A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ 

        ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

                                                                               

2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр           
Дугаар 234    

Улаанбаатар хот         

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 6, 27 дугаар зүйлийн 8, 9 дэх заалт, Дархан цаазат болон Байгалийн цогцолборт зарим газрын тусгай горимыг баталсан тухай Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4-6 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Байгаль орчны сайдын "Журам батлах тухай" 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам"-ын гуравдугаар бүлэгт шинээр дараах заалтыг нэмж оруулан баталсугай.

З.10.Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт хэрэгжүүлэхээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол мэргэжлийн байгууллагаар экологийн магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулан, байгаль-экологид ээлтэй нь нотлогдсон тохиолдолд тухайн төслийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталснаар уг төсөл хэрэгжих газрын зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож болно.

2.Шинээр нэмж оруулж буй дээрх заалтын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /А.Намхай/, холбогдох хамгаалалтын захиргаадын дарга нарт үүрэг болгосугай.

                        САЙД                                               Г.ШИЙЛЭГДАМБА