- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДӨРВӨЛЖИН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 17
Буга
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс авах албан татварыг Тэмээ 0, Адуу 700, Үхэр 500, Хонь 200, Ямаа 300 төгрөгөөр тогтоож баталсугай.
2. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчны амьжиргааг дэмжих зорилгоор 2021 оны эхний хагас жилд албан татварыг 0 төгрөгөөр тогтоосугай.
3. Малын тоо толгойд оногдсон албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөхийг татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосугай.
4.Сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (Н.Батболд), татварын улсын байцаагч (М.Галсахйан) нарт даалгасугай.
5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга (П.Амгалан)-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ГАНТОГТОХ
Текст томруулах
A
A
A
