A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 10 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 50.11 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"50.11.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно."

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.12 дахь хэсгийн "нэмэгдэл," гэсний дараа "мөнгөн урамшуулал," гэж нэмж, мөн хэсгийн "50.11-д" гэснийг "50.11, 50.12-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн "50.11, 50.12, 50.13" дахь хэсгийн дугаарыг "50.12, 50.13, 50.14" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР