- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ - БШУС, ЭМС-ын хамтарсан 2022 оны А/198, a/297 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 336/247
Улаанбаатар хот
"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн хоёрдугаар бүлгийн 17.1.1 дүгээр заалт, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, тайланг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг болгосугай.
3. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдааид танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Баяр) -т тус тус даалгасугай.
4. Батлагдсан төсөвт багтаан сургууль бүрт эмч ажиллуулах асуудлыг судлан 2007 онд багтаан шийдвэрлэхийг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ө.ЭНХТҮВШИН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.ТУЯА
БСШУС-ын 2006 оны 336/247 тушаалын хавсралт
Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-д оруулсан нэмэлт, өөрчлөлт
1. "Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-ын холбогдох хэсгүүдэд дараах заалт, үг, өгүүлбэр нэмсүгэй.
1.1 Журмын 1.2-ийн " ...зориулалтын гал тогоотой сургуулийн хувьд" гэсний ард "заавал" гэж,
1.2 Журмын 1.5-т "Сургуулийн туслах аж ахуйг түшиглэн үдийн цайнд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэнэ."гэж,
1.3 Журмын 1.6-д "Үдийн цай бэлтгэх ажилд эцэг эх, сурагчдыг оролцуулж болно" гэсэн 2 дахь өгүүлбэрийг,
1.4. Журмын "Үдийн цайны цэс зохиоход тавигдах шаардлага"-ын 4.9-ийн ".............. эрдэс бодисоор баялаг" гэсэн үгийн ард "баяжуулсан "гэж,
1.5 Журмын 4.5-д "Сүү...." гэсний ард "сүүн бүтээгдэхүүн" гэж,
1.6. Журмын "6.5.5 Дээж бүтээгдэхүүн авч" гэсний ард "зориулалтын хөргүүрт хадгалж" гэж
1.7 Журмын 6.5-д "6.5.6 Сургуулийн бие засах газар, угаалгын өрөөний үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавих" гэсэн заалт.
2. "Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-ын холбогдох хэсгүүдийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
2.1 "2.3 Үдийн цайны үргэлжлэх хугацаа 20 минутаас ихгүй байна" гэж,
2.2 "2.5 Сургуулийн эмч улирал бүр сурагчдын эрүүл мэнд, жин, өндрийн судалгааг тогтмол хийж үнэлгээ, дүгнэлт гарган, сургуулийн удирдлага, ангийн багш, эцэг эхэд танилцуулна." гэж,
2.3 "6.3 Үдийн цай зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн эмч дараах ажлыг хийж гүйцэтгэнэ." гэж,
3. "Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-ын 1.4 дэх заалтыг хассугай.
.—000—
Текст томруулах
A
A
A
