A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2021 оны 10 дугаар  сарын 18-ны өдрийн А-295 дугаар тушаалын хавсралт

 

УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО ШАЛГАРУУЛАХ, ШАГНАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Хоршоологчдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөх, хоршоодын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хоршоолох хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор "Улсын шилдэг хоршоо"-г шалгаруулж, шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

 

1.2."Улсын шилдэг хоршоо"-г шалгаруулах ажиллагаа ил тод, нээлттэй, шударга байх зарчимд суурилна.

 

1.3.Хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага "Улсын шилдэг хоршоо"-г жил бүр шагнаж урамшуулна.

 

ХОЁР. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

2.1."Улсын шилдэг хоршоо"-оор шагнуулахаар тодорхойлогдох хоршоо дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

2.1.1.хоршооны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрддөг байх;

2.1.2.төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг тогтмол биелүүлэн ажилладаг байх;

2.1.3.хоршоо нь 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

2.1.4.гишүүдийн тооны өсөлт жилд 30 хүртэл гишүүнтэй бол 10%, 30-аас  дээш гишүүнтэй бол 5%-иас доошгүй байх;

2.1.5.нийт активын өсөлт нь тухай жилийн инфляцийн түвшнээс багагүй байх;

2.1.6.бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тоо болон чанарын хувьд өссөн байх;

2.1.7."Сайн засаглал"-ын зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байх;

2.1.8.орон нутгийнхаа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг байхаас гадна орон нутаг болон үндэсний хэмжээнд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх;

2.1.9.хоршооны үйл ажиллагаа нь тогтворжиж, түүхий эдийн хангалт, үйлдвэрлэлт, борлуулалтын тогтсон сүлжээтэй байх;

2.1.10.Улсын болон бүсийн үзэсгэлэн, худалдаанд тогтмол амжилттай оролцдог  байх;

2.1.11.шинээр бий болж буй хоршоо, бүлэг, иргэдийг хуулийн этгээд болоход нь /хоршоо/ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, өөрийн тэргүүн туршлагыг хуваалцах, үзүүлэх сургалт зохион байгуулсан байх;

2.1.12.сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг  хавсаргах, төлбөрийн зөрчилгүй байх;

2.1.13.холбогдох хуулийн дагуу татвар, хураамжийг хугацаанд нь бүрэн төлсөн, хугацаа хэтэрсэн зээлгүй байх;

2.1.14.хоршооны нэгдсэн үнэлгээнд хамрагдсан байх, үнэлгээнээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, нэвтрүүлсэн байх;

2.1.15.хоршооллын нэгдсэн холбооны тодорхойлолтоор баталгаажсан байх.

 

ГУРАВ. ШАЛГАРУУЛАХ АЖИЛЛАГАА

 

3.1.Хоршооллын нэгдсэн холбоо ажлын үзүүлэлтээрээ "Улсын шилдэг хоршоо"-ны болзол ханган нэр дэвшиж буй хоршооны материалын бүрдүүлбэрийг орон нутгийн хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хоршооллын нэгдсэн холбооны тодорхойлолтын хамт хүргүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

 

3.2."Улсын шилдэг хоршоо"-ны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг орон нутгийн хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шалган үзэж хоршооны материал, санал, дүгнэлтийг хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

 

3.3.Хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага "Улсын шилдэг хоршоо" шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан шалгаруулалтыг хийнэ.

 

3.4.Ажлын хэсэг "Улсын шилдэг хоршоо"-ны материалыг хянан үзэж тав хүртэл хоршоог шалгаруулж Хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 07 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

 

3.5.Хоршоог "Улсын шилдэг хоршоо"-гоор зөвхөн нэг удаа шалгаруулна.

           

3.6."Улсын шилдэг хоршоо"-г ажлын хэсгийн саналыг үндэслэн хоршооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна.

 

ДӨРӨВ. ШАГНАЛ ОЛГОХ

 

4.1.Улсын шилдэг хоршоог 10 (арван) сая төгрөг, хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

 

4.2.Улсын шилдэг хоршоог шалгаруулах, шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүр хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төсөвт тусгаж байна.

 

4.3.Шагналыг Олон улсын эсхүл Үндэсний хоршооллын өдрийг тохиолдуулан хоршооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гардуулна.

 

"Улсын шилдэг хоршоо шалгаруулах,
                    шагнах журам"-ын хавсралт

 

"УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО"-НД НЭР ДЭВШИЖ БАЙГАА

….............................. АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН …........................

СУМ (ДҮҮРЭГ)-ЫН …....................................... ХОРШООНЫ

ТОДОРХОЙЛОЛТ

 

НЭГ. ХОРШООНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

1.Хоршооны нэр, бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, байгуулагдсан он: …........................................................................................................................

2.Нэр дэвшиж байгаа Хоршооны засаглалын нэгж (Бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгч, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх алба)-үүдийн үйл ажиллагааны жилийн тайлан:
…........................................................................................................................

3.Бүх гишүүдийн хурал хийсэн эсэх, хэлэлцсэн асуудлууд

…........................................................................................................................

4.Гишүүдийн тоо

…........................................................................................................................

5.Ажлын байрны тоо (Нийт ажилчид болон улирлын гэрээт ажилчдын тоо)

….........................................................................................................................

6.Хүний нөөцийн чадавхижуулалт (Хоршооны гишүүд, ажилчдын мэргэжил, ур чадвар, гишүүдэд сургалт зохион байгуулсан эсэх, явуулсан сургалтуудын сэдэв, бүсчилсэн сургалтуудад оролцсон эсэх, туршлага судалсан байдал, оролцогсдын тоо)

….........................................................................................................................

7.Хоршооны үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үйл ажиллагаа

.............................................................................................................................

8.Гишүүнчлэлийн талаарх мэдээлэл (Аль холбооны гишүүн, хэдэн онд элссэн)

 …........................................................................................................................

9.Хоршооны хамтын ажиллагаа (Хоршоо, нөхөрлөл, компани, бүлэг өрхүүдтэй хэрхэн хамтран ажилладаг тухай)


.............................................................................................................................

10.Хоршооны тогтвортой хөгжлийн байдал

.............................................................................................................................

11.Хоршооны бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо

 …........................................................................................................................

12.Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр

…..........................................................................................................................

13.Орон нутгийн болон аймаг, нийслэлийн ямар байгууллагуудтай хамтран ажилладаг (Улсын болон бүсийн зөвлөгөөн, семинар, үзэсгэлэн яармаг)

 ….........................................................................................................................

 

 

ХОЁР. САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ (СҮҮЛИЙН 5 ЖИЛЭЭР)


14.Нийт актив хөрөнгө (мян.төг)

…..........................................................................................................................

15.Хоршоонд хэдэн гишүүн хэдээс хэдэн төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлсэн (мян.төг)
…..........................................................................................................................

16.Нөөцийн санд хуваарилсан хөрөнгөө нэмэгдүүлсэн байдал (мян. төг)

.............................................................................................................................

17.Хоршооны бүтээгдэхүүн борлуулалтын орлого /мян.төг/

 …........................................................................................................................

18.Гишүүддээ хуваарилсан ногдол орлого /мян.төг/

 

ГУРАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

 

19.Аймаг,    нийслэл,   дүүргийн  тэргүүний   хоршоогоор  эсхүл   аж    ахуйн нэгжээр, улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн  үзэсгэлэнд оролцсон байдал, шалгарч байсан эсэх.

 ..................................................................................................................

20.Хоршооны бүтээгдэхүүн, үйл ажиллагааны зурган танилцуулга DVD, CD дээр бичсэн видео.

...............................................................................................................