A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 1997 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тушаалын хавсралт

 

САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

1.Яамдын Сайдын Зөвлөлийн гишүүдийг урамшуулах, түүний эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө.

2.Сайдын Зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зориулан яамдын төсөвт зардалд 5.0 /таван/ сая төгрөгийг жил бүр тусгах бөгөөд түүнээс хэтрүүлэн зарцуулахыг хориглоно. Уг хөрөнгийг зөвхөн Зөвлөлийн гишүүд болон Зөвлөлийн нарийн бичгийн даргыг урамшуулахад зарцуулна. /Сангийн сайдын 2006 оны 112 дугаар тушаалаар өөрчилсөн./

3.Сайдын Зөвлөлийн гишүүн болгон нарийн бичгийн даргад олгох урамшууллыг Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр улиралд нэг удаа олгоно. /Сангийн сайдын 2006 оны 112 дугаар тушаалаар өөрчилсөн./

4.Улиралд олгох урамшууллын хэмжээг Зөвлөлийн хуралдааны үр дүн, түүнд гишүүдийн оролцсон ирц, байдал, идэвх, ажил хэрэгч, бүтээлч чанар, хуралдааныг зохион байгуулж явуулсан байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан яамны Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүрээр тодорхойлно.

5.Дээрх үзүүлэлтүүдийг бүрэн хангасан гишүүний урамшуулал нь сард 37000 төгрөг байна. /Сангийн сайдын 2006 оны 112 дугаар тушаалаар өөрчилсөн./

6.Зөвлөлийн хурал сард хэдэн удаа болсон, гишүүн хэдэн удаа оролцсоныг харгалзан урамшууллыг олгоно. Хэрвээ сард хоёр удаа хурал хийснийг нэгд нь ороогүй бол урамшуулын 1/2-ийг, 3 удаа хийсний хоёрт нь ороогүй бол 2/3-ыг нь олгохгүй.

7.Сайдын Зөвлөлийн хуралдаанд оролцсон боловч, бусад харгалзах үзүүлэлтийг бүрэн хангаагүй бол урамшууллын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулж болно.

8.Сайдын Зөвлөлийн гишүүдийн урамшууллыг цалин түүнтэй адилтгах орлоготой адилтган үзэж татвар, шимтгэлийн тооцоо хийж төсвийн бүртгэл, тайланд тусгана.

9.Сайдын Зөвлөлийн гишүүдийн урамшуулалд зориулсан хөрөнгийн тухайн жилийн эцсийн үлдэгдлийг дараа онд шилжүүлэн зарцуулж болно.

 

 

---оОо---