн дебит гүйлгээг цуцлах;
8.5.9 Гүйлгээ илгээгч нь төлбөр хүлээн авагчийн нэр дансны дугаарыг шалгасны дараа мөнгөн дүнг дансанд тусгах.
8.6 ҮЦГТ нь энэ дүрмийн 8.5.8-аас 8.5.9-д заасан үйл ажиллагаанаас үүдэлтэй санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
8.7 Багц дахь гүйлгээг хэсэгчлэн буцааж болно, хэсэгчлэн буцаах тохиолдолд 8.2.4 болон 8.2.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй.
8.8. Хүлээн авагч нь багц гүйлгээний горимоор дамжуулсан гүйлгээний үр дүнгийн тооцоолол хийгдснээс хойш 48 цагийн дотор хэрэглэгчийн дансанд мөнгөн дүнг тусгана.
ЕС. БОДИТ ЦАГИЙН ГОРИМ
9.1 Оролцогч нь АСН системийн бодит цагийн горимоор гүйлгээг тухай бүр дамжуулна.
9.2 ACH системийн бодит цагийн горимоор дамжих гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон энэ дүрмийн 9 дүгээр хавсралтад заасан мөнгөн дүнгийн хязгаарт багтааж, 10 дугаар хавсралтад заасан дарааллаар боловсруулна.
9.3 Оролцогч нь бодит цагийн горимоор зөвхөн кредит гүйлгээ дамжуулна.
9.4 Бодит цагийн горимд дараах зарчмыг баримтална:
9.4.1 24/7 горимоор гүйлгээ дамжуулах боломжтой байх;
9.4.2 Төлбөр гүйцэтгэгчийн данснаас төлбөрийн мөнгөн дүнг хасах, төлбөр хүлээн авагчийн дансанд гүйлгээний мөнгөн дүнг тусгах үйл ажиллагааг гүйлгээ илгээгч болон гүйлгээ хүлээн авагч нь ҮЦГТ-ийн гүйлгээний цахим мэдээний дагуу нэгэн зэрэг хийх;
9.4.3 Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан кредит гүйлгээ илгээх;
9.4.4 Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан буцаалтын эсхүл татгалзах үндэслэл бүхий гүйлгээний хариунд үндэслэж хэрэглэгчийн дансанд нөлөөлөх;
9.4.5 ҮЦГТ нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан буцаалтын эсхүл татгалзах үндэслэл бүхий кредит гүйлгээг үр дүнгийн тооцоололд тусгахгүй;
9.4.6 Гүйлгээ хүлээн авагч нь төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг шалгаж, ҮЦГТ-өөс амжилттай гэсэн хариу өгсний дараа мөнгөн дүнг дансанд тусгаж гүйлгээ амжилттай болсон тухай хариуг ҮЦГТ-д илгээнэ.
9.5 ҮЦГТ нь энэ дүрмийн 9.4.5-д заалтад заасан үйл ажиллагаанаас гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРАВ. ДАНСНЫ НЭГДСЭН САН
10.1 ҮЦГТ нь ACH системээр гүйлгээ хийх үйл ажиллагааг хялбарчлах, гүйлгээний алдааг багасгах зорилгоор дансны нэгдсэн санг хөтөлнө.
10.2 Оролцогч нь энэ дүрмийн 10.4 дэх заалтад заасан төлбөр хүлээн авагчийн мэдээллийг Дансны нэгдсэн санд бодит цагийн горимоор бүртгэнэ, нэмнэ, шинэчилнэ, устгана.
10.3 Гүйлгээний цахим мэдээнд төлбөр хүлээн авагчийн энэ дүрмийн 10.4.3, 10.4.4-д заасан дахин давтагдашгүй мэдээллийг ашигласан тохиолдолд гүйлгээ илгээгч нь тухайн мэдээллийг Дансны нэгдсэн санд байгаа эсэхийг шалгаж дараах үйлдлийг хийнэ:
10.3.1 Төлбөр хүлээн авагчийн дахин давтагдашгүй мэдээлэл дансны нэгдсэн санд бүртгэгдсэн бол:
10.3.1.1 Төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг гүйлгээ илгээгчийн цахим гүйлгээний мэдээнд нэмэх;
10.3.1.2 Төлбөр хүлээн авагчийн Дансны нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн дагуу гүйлгээ хийх зөвшөөрөл авах;
10.3.1.3 Төлбөр гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд гүйлгээний цахим мэдээг ACH систем рүү илгээх;
10.3.1.4 Төлбөр гүйцэтгэгч зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн гүйлгээг цуцалж, төлбөр гүйцэтгэгчид мэдээлэх;
10.3.1.5 Дансны нэгдсэн санд бүртгэгдсэн хэрэглэгчийн мэдээлэл ( нэр)-ийг зарим хэсгийг нууцалж, хэрэглэгчээр баталгаажуулдаг байх.
10.3.2 Энэ дүрмийн 10.4.3, 10.4.4-д заасан төлбөр хүлээн авагчийн дахин давтагдашгүй мэдээлэл Дансны нэгдсэн санд бүртгэгдээгүй бол төлбөр хүлээн авагчийн мэдээлэл байхгүй байгаа тухай төлбөр гүйцэтгэгчид мэдээлж гүйлгээг цуцална.
10.4 Хэрэглэгчийн дараах мэдээллийг дансны нэгдсэн санд бүртгэж болно:
10.4.1 Данс эзэмшигчийн нэр;
10.4.2 Дансны дугаар;
10.4.3 Утасны дугаар;
10.4.4 Цахим шуудангийн хаяг (жижиг үсгээр бүртгэх).
10.5 Дансны нэгдсэн сангийн бүртгэлд энэ дүрмийн 10.4.1, 10.4.2-т заасан мэдээлэл заавал байна.
10.6 Дансны нэгдсэн санд бүртгүүлсэн энэ дүрмийн 10.4.3, 10.4.4-т заасан хэрэглэгчийн мэдээллүүд дахин давтагдашгүй байх ба тухайн хэрэглэгчийн хүсэлтээр бүртгэнэ, өөрчилнө, устгана.
10.7 Хэрэглэгч Дансны нэгдсэн санд алдаатай мэдээлэл бүртгүүлсэн эсхүл өөрчлөлтийг тухай бүр мэдэгдээгүйгээс үүдэн гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцна.
10.8 ҮЦГТ болон оролцогч нь Дансны нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийг зөвхөн Банксүлжээ болон ACH системийн гүйлгээний мэдээллийг баталгаажуулах зорилгоор ашиглана.
10.9 Оролцогч нь хэрэглэгчийн мэдээллийг Дансны нэгдсэн санд бүртгэж, баталгаажуулахад дараах шаардлагыг хангана.
10.9.1 Хэрэглэгчийн нэрийн эхний болон сүүлийн үсгийг нууцлахгүй байх;
10.9.2 Хэрэглэгчийн нэрийг 1 үсэг алгасах зарчмаар нууцлах (тэгш үсгээр бүрдсэн бол сүүлийн үсгийн өмнөх хоёр үсгийг нууцлана);
10.9.3 Хоёр үсэгнээс бүрдсэн хэрэглэгчийн нэрийг нууцлахад 10.9.2 дахь заалт хамаарахгүй бөгөөд эхний үсгийг харуулж, хоёр дахь үсгийг нууцлах;
10.9.4 Оролцогч нь дансны нэгдсэн санд хэрэглэгчийн 10.4-т заасан мэдээллийг анх ямар хэлээр, хэрхэн бүртгэснээр хадгалж, нэрийг тулгаж, шалгана.
10.9.5 Аж ахуй нэгжийн нэрийг нууцлахгүй бүтнээр харуулдаг байх;
10.9.6 Хэрэглэгчийн утасны дугаарыг улсын кодтой хамт бүртгэнэ;
10.9.7 Хэрэглэгчийн утасны дугаар, цахим шуудангийн хаягийг баталгаажуулахын тулд баталгаажуулах мессэж эсхүл цахим шууданг явуулна.
10.10 ҮЦГТ нь энэ дүрмийн 10.3.1.3, 10.3.2-т заасан үйл ажиллагаанаас үүдэн гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРВАН НЭГ. ДЕБИТ ГҮЙЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ
11.1 ҮЦГТ нь дебит гүйлгээний зөвшөөрлийн сан хөтөлнө.
11.2 Дебит гүйлгээний зөвшөөрөл нь дараах мэдээллийг агуулсан байна:
11.2.1 Дахин давтагдашгүй зөвшөөрлийн дугаар;
11.2.2 Гэрээний дугаар эсхүл хэрэглэгчийн дугаар;
11.2.3 Гүйлгээ илгээх огноо;
11.2.4 Зөвшөөрөл олгосон огноо;
11.2.5 Дебит гүйлгээ хийх байгууллагын нэр;
11.2.6 Төлбөр гүйцэтгэгчийн банкны нэр;
11.2.7 Төлбөр гүйцэтгэгчийн дансны дугаар;
11.2.8 Гүйлгээний зориулалт;
11.2.9 Гүйлгээ хийх давтамж;
11.2.10 Суутган авах мөнгөн дүнгийн дээд хязгаар;
11.2.11 Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
11.2.12 Төлбөр гүйцэтгэгчийн гарын үсэг;
11.2.13 Төлбөр гүйцэтгэгчийн регистрийн дугаар эсхүл байгууллагын бүртгэлийн дугаар;
11.2.14 Төлбөр гүйцэтгэгчтэй холбоо барих (цахим шуудангийн хаяг эсхүл утасны дугаар).
11.3 Энэ дүрмийн 11 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу төлбөр гүйцэтгэгчээс дебит гүйлгээ хийх зөвшөөрлийг хүлээн авч дебит гүйлгээ илгээж эхлэхээс 3-аас доошгүй ажлын өдрийн өмнө Дебит гүйлгээний зөвшөөрлийн санд бүртгүүлнэ.
11.4 Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 11 дүгээр хавсралтад заасан маягтыг үндэслэн ажлын 3 хоногийн дотор дебит гүйлгээний зөвшөөрлийг баталгаажуулна.
11.5 ҮЦГТ нь тус санг хөтлөхдөө дараах шалгуураар гүйлгээг шалгана:
11.5.1 Дебит гүйлгээний зөвшөөрлийн санд тухайн гүйлгээ бүртгэгдсэн эсэх;
11.5.2 Дебит гүйлгээний зөвшөөрлийн санд бүртгэгдсэн огноо таарч байгаа эсэх;
11.5.3 Гүйлгээ хийх огноо таарч байгаа эсэх;
11.5.4 Гүйлгээ хийх давтамж таарч байгаа эсэх;
11.5.5 Гүйлгээний мөнгөн дүн баталгаажуулсан эсэх;
11.5.6 Төлбөр хүлээн авагч, төлбөр гүйцэтгэгчийн банкны нэр, дансны дугаар тохирч байгаа эсэх.
11.6 Энэ дүрмийн 11.5-д зүйлд заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд ҮЦГТ нь тухайн дебит гүйлгээг хийхээс татгалзана.
11.7 ҮЦГТ нь энэ дүрмийн 11.6-д заасан үйл ажиллагаанаас гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРВАН ХОЁР. ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
12.1 ҮЦГТ болон оролцогч нь Монголбанкнаас баталсан холбогдох журмын дагуу АСН системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
12.2 ҮЦГТ болон оролцогч нь засвар, үйлчилгээ хийх зорилгоор урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр АСН систем рүү гүйлгээ илгээх, дамжуулах, хүлээн авах үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн зогсоохыг төлөвлөгөөт зогсолт гэнэ.
12.3 АСН системийн үйл ажиллагаа 2 минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг гэнэтийн саатал гэнэ.
12.4 ҮЦГТ эсхүл оролцогчийн системд техникийн, сүлжээний, үйл ажиллагааны доголдол гарч улмаар АСН систем болон оролцогчийн систем нь тухайн өдөрт 2 цаг буюу түүнээс дээш хугацаанд гүйлгээ илгээгчийн болон хүлээн авагчийн гүйлгээний цахим мэдээ, үр дүнгийн тооцооллыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдлыг онцгой байдал гэнэ.
12.5 ҮЦГТ болон оролцогч нь системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах талаар баримтлах бодлого, техникийн стандартыг боловсруулж, журамлаж, техникийн дараах шаардлагыг тусгасан байна:
12.5 .1 Техник, технологийн хувьд:
12.5.1.1 Нөөц төвтэй байх;
12.5.1.2 Үндсэн болон нөөц төвийн сүлжээний холболт, түүний хяналт;
12.5.1.3 Оролцогчийн үндсэн болон нөөц төвийг ҮЦГТ-ийн үндсэн болон нөөц төв рүү сүлжээний түвшинд холбох, түүний хяналт;
12.5.1.4 Системийн туршилтын хугацаа, хийх давтамж, туршилтын үр дүнд үндэслэн шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажиллагааны дараалалтай байх.
12.5.2 Үйл ажиллагааны хувьд:
12.5.2.1 24/7 горимоор хийх үйл ажиллагааны хяналт;
12.5.2.2 24/7 горимоор хэрэглэгчид үйлчлэх үйл ажиллагааг;
12.5.2.3 Нөөцийн дутагдалд орсон тохиолдолд дагаж ажиллах үйл ажиллагааны дарааллыг;
12.5.2.4 Орлон гүйцэтгэх хуваарь, түүнийг турших давтамж;
12.5.2.5 Системийн тасралтгүй ажиллагаа алдагдсан тохиолдолд гүйцэтгэх үйл ажиллагааны болон олон нийтэд мэдээлэх дараалал.
12.6 ҮЦГТ болон оролцогчийн системийн төлөвлөгөөт зогсолтын нийт хугацаа нэг сард 4 цаг, гэнэтийн саатлын хугацаа нэг сард 0.1 хувиас илүүгүй байна.
12.7 ҮЦГТ болон оролцогч нь системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс энэ дүрмийн 12 дугаар хавсралтад заасан зарчмыг онцгой байдлын үед баримтлан ажиллана.
12.8 ҮЦГТ эсхүл оролцогч нь системийн гэнэтийн тасралтаас хамаарч хэрэглэгчийн гүйлгээг хийх, хүлээн авах боломж алдагдаж, онцгой байдал зарлахад хүрсэн тохиолдолд олон нийтэд дараах мэдээллийг хүргэнэ:
12.8.1 Онцгой байдал гарсан шалтгаан;
12.8.2 Тасралт эхэлсэн огноо, цаг, минут;
12.8.3 Тасралт дуусах боломжит огноо, цаг, минут;
12.8.4 Гүйлгээ хийх боломжтой бусад суваг.
12.9 ҮЦГТ эсхүл оролцогч нь системийн төлөвлөгөөт зогсолт хийх тохиолдолд олон нийтэд ажлын 3 хоногийн өмнө дараах мэдээллийг хүргэнэ:
12.9.1 Төлөвлөгөөт зогсолт хийх горим, шалтгаан;
12.9.2 Зогсолт эхлэх огноо, цаг, минут;
12.9.3 Зогсолт дуусах огноо, цаг, минут;
12.9.4 Гүйлгээ хийх боломжтой бусад суваг.
АРВАН ГУРАВ. НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
13.1 Тоон гарын үсгийн мэдээлэл бүхий нууцлалын токен төхөөрөмжийг ашиглаж АСН систем рүү илгээх гүйлгээний цахим мэдээг нууцална.
13.2 ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү илгээсэн, хүлээн авсан болон Дансны нэгдсэн сан дахь мэдээллийн үнэн зөв, нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, тус системээр дамжин хийгдэж байгаа гүйлгээ болон энэ дүрмийн 13.5-д зааснаас бусад мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй.
13.3 ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү илгээсэн, хүлээн авсан гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгална.
13.4 ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү хийж буй хандалт болгоныг тоон гарын үсгээр баталгаажуулах бөгөөд тоон гарын үсгийн хэрэглээ, эрх, үүрэг, хариуцлагыг холбогдох журмаар зохицуулна.
13.5 ҮЦГТ нь дараах мэдээллийг нийтэд мэдээлж болно:
13.5.1 ACH системээр дамжсан гүйлгээний нийт тоо, дүн зэрэг ерөнхий мэдээллийг;
13.5.2 ACH системийн талаарх тайлбарыг;
13.5.3 Оролцогч тус бүрийн техник болон програм хангамжийн тасралтгүй, найдвартай байдлын талаарх мэдээлэл.
АРВАН ДӨРӨВ. ГҮЙЛГЭЭНИЙ ХӨЛС, ШИМТГЭЛ
14.1 Монголбанк нь дараах хөлс, шимтгэлийг авч болно.
14.2 Энэ дүрмийн 14.1-т заасан хөлс, шимтгэлийн хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
14.3 Монголбанкнаас батлагдсан хөлс, шимтгэлийн хэмжээг өөрчлөх тохиолдолд оролцогчдод хуанлийн 14 хоногийн өмнө (байгалийн давагдашгүй хүчин зүйл, онцгой байдлын үеэс бусад үед) албан бичгээр мэдэгдэнэ.
14.4 Монголбанк нь дор дурдсан буцаалтын болон алдаатай гүйлгээний шимтгэлийг гүйлгээ хүлээн авагчаас авч болно:
14.4.1 Гүйлгээний мөчлөгийн нөөц хүрэлцээгүйн улмаас буцаасан дебит гүйлгээнд;
14.4.2 Төлбөр хүлээн авагчийн дансны нэгдсэн санд мэдээлэл бүртгүүлэх, өөрчлөх хүсэлтийг тухай бүр бүртгүүлээгүй, шинэчлээгүй эсхүл буруу бүртгэснээс төлбөр хүлээн авагчийн нэр, данс зөрж буцсан эсхүл буруу дансанд орсон кредит гүйлгээнд.
14.5 Энэ дүрмийн 14.4-т заасан алдаатай, буцаалтын гүйлгээнээс хэрэглэгчид үүссэн аливаа хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна.
14.6 Оролцогч нь энэ дүрмийн 14.1.6, 14.1.7, 14.1.12, 14.1.13, 14.4-т заасан гүйлгээний алдаа, буцаалтаас авсан шимтгэлийг хэрэглэгчээс суутгаж авахгүй.
АРВАН ТАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
15.1 Оролцогч хоорондын гүйлгээтэй холбоотой аливаа маргааныг оролцогчид харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
15.2 Оролцогчид харилцан тохиролцоонд хүрээгүй нөхцөлд АСН системд маргаан үүсгэнэ.
15.3 Маргаан шийдвэрлэх дараалал нь энэ дүрмийн 13 дугаар хавсралтад заасны дагуу хийгдэнэ.
15.4 Маргаан үүсгэх хугацаа нь эх гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш ажлын 45 хоног байх бөгөөд энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд оролцогч маргаан үүсгэхгүй байна .
15.5 Бодит цагийн горимоор дамжсан гүйлгээний маргааныг дараах байдлаар шийдвэрлэнэ:
15.5.1 Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн маргаан дуусгавар болно.
15.5.2 Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд залруулгын гүйлгээг үүсгэнэ.
15.5.3 Маргаан үүсгэгч тал энэ дүрмийн 15.5.1-т заасны дагуу маргаан дуусгавар болсныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд Маргаан шийдвэрлэх ажлын хэсэг (МШАХ)-т хүсэлт гаргаж болно.
15.5.4 Маргаан хариуцагч тал үүссэн маргаанд ажлын 10 хоногийн хугацаанд аливаа хариу үйлдэл хийгээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр тухайн маргааныг МШАХ-т шилжүүлж болно1.
15.6 Багц гүйлгээний горимоор дамжсан гүйлгээний маргааныг дараах байдлаар шийдвэрлэнэ:
15.6.1 Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн маргаан дуусгавар болно.
15.6.2 Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ACH систем 24 цагийн дотор залруулгын гүйлгээг автоматаар үүсгэнэ.
15.6.3 Маргаан үүсгэгч тал энэ дүрмийн 15.6.1-т заасны дагуу маргаан дуусгавар болсныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд МШАХ-т хүсэлт гаргаж болно.
15.6.4 Маргаан хариуцагч тал үүссэн маргаанд ажлын 10 хоногийн хугацаанд аливаа хариу үйлдэл хийгээгүй тохиолдолд ACH систем залруулгын гүйлгээг маргаан үүсгэгч талд автоматаар үүсгэнэ.
15.7 Маргаан үүсгэгч, хариуцагч талууд МШАХ-ийн хурлын гаргасан шийдвэрийн дагуу холбогдох залруулгын гүйлгээ үүсгэж, шийдвэрлэгдээгүй маргааныг хаана.
15.8 Маргаан үүсгэгч, хариуцагч аль нэг тал МШАХ-ийн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
15.9 МШАХ-ийн бүрэлдэхүүнд шууд оролцогч талаас 3 гишүүн, ҮЦГТ-өөс 1 гишүүн, нийт 4 гишүүн байх бөгөөд дараах зарчмыг баримталж ажиллана:
15.9.1 МШАХ нь дундын цахим хаягтай байх бөгөөд түүнийгээ аливаа мэдээлэл солилцох албан ёсны хэрэгсэл болгон ашиглана.
15.9.2 МШАХ-ийн хурлын бүрэлдэхүүн (маргаанд оролцогч талаас хамаарч баг үүсгэнэ)-д маргаан үүсгэгч, маргаан хариуцагч талтай холбоогүй этгээд байх бөгөөд дараах зарчмаар ажиллана:
15.9.3 ҮЦГТ нь МШАХ-т ирсэн хүсэлтэд үндэслэн МШАХ-ийн хурлыг сард 1 удаа товлон хуралдуулна.
15.9.4 Тухайн маргааныг шийдвэрлэхэд оролцож буй МШАХ-ийн хурлын гишүүдийн олонхын саналыг харгалзан үзнэ.
15.9.5 ҮЦГТ-өөс томилогдсон МШАХ-ийн гишүүн нь саналын эрхгүй байна.
15.9.6 Маргаан шийдвэрлэхэд оролцсон МШАХ-ийн гишүүдэд Монголбанкнаас ажлын хөлс олгоно.
15.9.7 МШАХ нь гүйлгээний цахим мэдээ, мэдээллийн нууцлалыг хадгална.
15.9.8 МШАХ нь маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг баримтжуулж, эх хувийг ҮЦГТ-д хадгалуулна.
15.9.9 МШАХ нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, журмыг баримтална.
15.10 МШАХ-ийн хурлаар маргааныг шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримтална:
15.10.1 Гүйлгээ хүлээн авагч дараах тохиолдолд давуу эрх эдэлнэ:
15.10.1.1 Төлбөр хүлээн авагчийн мэдээллийг дансны нэгдсэн санд үнэн, зөв бүртгүүлж, төлбөр гүйцэтгэгч нь энэ мэдээллийг ашиглаж кредит гүйлгээ хийсэн;
15.10.1.2 Гүйлгээ илгээгч нь дансны нэгдсэн сан ашиглаагүй.
15.10.2 Оролцогч тал сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг алдагдуулсан тохиолдолд:
15.10.2.1 Гүйлгээ илгээгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд гүйлгээ хүлээн авагч давуу эрх эдэлнэ;
15.10.2.2 Гүйлгээ хүлээн авагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд гүйлгээ илгээгч давуу эрх эдэлнэ;
15.10.2.3 ҮЦГТ сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг алдагдуулсан тохиолдолд хохирсон тал давуу эрх эдэлнэ.
15.11 АСН системд үүссэн, МШАХ-ээр хэлэлцэгдээгүй маргаан 3 сар буюу түүнээс дээш хугацаанд шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрсэн, мөн 15.4-д заасан хугацаанаас хойш маргаан үүссэн тохиолдолд ҮЦГТ нь МШАХ-ийг хуралдуулж, оролцогчид анхааруулга хүргүүлнэ. Анхааруулгад тухайн маргааныг талууд харилцан тохиролцож, шийдвэрлэх хугацааг заасан байна.
15.12 Энэ дүрмийн 15.11-т заасан анхааруулгыг хүлээн аваагүй нөхцөлд 3 сар буюу түүнээс дээш хугацаа хэтэрсэн маргаантай гүйлгээний тоогоор маргаан үүсгэгч, хариуцагч аль буруутай талд МШАХ-ээр шийдвэрлүүлсний хөлстэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн торгууль, 15.4-д заасан хугацаанаас хойш үүссэн маргаантай гүйлгээний тоогоор маргаан үүсгэгч талд МШАХ-ээр шийдвэрлүүлсний хөлстэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн торгууль ногдуулна.
АРВАН ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ
16.1 Төлбөр хүлээн авагчийн данснаас буцаалтын гүйлгээг зөвхөн тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.
16.2 Оролцогч нь ACH системд хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл, санал, мэдээ, гомдол хүлээн авах үйлчилгээний хураамжгүй суваг ажиллуулна. Оролцогч нь энэ сувгаар ирсэн санал, мэдээ, гомдлын хариуг ажлын 5 хоногийн дотор багтаан өгөх бөгөөд сувгийн үйл ажиллагааны нэгтгэсэн тайланг ҮЦГТ-д улирал тутамд хүргүүлнэ.
16.3 Оролцогч нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу АСН системээр хийсэн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудан гэх мэт үйлчилгээний хураамжгүй сувгаар хүргэх боломжийг хангаж ажиллана.
16.4 Оролцогчийн буруугаас хэрэглэгчийн гүйлгээ саатсан тохиолдолд хэрэглэгчид гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг тухайн оролцогч хариуцна. Барагдуулах хохирлын хэмжээг харилцан тохиролцох бөгөөд тохиролцох боломжгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
АРВАН ДОЛОО. ХАВСРАЛТУУД
Хавсралт 1. Гүйлгээний мөчлөгийн хуваарь
Хавсралт 2. Төлбөр тооцооны мөчлөгийн хуваарь
Хавсралт 3. Гүйлгээний зориулалт
Хавсралт 4. Гүйлгээ буцаах, татгалзах шалтгаан
Хавсралт 5. АCH системээр гүйлгээ дамжуулан гүйцэтгэх ажлын гэрээ
Хавсралт 6. Оролцогчид тавигдах шаардлага
Хавсралт 7. Оролцогч бүртгэх маягт
Хавсралт 8. Оролцогчийн эрхийг хаах, түдгэлзүүлэх
Хавсралт 9. Гүйлгээний хязгаарлалт
Хавсралт 10. Гүйлгээ боловсруулах дараалал
Хавсралт 11. Дебит гүйлгээний зөвшөөрлийн маягт
Хавсралт 12. Онцгой байдлын үед ажиллах зарчим
Хавсралт 13. Маргаан шийдвэрлэх зарчим
Дүрмийн 1 дүгээр хавсралт
ГҮЙЛГЭЭНИЙ МӨЧЛӨГИЙН ХУВААРЬ
1.АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Гүйлгээний төрөл |
Гараг |
Систем ажиллаж эхлэх цаг |
Систем хаах цаг |
Амралтын болон бүх нийтээр амрах өдөр |
Бодит цагийн горим
|
Даваа – Ням |
Бодит цаг буюу 24/7 горимоор |
||
Багцын гүйлгээ
|
Даваа – Баасан
|
09:00 |
17:00 |
- |
2.ГҮЙЛГЭЭНИЙ ХУВААРЬ
Гүйлгээний төрөл |
Даваа – Баасан
|
Амралтын болон бүх нийтээр амрах өдөр |
|||||
Бодит цагийн горим |
24 цагийн турш
|
- |
|||||
Мөчлөг 1 |
Мөчлөг 2 |
||||||
10:00 – 16:00
|
16:00 – 10:00
|
||||||
Багц гүйлгээ |
Мөчлөг 1 |
Мөчлөг 2 |
Мөчлөг 3 |
Мөчлөг 4 |
- |
||
09:00 – 10:30
|
10:30 – 12:00 ⇔ |
12:00 – 14:00
|
14:00 - 16:30
|
||||
Багцын гүйлгээ (нэмэлт) |
Урьдчилан мэдэгдсэн хугацаанд |
Дүрмийн 2 дугаар хавсралт
ҮР ДҮНГИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ХУВААРЬ
- БОДИТ ЦАГИЙН ГҮЙЛГЭЭНИЙ ХУВААРЬ
№ |
Гүйлгээний гараг |
Үр дүнгийн тооцоолол боловсруулах гараг |
Банксүлжээ систем руу дамжуулах цаг |
1 |
Даваа |
Мягмар |
Мөчлөг 1: 10:00-10:30; |
2 |
Мягмар |
Лхагва |
|
3 |
Лхагва |
Пүрэв |
|
4 |
Пүрэв |
Баасан |
|
5 |
Баасан |
Даваа |
|
6 |
Бямба |
||
7 |
Ням |
||
8 |
Амралтын болон бүх нийтээр амрах өдөр |
Дараагийн ажлын өдөр |
2.БАГЦЫН ГҮЙЛГЭЭНИЙ ХУВААРЬ
№ |
Гүйлгээний гараг |
Үр дүнгийн тооцоолол боловсруулах гараг |
Банксүлжээ систем руу дамжуулах цаг |
1 |
Даваа |
Даваа |
Мөчлөг 1: 10:30-11:00; Мөчлөг 2: 12:00-12:30; Мөчлөг 4: 16:00-16:30. |
2 |
Мягмар |
Мягмар |
|
3 |
Лхагва |
Лхагва |
|
4 |
Пүрэв |
Пүрэв |
|
5 |
Баасан |
Баасан |
|
6 |
Нэмэлт |
Тухай бүр мэдэгдэнэ |
Тухай бүр мэдэгдэнэ |
Дүрмийн 3 дугаар хавсралт
ГҮЙЛГЭЭНИЙ СУВАГ
- ГҮЙЛГЭЭНИЙ СУВАГ
№ |
Гүйлгээний суваг |
Тайлбар |
Код |
Гүйлгээний
|
|||
горим |
Төрөл |
||||||
Багц |
Бодит цаг |
Дебит |
Кредит |
||||
1 |
B2B (business to business) |
Бизнесийн гүйлгээ – Гүйлгээ илгээгч нь байгууллага, хүлээн авагч нь байгууллага эсхүл иргэн байна |
B2B |
|
|
|
|
2 |
Core |
Нягтлан бодох бүртгэл, түүнтэй адилтгах бусад системээр – Оролцогчоос илгээж байгаа өөрийн гүйлгээ |
CORE |
|
|
|
|
3 |
Government transaction |
Засгийн газрын шийдвэрийг үндэслэн хийгдэх гүйлгээ |
GOVT |
|
|
|
|
4 |
Internet transaction |
Интернет банкаар буюу гар утас болон компьютер ашиглан оролцогчийн вэб хөтөч ашиглан хийгдэх гүйлгээ |
INTR |
|
|
|
|
5 |
Mobile transaction |
Мобайл банк болон мессэж банк ашиглан хийгдэх гүйлгээ |
MOBL |
|
|
|
|
6 |
Teller transaction |
Теллерээр. |
TELR |
|
|
|
|
7 |
Instant transaction |
Киоск, цахим хэтэвч эдгээртэй адилтгах төхөөрөмжөөр хийгдэх гүйлгээ |
INST |
|
|
|
|
8 |
Adjustment |
Залруулгын гүйлгээ |
ADJS |
|
|
|
|
9 |
Bank of Mongolia |
Монголбанкны гүйлгээ |
CSDP |
|
|
|
|
10 |
Other transaction |
Бусад |
OTHR |
|
|
|
|
11 |
ҮЦГТ нь шаардлагатай үед гүйлгээний сувгийг нэмж болно. |
|
|
|
|
ГҮЙЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТ
№ |
Гүйлгээ |
Ангиллын код |
Гүйлгээний төрөл |
||
зориулалт |
тайлбар
|
Д е б и т |
Кредит |
||
1 |
Transaction is related to settlement of a trade, eg. a foreign exchange deal |
Арилжаа, худалдаа, гадаад валютын хэлцэлийн үр дүнгийн тооцоолол |
CORT |
|
|
2 |
Transaction is the payment of pidends. |
Ногдол ашгийн гүйлгээ |
DIVI |
|
|
3 |
Transaction is the payment of interest. |
Хүүний төлбөр |
INTE |
|
|
4 |
Transaction is related to the transfer of a loan to a borrower. |
Зээлийн олголт |
LOAN |
|
|
5 |
Other payment purpose. |
Бусад |
OTHR |
|
|
6 |
Transaction is the payment of pension. |
Тэтгэвэр |
PENS |
|
|
7 |
Transaction is the payment of salaries. |
Цалин |
SALA |
|
|
8 |
Transaction is the payment of securities. |
Үнэт цаас |
SECU |
|
|
9 |
Transaction is a social security benefit, i.e. payment made by a government to support inpiduals.
|
Нийгмийн хамгааллын тэтгэмж (Засгийн газраас иргэдийг дэмжих зорилгоор олгох халамжийн гүйлгээ) |
SSBE |
|
|
10 |
Transaction is a payment initiated by supplier. |
Бэлтгэн нийлүүлэгчээс үүсгэсэн гүйлгээ |
SUPD |
|
|
11 |
Transaction is related to a payment to a supplier. |
Бэлтгэн нийлүүлэгчийн төлбөр |
SUPP |
|
|
12 |
Transaction is the payment of taxes |
Татварын гүйлгээ |
TAXS |
|
|
13 |
Transaction is the payment of value added tax |
НӨАТ-ын гүйлгээ |
VATX |
|
|
14 |
ҮЦГТ нь шаардлагатай үед гүйлгээний зориулалтыг нэмж болно. |
|
|
Дүрмийн 4 дүгээр хавсралт
ГҮЙЛГЭЭ БУЦААХ, ТАТГАЛЗАХ ШАЛТГААН
Д/Д |
Гүйлгээ төрөл |
Код |
Шалтгаан |
Гүйлгээний |
||||
горим |
төрөл |
хэлбэр |
||||||
Буцаах |
Татгалзах |
Дебит |
Кредит |
Санхүүгийн |
Санхүүгийн бус |
|||
1 |
IncorrectAccountNumber |
AC01 |
x |
x |
x |
x |
x |
x |
2 |
ClosedAccountNumber |
AC04 |
x |
x |
x |
x |
x |
x |
3 |
BlockedAccount |
AC06 |
x |
x |
x |
x |
x |
x |
4 |
TransactionForbidden |
AG01 |
x |
x |
x |
x |
x |
x |
5 |
InvalidBankOperationCode |
AG02 |
x |
x |
x |
x |
x |
x |
6 |
ZeroAmount |
AM01 |
x |
|
x |
x |
x |
|
7 |
NotAllowedAmount |
AM02 |
x |
|
x |
x |
x |
|
8 |
NotAllowedCurrency |
AM03 |
x |
|
x |
x |
x |
|
9 |
Insufficient Funds |
AM04 |
x |
x |
x |
x |
x |
x |
10 |
Duplication |
AM05 |
x |
x |
x |
x |
x |
x |
11 |
MissingCreditorAddress |
BE04 |
x |
x |
|
x |
x |
x |
12 |
UnrecognisedInitiatingParty |
BE05 |
x |
x |
x |
|
x |
x |
13 |
Invalid Format |
FF01 |
|
x |
x |
|
|
x |
14 |
InvalidLocalInstrumentCode |
FF05 |
x |
x |
x |
|
x |
x |
15 |
No Mandate |
MD01 |
|
x |
x |
|
|
x |
16 |
MissingMandatoryInformationInMandate |
MD02 |
|
x |
x |
|
|
x |
17 |
NotSpecifiedReasonCustomer Generated |
MS02 |
x |
x |
x |
x |
x |
x |
18 |
NotSpecifiedReasonAgent Generated |
MS03 |
x |
x |
x |
x |
x |
x |
19 |
BankIdentifierIncorrect |
RC01 |
x |
x |
x |
x |
x |
x |
20 |
Missing Debtor Account or Identification |
RR01 |
x |
x |
x |
x |
x |
x |
21 |
Missing Debtor Name or Address |
RR02 |
x |
x |
x |
x |
x |
x |
22 |
Missing Creditor Name or Address |
RR03 |
x |
x |
x |
x |
x |
x |
23 |
Regulatory Reason |
RR04 |
x |
x |
x |
x |
x |
x |
24 |
Specific Service offered by Debtor Agent |
SL01 |
|
x |
x |
|
|
x |
Дүрмийн 5 дугаар хавсралт
БАТЛАВ. БАТЛАВ.
Монголбанкны …….................
Ерөнхийлөгч гүйцэтгэх захирал
................................... ...................................
/ / / /
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМЭЭР
ГҮЙЛГЭЭ ДАМЖУУЛАН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ГЭРЭЭ
20... оны ... дугаар сарын ...-ны өдөр № Улаанбаатар хот
"Автомат клиринг хаус системээр гүйлгээ дамжуулан гүйцэтгэх ажлын гэрээ" (цаашид гэрээ гэх)-г нэг талаас Монголбанкны Төлбөр тооцооны газрын Үндэсний цахим гүйлгээний төв (цаашид ҮЦГТ гэх), нөгөө талаас .......................................................... (цаашид оролцогч гэх) нар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль , "Автомат клиринг хаус системийн дүрэм" (цаашид Дүрэм гэх)-ийг үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцов.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ гэрээний зорилго нь оролцогч хоорондын ACH системээр дамжиж байгаа гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулахтай холбоотой Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (цаашид ҮЦГТ гэх) болон оролцогч (хамтад нь талууд гэх)-ийн хооронд үүсэх харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2 Гэрээгээр зохицуулах харилцаанд Монгол улсын Иргэний хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжууд болон энэ дүрмийг удирдлага болгоно.
Хоёр. Гүйлгээний төрөл, түүний мөчлөг
2.1 ACH системээр оролцогч хоорондын гүйлгээ дамжуулахад ҮЦГТ-ийн үйл ажиллагааг хангаж ажиллахад энэ дүрмийн 2 дугаар "ACH систем ба түүний оролцогч" болон 3 дугаар "Гүйлгээний төрөл, түүний мөчлөг" бүлэгт заасан зохицуулалтыг удирдлага болгоно.
Гурав. ҮЦГТ-ийн эрх, үүрэг
3.1 ACH системийн оролцогчийг бүртгэх, бүртгэлээс хасахад энэ дүрмийн 4 дүгээр "ҮЦГТ-ийн эрх, үүрэг" бүлэгт заасныг удирдлага болгоно.
Дөрөв. Оролцогчид тавих, шаардлага, эрх үүрэг
4.1 ACH системийн оролцогчдод тавих техникийн болон үйл ажиллагааны шаардлагыг энэ дүрмийн 5 дугаар "Оролцогчид тавих, шаардлага, эрх үүрэг" бүлэгт заасныг удирдлага болгоно.
Тав. Гүйлгээний төрөл, түүний мөчлөг
5.1 АСН системээр дамжиж байгаа гүйлгээний төрлийг "ACH системийн дүрэм"-ийн 6 дугаар "Оролцогчийн эрхийг нээх, түдгэлзүүлэх, хасах" бүлэгт заасныг мөрдөг болгон ажиллана.
Зургаа. Үр дүнгийн тооцоолол, төлбөр тооцоо хийх
6.1 Талуудын төлбөр тооцооны эцэслэлтийг "ACH системийн дүрэм"-ийн 7 дугаар "Үр дүнгийн тооцоолол, төлбөр тооцоо хийх" бүлэгт заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
Долоо. Багц гүйлгээний горим
7.1 АСН системээр дамжиж байгаа багц гүйлгээний зохицуулалтыг "ACH системийн дүрэм"-ийн 8 дугаар "Багц гүйлгээний горим" бүлэгт заасны дагуу ҮЦГТ болон оролцогч мөрдлөг болгон ажиллана.
Найм. Бодит цагийн горим
8.1 АСН системээр бодит цагийн горимоор дамжиж байгаа гүйлгээний зохицуулалтыг "ACH системийн дүрэм"-ийн 9 дүгээр "Бодит цагийн горим" бүлэгт заасны дагуу ҮЦГТ болон оролцогч удирдлага болгоно.
Ес. Дансны нэгдсэн сан
9.1 Талуудын АСН системээр дамжиж байгаа гүйлгээний данс баталгаажуулах үүднээс "ACH системийн дүрэм"-ийн 10 дугаар "Дансны нэгдсэн сан" бүлэгт зааснаар тус санг үүсгэж, гүйлгээ дамжуулна.
Арав. Дебит гүйлгээний зөвшөөрлийн баталгаажуулалт
10.1 Талуудын дебит гүйлгээг "ACH системийн дүрэм"-ийн 11 дүгээр "Дебит гүйлгээний зөвшөөрлийн баталгаажуулалт" бүлэгт зааснаар баталгаажуулалтыг хийж, гүйлгээг дамжуулна.
Арван нэг. Тасралтгүй, найдвартай ажиллагаа
11.1 Талуудын АСН системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллахад "ACH системийн дүрэм"-ийн 12 дугаар "Тасралтгүй, найдвартай ажиллагаа" бүлэгт заасныг мөрдлөг болгон ажиллана.
Арван хоёр. Нууцлал, аюулгүй байдал
12.1 Талууд АСН системийн системийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс "ACH системийн дүрэм"-ийн 13 дугаар "Нууцлал, аюулгүй байдал" бүлэгт заасныг удирдлага болгон ажиллана.
Арван гурав. Гүйлгээний хөлс, шимтгэл
13.1 АСН системээр дамжсан гүйлгээний шимтгэл тооцох, түүнийг хуваарилах зарчмыг "ACH системийн дүрэм"-ийн 14 дүгээр "Гүйлгээний хөлс, шимтгэл" бүлэгт заасны дагуу шимтгэлийг тооцон авна.
Арван дөрөв. Гомдол, маргаан шийдвэрлэх, буцаалтын гүйлгээ
14.1 АСН системээр дамжсан гүйлгээтэй холбоотой гомдол, маргааныг "ACH системийн дүрэм"-ийн 15 дугаар "Маргаан шийдвэрлэх зарчим" бүлэгт заасны дагуу арга хэмжээ авна.
14.2 Оролцогч талууд Маргаан шийдвэрлэх багийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө.
Арван тав. Хэрэглэгчийг хамгаалах
15.1 Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ дүрмийн 16 дугаар "Хэрэглэгчийг хамгаалах" бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
Арван зургаа. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
16.1 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулж энэ гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
16.2 Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь талуудын холбогдох эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба гэрээний салшгүй хэсэг гэж үзнэ.
Арван долоо. Бусад
17.1 Аль нэг тал нь гэрээг цуцлах тухай саналаа нөгөө талдаа ажлын 45 (дөчин тав)-аас доошгүй хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэх бөгөөд талууд цуцлах саналыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
17.2 Талууд гэрээтэй холбоотой харилцан солилцох аливаа мэдээллийг бичгээр солилцоно.
17.3 Талууд гэрээтэй холбогдох бусад хууль, тогтоомжид заасан аливаа нууц мэдээллийг чандлан хадгална.
Арван найм. Гэрээ хүчин төгөлдөр болох
18.1 Энэ гэрээ нь талуудын холбогдох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр хуулийн өмнө хүчин төгөлдөр байна.
18.2 Талууд гэрээг 20… оны .... дугаар сарын ... -ны өдрөөс 20... оны .... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөнө.
18.3 Гэрээний хугацаа дуусгавар болоход аль нэг талаас санал ирээгүй тохиолдолд энэ гэрээг дахин 3 (гурван) жилээр буюу 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл ижил нөхцөлтэйгөөр сунгасанд тооцно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Монголбанкийг төлөөлж: ...................... -ийг төлөөлж:
ТТГ-ын захирал .................. Гүйцэтгэх захирал
.............................. ..............................
/гарын үсэг, тамга, тэмдэг/ /гарын үсэг, тамга, тэмдэг/
/.........................../ /............................/
Дүрмийн 6 дугаар хавсралт
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Оролцогч дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
1.1 Энэ дүрмийн 5.1.1-ээс 5.1.7-д заасан байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
1.1.1 Үр дүнгийн төлбөр тооцоо хийх төлбөр тооцооны данстай байх;
1.1.2 Энэ дүрмийг мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрсөн байх;
1.1.3 ҮЦГТ-өөс гаргасан техник, програм хангамжийн шаардлагыг биелүүлэх санхүү, технологи, боловсон хүчний чадвартай байх.
1.2 Энэ дүрмийн 5.1.8-5.1.9-д заасан байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
1.2.1 ҮЦГТ-өөс гаргасан техник, програм хангамжийн шаардлагыг биелүүлэх санхүү, технологи, боловсон хүчний чадвартай байх, түүнийг шалгуулахыг хүлээн зөвшөөрсөн;
1.2.2 Энэ дүрмийг мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрсөн байх;
1.2.3 Энэ дүрмийн 5.9-д заасан шаардлагад нийцсэн гэрээг төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулсан байх.
1.3 Энэ дүрмийн 5.1.8-д заасан байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
1.3.1 ҮЦГТ-өөс гаргасан техник, програм хангамжийн шаардлагыг биелүүлэх санхүү, технологи, боловсон хүчний чадвартай байх, түүнийг шалгуулахыг хүлээн зөвшөөрсөн;
1.3.2 Энэ дүрмийг мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрсөн байх;
1.3.3 Энэ дүрмийн 5.9-д заасан шаардлагад нийцсэн гэрээг төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулсан байх;
2. АСН систем рүү STP холболтоор, вэб интерфейсээр холбогдоход оролцогчид тавих техник технологийн шаардлагыг ҮЦГТ гаргаж, оролцогч нарт хүргүүлсэн байна.
Дүрмийн 7 дугаар хавсралт
ОРОЛЦОГЧ БҮРТГЭХ МАЯГТ
Банкны тухай хуулийн дагуу
төлбөр тооцооны ☐
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу
төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч ☐
цахим мөнгө ☐
холбогдох бусад хууль, журмын дагуу .........................................................................................
..........................................................................үйл ажиллагаа эрхлэх
☐ зөвшөөрөлтэй,
зөвхөн өөрийн гүйлгээ хийх ☐________________________(оноосон нэр) байгууллага нь АСН системийн
☐ шууд
☐ шууд бус
оролцогч болгон бүртгэхийг хүсэж байна.
АСН системээр дамжсан гүйлгээний үр дүнгийн тооцоог .................................................. банкинд байршиж буй ..................................................... тоот дансаар хийхийг зөвшөөрч байна.
АСН систем рүү /сүлжээ, технологийн хувьд/
Төлбөр тооцооны төлөөлөгч/процессороор дамжин ☐
______________________ /дамжих төлбөр тооцооны төлөөлөгч/процессорын нэр/
холбогдож,
Дансны нэгдсэн сан ☐
Дебит гүйлгээний зөвшөөрлийн сан ☐
Багц гүйлгээний горим ☐
Бодит цагийн горим ☐
ашиглаж
кредит ☐
дебит ☐
гүйлгээ дамжуулах сонирхолтой байгааг хүлээн авна уу?
Тус системийн оролцогч болсноор Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эдгээрт нийцүүлэн Монголбанкнаас баталсан эрх зүйн баримт бичгийн холбогдох заалт, шаардлагыг чанд биелүүлэх үүрэг хариуцлага ноогдож байгааг ухамсарлан ойлгосон бөгөөд эдгээрийг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах болно.
Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.Зөвшөөрлийн хуулбар;
2. Процессор, төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулсан гэрээ (өөр байгууллагын дэд бүтцийг сүлжээ, технологийн хувьд ашиглаж байгаа тохиолдолд)
3. Баталгааны гэрээ (зөвхөн шууд бус оролцогчийн хувьд);
4. Энэ дүрмийг дагаж мөрдөж ажиллах тухай баталгаа.
Бүгд . . . хуудастай.
Манай банк/байгууллагын дэд бүтэц нь энэ дүрэмд заасан бүхий л шаардлага (сүлжээ, програм, техник хангамж, тасралтгүй найдвартай байдал, эдгээрийн үйл ажиллагаа)-д бүрэн нийцсэн гэж үзсэн тул энэ мэдээллийг гаргаж байна.
Монголбанк нь танай үйл ажиллагаатай холбоотой хяналт, шалгалтыг хийж холбогдох үнэн зөв дүгнэлтийг гаргаж өгнө үү. Хяналт, шалгалтаар аливаа зөрчил, дутагдал, баримт бичгийн бүрдүүлбэр дутуу тохиолдолд бидний зүгээс АСН системийн оролцогч болох эрхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс үүдэх санхүүгийн болон санхүүгийн бус хариуцлагыг манай байгууллага бүрэн хүлээх болно.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
...........................................
...........................................
/ овог нэр/гарын үсэг/тамга тэмдэг/
Дүрмийн 8 дугаар хавсралт
ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ ХААХ,
ТҮДГЭЛЗҮҮЛЭХ МАЯГТ
Манай банк/байгууллага нь ........................................... улсын бүртгэлийн дугаартай ........................................... оноосон нэртэй АСН системийн оролцогчийн эрхийг ……………………..........………………………………………………………………………...шалтгааны улмаас хаах/түдгэлзүүлнэ үү.
өгнө үү.
Манай банк/байгууллагын АСН системийн
Дансны нэгдсэн сан ☐
Дебит гүйлгээний зөвшөөрлийн сан ☐
Багц гүйлгээний горим ☐
Бодит цагийн горим ☐
ашиглах эрхийг
кредит ☐
дебит ☐
төрлийн гүйлгээг ................ он ................ сар................ өдрийн ................ цаг ................ минутаас ................ он................ сар................ өдрийн ................ цаг ................ минут хүртэлх хугацаанд хаах/түдгэлзүүлж өгнө үү?
Энэ үйлдлээс болж үүсч болох санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг манай банк/байгууллага бүрэн хариуцахыг баталж байна.
Эрх бүхий этгээдийн
....................................... ....................................... .......................................
....................................... ....................................... .......................................
албан тушаал овог, нэр гарын үсэг (тамга/тэмдэг)
Дүрмийн 9 дүгээр хавсралт
ГҮЙЛГЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ
- Бодит цагийн гүйлгээний горимын хязгаарлалт
Д/Д |
Хязгаарлалтын нэр |
Хязгаарлалт |
Тайлбар
|
1 |
Нэгж гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаар |
3 сая төгрөг хүртэлх |
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А285 тоот тушаалаар батлагдсан. |
2 |
"Time-out" хугацаа |
30 секунд
|
- |
3 |
Гүйлгээ буцаах хүсэлт илгээх хугацаа |
3 хоног (ажлын хоног) |
Гүйлгээний буцаах хүсэлт буюу "recall" гүйлгээ. |
4 |
Нэр, данс шалгах |
85%-аас багагүй байх |
Оролцогч нь тухайн гүйлгээний нэр, дансыг шалгаж ҮЦГТ рүү илгээнэ. |
2. Багц гүйлгээний горимын хязгаарлалт
Д/Д
|
Хязгаарлалтын нэр
|
Хязгаарлалт |
1 |
Нэг багцад байх гүйлгээний тооны дээд хязгаар |
10 000 ширхэг |
2 |
Нэг багцад байх кредит гүйлгээний тооны доод хязгаар |
10 ширхэг |
3 |
Кредит гүйлгээ буцаах хүсэлт илгээх хугацаа |
Ажлын 1 хоног (амралтын болон бүх нийтээр амрах өдрийг тооцохгүй) |
4 |
Дебит гүйлгээ буцаах хүсэлт илгээх хугацаа |
Тухайн өдөрт |
5 |
Гүйлгээний зориулалт |
Ижил байх |
6 |
Гүйлгээ илгээсэн хэрэглэгчийн данс |
Ижил байх |
7 |
Гүйлгээ илгээсэн огноо |
Ижил байх |
8
|
Буцаалтын гүйлгээ (return) |
|
Дебит гүйлгээ |
3 хоног (ажлын хоног) |
|
Кредит гүйлгээ |
||
9 |
Нэр, данс шалгах |
85%-аас багагүй байх (Оролцогч нь тухайн гүйлгээний нэр, дансыг шалгах ҮЦГТ рүү илгээнэ) |
Дүрмийн 10 дугаар хавсралт
ГҮЙЛГЭЭ БОЛОВСРУУЛАХ ДАРААЛАЛ
1. Багц гүйлгээний горимын гүйлгээ боловсруулах дараалал
1.1 Кредит гүйлгээ (багцаар)
1.2 Кредит гүйлгээний буцаалт
1.3 Дебит гүйлгээ
1.4 Дебит гүйгээний буцаалт (үр дүнгийн төлбөр тооцооллын өмнө)
1.5 Дебит гүйлгээний буцаалт (үр дүнгийн төлбөр тооцооны дараа)
2. Бодит цагийн горимын гүйлгээ боловсруулах дараалал
2.1 Кредит гүйлгээ
2.2 Кредит гүйлгээ буцаалт
2.3 Кредит гүйлгээг буцаалтыг зөвшөөрөх
2.4 Кредит гүйлгээний лавлагаа
3. Дебит гүйлгээний зөвшөөрлийн сан
3.1 Дебит гүйлгээний зөвшөөрөл үүсгэх хүсэлт
3.3 Дебит гүйлгээний зөвшөөрлийг цуцлах
3.2 Дебит гүйлгээний зөвшөөрлийг шинэчлэх (өөрчлөх)
Дүрмийн 11 дүгээр хавсралт
ДЕБИТ ГҮЙЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН МАЯГТ
Дүрмийн 12 дугаар хавсралт
ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ ЗАРЧИМ
1. Ерөнхий зүйл
1.1 ҮЦГТ нь АСН системийн үйл ажиллагаанд системийн хэмжээнд бүрэн онцгой байдлыг дараах тохиолдолд зарлана.
1.1.1 ҮЦГТ болон оролцогчийн техник хангамж, програм хангамж, сүлжээний түвшинд 2 цагийн турш гүйлгээ дамжуулах боломжгүй болсон тохиолдолд
1.1.2 АСН системийн дараах горимд саатал, доголдол гарч хэрэглэгчийн гүйлгээг 2 цагийн турш дамжуулах боломжгүй болсон тохиолдолд;
1.1.2.1 Бодит цагийн горим;
1.1.2.2 Багц гүйлгээний горим;
1.1.2.3 Дансны нэгдсэн сан;
1.1.2.4 Дебит гүйлгээний зөвшөөрлийн сан.
1.2 ҮЦГТ нь АСН системийн хэсэгчлэн онцгой байдлыг дараах тохиолдолд зарлана:
1.2.1 Оролцогчийн мэдээллийн дагуу;
1.2.2 Аль нэг оролцогчийн сүлжээнд доголдол гарч 2 цагийн турш гүйлгээ дамжуулах, хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд
1.2.3 Оролцогчийн АСН систем рүү холбогддог үндсэн систем, интерфейс болон бусад системд доголдол гарч хэрэглэгчийн гүйлгээг 2 цагийн турш илгээх, дамжуулах, хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд.
1.3 АСН системд онцгой байдал зарласан үед оролцогч нь дараах үүргийг хүлээнэ:
1.3.1 ҮЦГТ-ийн техникийн болон үйл ажиллагаатай холбоотой гарсан аливаа саатал, доголдлыг засварлах тал дээр хамтран ажиллах;
1.3.2 Энэ хавсралтын 2-т заасны дагуу олон нийтэд мэдээлэл түгээх;
1.3.3 ҮЦГТ-ийн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн гүйлгээг дамжуулах бусад боломжийг ашиглах.
1. ҮЦГТ нь онцгой байдлын үед мэдээлэл түгээх зарчим
2. Оролцогчийн гүйлгээг онцгой байдлын үед дамжуулах бусад боломж:
2.1 ҮЦГТ болон оролцогч нь техникийн аливаа хүндрэлээс шалтгаалан онцгой байдал зарласан үед дараах боломжийг ашиглан гүйлгээ дамжуулж, боловсруулна.
2.1.1 ҮЦГТ болон оролцогчийн нөөц төвөөр;
2.1.2 АСН системийн веб интерфейсээр;
2.1.3 Банксүлжээ системээр;
2.1.4 Цаасан баримтаар.
Дүрмийн 13 дугаар хавсралт
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
1. Маргаан шийдвэрлэх дараалал (1 дүгээр үе)
2. Маргаан шийдвэрлэх дараалал (2 дугаар үе)
Текст томруулах
A
A
A