A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 09 сарын 22-ны өдөр                            

Дугаар 385 

Улаанбаатар хот

"Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-д

өөрчлөлт оруулах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь: 

1. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 46 тоот тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ын 2.1.5 дахь хэсгийн "1 жилийн" гэснийг "6 сарын" гэж, 2.2.2 дахь хэсгийн "10" гэснийг "3" гэж, 2.2.3 дахь хэсгийн "10" гэснийг "20" гэж, 3.6.2 дахь хэсэгт заасан "15" гэснийг "20" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэхүү тогтоолын 1 дэх заалтыг "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан хугацаанд дагаж мөрдсүгэй. 

3. Энэхүү журмын өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зээлийн батлан даалтын сан /Ш.Алтанчимэг/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

                                              

ДАРГА                                    Д.БАЯРСАЙХАН