- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/210
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-т доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:
1/2.17-2.21 дэх заалт:
"2.17.Нотариатч нь нотариатын үйлдлийг цахим хэлбэрээр хийх дараах тоног төхөөрөмжтэй байна:
2.17.1.иргэний цахим үнэмлэхийг болон хурууны хээ таних төхөөрөмж;
2.17.2. гарын үсгийг цахим хэлбэрээр хадгалах төхөөрөмж;
2.17.3. баримт бичгийг өндөр хурдтай хуулах сканнер;
2.17.4.нотариатчийн тоон гарын үсэг, түүнийг хадгалах төхөөрөмж;
2.17.5.шаардлагатай бусад.
2.18.Нотариатч нотариатын цахим системд өөрийн хурууны хээгээр, эсхүл тоон гарын үсгээр нэвтрэн цахим системд нотариатын үйлдлийг баталгаажуулах бөгөөд гэрчилсэн үйлдлийн хавсралт баримт бичгийг цахим санд оруулж, хадгална.
2.19.Нотариатч гэрчилсэн үйлдэл бүрд үйлчлүүлэгчийн гарын үсгийг цахим хэлбэрээр, эсхүл тоон гарын үсгийг ашиглан зуруулна.
2.20.Нотариатын цахим санд баримт бичгийн хуулбар, орчуулга гэрчлэхээс бусад үйлдэл гүйцэтгэх явцад үүссэн бүртгэлийн хуудсыг тухай бүр хэвлэж, үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулж /хуулийн этгээдийн хувьд тамга, тэмдгийг даруулна/ нотариатын үйлдэл, түүнд холбогдох баримтын хамт архивт хадгална.
2.21.Нотариатч нотариатын цахим сангаас гэрчилсэн үйлдлийн лавлагааг олгож болно."
2/3.9 дэх заалт:
"3.9.Нотариатын цахим санд хадгалагдаж буй үйлдэл, түүнтэй холбоотой баримт бичиг нь цаасан эх хувьтай адил байна."
3/. 4.9 дэх заалт:
"4.9.Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хурууны хээгээр тогтоосон тохиолдолд эрх бүхий байгууллагын мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн нотариатын үйлчилгээг үзүүлж, гэрчлүүлж буй баримт бичигт хавсаргана."
4/. 7.5-7.7 дахь заалт:
"7.5.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурах бөгөөд нягтлан бодогчгүй бол энэ тухай итгэмжлэлд тусгана.
7.6.Нотариатч шилжүүлж буй итгэмжлэлийг гэрчилсэн бол Иргэний хуулийн 62.7, 67.5-д заасан мэдэгдэх үүргийг талуудад тайлбарлана.
7.7.Итгэмжлэлийг цахим хэлбэрээр гэрчлэхдээ нотариатын цахим систем дэх дэс дарааллын дагуу хийж, баталгаажуулна."
5/.8.2.13 дахь дэд заалт:
"8.2.13."өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа;"
6/. Арван дөрөв1:
"Арван дөрөв1.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах,
шилжүүлэх
141.1.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх үйлдэл хийхдээ Иргэний хуулийн 237 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 501 дүгээр зүйлийг баримтална.
141.2.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөхдөө энэ тухай тэмдэглэл үйлдэж, үүрэг гүйцэтгүүлэгчээр гарын үсэг зуруулан, тамга дарж батална."
2."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын 3.2.1 дэх дэд заалтын "хуулбар" гэсний дараа, 3.2.2 дахь дэд заалтын "хэлцэл" гэсний дараа, 3.2.4 дэх дэд заалтын "итгэмжлэл" гэсний дараа, 6.1 дэх заалтын "гэрчлэхдээ" гэсний дараа "Иргэний хуулийн 522-526 дугаар зүйл" гэж, 6.10 дахь заалтад "Гэрээслэгч өөрийн гарааг гэрээслэлээ бичиж чадахгүй тохиолдолд түүний хүсэлтээр гэрч оролцуулж, өөр этгээдээр бичүүлж болно. Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, гэрээслэлд хавсаргана" гэсэн 2 дахь өгүүлбэр, 10.3 дахь заалтын "үүсгэн байгуулах" гэсний дараа "хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах" гэж, 13.3 дахь заалтад "Эх баримтад зурсан орчуулагчийн нэр, гарын үсэг ойлгомжтой, тэмдэг тод дарагдсан байна." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2.1 дэх заалт:
"2.1.Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ уг үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага, бүрдүүлэх баримт бичиг, үйлчилгээний хөлс, тээврийн зардал зэргийг үйлчлүүлэгчид тайлбарлаж өгнө."
2/2.5 дахь заалт:
"2.5.Нотариатч харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичсэн, балласан, засварласан, үг, үсэг дарсан баримт бичгийг гэрчлэхийг хориглоно."
3/2.15 дахь заалт:
"2.15.Нотариатч үйлчилгээ үзүүлсэн бол Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн баримт олгоно."
4/3.1 дэх заалт:
"3.1.Нотариатч Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу дараахь үйлдэл тус бүрээр бүртгэл хөтлөх бөгөөд цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална:
3.1.1.гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
3.1.2.гэрээслэл гэрчлэх;
3.1.3.итгэмжлэл гэрчлэх;
3.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
3.1.5.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
3.1.6.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэх;
3.1.7. баримт бичгийн хуулбар, орчуулгыг гэрчлэх;
3.1.8. баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
3.1.9.нотариатчийн мэдэгдэх хуудас бичих;
3.1.10.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх."
3.2.3 дахь дэд заалт:
"3.2.3.хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;'"
6/3.2.6 дахь дэд заалт:
"3.2.6.гэрээслэл гэрчлэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох".
4."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын 2.7 дахь заалтын "бичиг оруулж дарна" гэснийг "бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна" гэж, 2.10 дахь заалтын "2 дахь" гэснийг "5.2 дахь" гэж, "тэмдэглэнэ." гэснийг "тэмдэглэн гарын үсэг зуруулах ба нотариатын цахим мэдээллийн сан /цаашид "нотариатын цахим сан" гэх/-д нөхөн оруулна." гэж, 2.12, 6.13, 9.3 дахь заалтын "эцгийн нэр, нэр" гэснийг "эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр" гэж, 4.3 дахь заалтын "эцгийн нэр, нэрийг" гэснийг "эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг" гэж, 3.2.5 дахь дэд заалтын "үнэн зөв" гэснийг "үнэн зөвийг гэрчлэх" гэж, 5.2.1 дэх дэд заалтын "132.2 дугаар зүйл" гэснийг "132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэг" гэж, 5.2.2 дахь дээд заалтын "145.2 дугаар зүйл" гэснийг ""145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг" гэж, 5.2.3 дахь дэд заалтын "109.2 дугаар зүйл" гэснийг "109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг" гэж, 5.2.4 дэх дэд заалтын "190.2 дугаар зүйл" гэснийг ""190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэг" гэж, 5.2.5 дахь дэд заалтын "276.4 дугаар зүйл" гэснийг ""276 дүгээр зүйлийн 276.2 дахь хэсэг" гэж, 5.2.6 дахь дэд заалтын "45.1 дүгээр зүйл" гэснийг "45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг" гэж, 5.2.7, 5.2.8 дахь дэд заалтын "237.1 дүгээр зүйл" гэснийг ""237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэг" гэж, 6.4 дэх заалтын "эмчийн дүгнэлтийг" гэснийг "мэргэжлийн эмчийн магадлагааг" гэж, 6.6 дахь заалтын "Нотариатчдын танхимаас авах бөгөөд уг гэрээслэлийг гэрчилснээс хойш 14 хоногийн дотор Танхимд бүртгүүлнэ." гэснийг "Монголын Нотариатчдын Танхим /цаашид "Нотариатчдын танхим" гэх/-аас авах бөгөөд тухайн гэрээслэлийг гэрчилснээс хойш 14 хоногийн дотор Нотариатчдын танхимд бүртгүүлнэ" гэж, 6.9 дэх заалтын "огноо" гэснийг "он, сар, өдөр" гэж, 6.11 дэх заалтын 1 дэх өгүүлбэрийн "болон" гэснийг, эсхүл" гэж, мөн заалтын 2 дахь өгүүлбэрийн "Танхимд" гэснийг "Нотариатчдын танхимд" гэж, 8.2.11 дэх дэд заалтын "түүний" гэснийг "өвлүүлэгчийн" гэж, 10.2 дахь заалтын "10 дугаар" гэснийг "11 дүгээр" гэж, ""Арван гурав"-ын гарчгийг "Баримт бичгийн хуулбар, орчуулгыг гэрчлэх" гэж, 13.1, 13.4 дэх заалтын "хуулбарын үнэн зөвийг" гэснийг "хуулбарыг" гэж, 14.2 дахь заалтын "иргэний гэр бүлийн байдлын бүртгэл" гэснийг "иргэний улсын бүртгэл" гэж, 15.9 дэх заалтын "эцгийн" гэснийг "эцэг/эх/-ийн" гэж, 8.2.13 дахь дэд заалтын дугаарыг "8.2.14" гэж тус тус өөрчилсүгэй.
5."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын 2.4 дэх заалтын "Нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийг харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичихгүй" гэсэн 2 дахь өгүүлбэрийг, 2.8 дахь заалтын "Баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ" гэсэн 1 дэх өгүүлбэрийг, 2.13 дахь заалтын "Үүний зэрэгцээ баримт бичгийн хугацааг сунгуулахыг үйлчлүүлэгчид зөвлөнө." гэсэн 2 дахь өгүүлбэрийг, 5.6 дахь заалтын "Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлиийн 46.9 дэх хэсгийг баримтлах бөгөөд энэ тохиолдолд" гэснийг тус тус хассугай.
6.Нотариатын үйлдэл хийх зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарт, уг зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч /Р.Онончимэг/-т даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
