A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.3.5 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"11.3.5.олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно."

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн гарчгийн "зэрэгт" гэсний дараа "болон олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР