- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-д өөрчлөлт оруулах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
"Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-д өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/680 тоот албан бичгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 46 тоот тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ын 2.1.5 дахь хэсгийн "1 жилийн" гэснийг "6 сарын" гэж, 2.2.2 дахь хэсгийн "10" гэснийг "3" гэж, 2.2.3 дахь хэсгийн "10" гэснийг "20" гэж, 3.6.2 дахь хэсгийн "15" гэснийг "20" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэхүү тогтоолын 1 дэх заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэхүү журмын өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зээлийн батлан даалтын сан /Ш.Алтанчимэг/-д үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
