- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/319
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Шаардлага, загвар батлах тухай" 2010 оны 353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор баталсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-д дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй.
1/. 1.4 дэх хэсэг:
"1.4. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалтад заасан Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь олон улсын эрх бүхий CIE-Cambridge International Examination, IB-International Baccalaureate, AP-Advanced placement central зэрэг байгууллагаар магадлан итгэмжлүүлж хүлээн зөвшөөрөгдсөнөөр баталгаажна."
2/. 2.16 дахь хэсэг:
"2.16.Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болохыг нотлох энэ шаардлагын 1.4-т заасан байгууллагаас олгосон баримт бичиг /гэрчилгээ/, сургалтын хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана."
2.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Шаардлага, загвар батлах тухай" 2010 оны 353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор баталсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-ын 1.2 дахь хэсгийн "эзэмшүүлэх" гэсний дараа "олон улсын хөтөлбөрийн" гэж, мөн тушаалын хоёрдугаар хавсралт ёсоор баталсан "Сургалт эрхлэх нөхцөл шаардлага" загварын "Сургуулийн хэв шинж" хэсэг дэх "тусгай" гэсний дараа "төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн сургалттай" гэж тус тус нэмсүгэй.
3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Шаардлага, загвар батлах тухай" 2010 оны 353 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт ёсоор баталсан "Сургалт эрхлэх нөхцөл шаардлага" загварын "Сургуулийн хэв шинж" хэсгээс "мэргэжлийн", "Өмчлөлийн хэлбэр" хэсгээс "дагнасан" гэснийг тус тус хассугай.
САЙД Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
