A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 468

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ган-Илч" ХХК (О.Ганхуяг)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т даалгасугай.

ДАРГА       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ    Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ     Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ      У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ      Э.САМДАН

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Ган-Илч" ХХК-aас Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ган-Илч" ХХК (О.Ганбат)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 468 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ