A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 333

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2-т заасныг тус тус үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 35 дугаар хавсралт болгон 1 дүгээр хавсралт, "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Үндэсний хорооны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны   1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын комисс, хороо, ажлын хэсэг, тэдгээрийн дарга"-ын 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.11, 6.1.2, 6.2, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2-т заасныг тус тус үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Уур амьсгалын Үндэсний хорооны ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Үндэсний хорооны ажиллах журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ