- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/288
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дүгээр тушаалаар баталсан "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал"-ын 3.2, 10.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны A/226 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан 'Монгол улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт"-ын 1.1.11.2 дахь хэсгийн "хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт" гэснийг хассугай.
2.Энэ тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд нэгтгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Иргэний харьяаллын газар /А.Энх-эрдэнэ/-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.БОЛД
Текст томруулах
A
A
A
