- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Зохицуулах зөвлөлийн 2017 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2017 оны 09 сарын 23-ны өдөр
Дугаар 98
Улаанбаатар хот
Зохицуулах зөвлөлийн 2017 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "Чандмань Бадрал" ХХК-ийг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ-т нэгтгэсэнтэй холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр "Чандмань Бадрал" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай" тогтоолын "Чандмань-Бадрал" ХХК гэснийг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ болгон өөрчилсүгэй.
2.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Замын-Үүдийн дулааны станц" ТӨҮГ /У.Санрайжав/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
