A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 462

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ховд дулааны станц" ТӨХК (Д.Энхсайхан)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 243 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т даалгасугай.

ДАРГА      А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ   Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ   Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ   У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ   Э.САМДАН

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Ховд дулааны станц" ТӨХК-ийн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ховд дулааны станц" ТӨХК (Д.Энхсайхан)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

4. нэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 462 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ