- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 81
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
