- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/22 дугаар зүйлийн 22.10 дахь хэсэг:
"22.10.Улсын онцгой комиссыг Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулна."
2/271 дүгээр зүйлийн 271.1.8 дахь заалт:
"271.1.8.гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг нөхөн олговортойгоор дайчлан гаргах."
3/30 дугаар зүйлийн 30.1.19 дэх заалт:
"30.1.19.энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах."
2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "гадна" гэсний дараа "тухайн нөхцөл байдалд нийцүүлэн" гэж, 10.4.11 дэх заалтын "улсын онц чухал" гэсний дараа ", төрийн тусгай хамгаалалтад байгаа" гэж, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн "бууруулах" гэсний өмнө "сунгах," гэж, 271 дүгээр зүйлийн 271.1.4 дэх заалтын "албан даалгавар" гэсний дараа ", тушаал" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтын "заавар," гэсний дараа "салбар хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөө," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.13 дахь хэсгийн "онцгой байдлын байгууллагад ажилласан" гэснийг "онцгой байдлын байгууллагад төрийн тусгай алба хаасан" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
