A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/475                               

Улаанбаатар хот

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

                 1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 365 дугаар тушаалаар баталсан "Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-ийн "Физик-математикийн шинжлэх ухааны" гэснийг "Физикийн шинжлэх ухааны" гэж, 2.2.2-ийн "Химийн шинжлэх ухааны" гэснийг "Математикийн шинжпэх ухааны" гэж, 2.2.2-2.2.17 дахь заалтын дугаарыг "2.2.3-2.2.18" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-ийи "хамгаалуулахаас" гэснийг "хамгаалалтанд оруулахаас" гэж; 4 дүгээр зүйлийн 4.4-ийн "болон" гэснийг "эсхүл" гэж; 5 дугаар зүйлийн 5.2-ын "Горилогчийн бүтээлийн зөвлөхийн тоо 2 байна" гэснийг "Горилогчийн бүтээлийн зөвлөхийн тоо 2 хүртэл байна" гэж; 6 дугаар зүйлийн 6.2.7-ийн "6 сараас доошгүй, 3 жилээс ихгүй хугацаанд" гэснийг "1-2 жилийн дотор" гэж; 7 дугаар зүйлийн 7.1-ийн "дөрөвний гурваас доошгүй ирцтэй" гэснийг "дөрөвний гурваас доошгүй хувийн ирцтэй" гэж; 7.7-ийн "дэгээр" гэснийг "дарааллаар" гэж; 7.7.8-ын "аль нэгийг нууцаар тэмдэглэж" гэснийг " өмнөх тоог нь нууцаар дугуйлан тэмдэглэж" гэж тус тус өөрчилсүгэй.

                2.Мөн журмын 2.3, 3.1.1, 4.1.2, 4.1.5, 4.1.7.1, 7.7.1 дэх заалтыг дор дурьдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

           2.3. Зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд гишүүд нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй байна;

                   3.1.1.энэ журмын 4.3-д заасан шаардлагыг хангаагүй бүтээлийг хамгаалалтанд оруулахаас татгалзаж материалыг горилогчид буцаах;

                  4.1.2.шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсан байх;

              4.1.5. шинжлэх ухааны докторын зэрэг горилогч нь 1 болон түүнээс дээш докторантын ажлыг удирдан хамгаалуулсан байх;

           4.1.7.1.шинжпэх ухааны докторын зэрэг горилогч нь дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 25-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх, үүнээс 5-аас доошгүйг нь мэргэжлийн өндөр түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн байх;

                7.7.1.горилогчийн намтар, бүтээл, жинхэнэ хамгаалалтанд оруулах бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар эрдэмтэн нарийн бичгийн дарга танилцуулна;

               3.Мөн журмын 1.2 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1.7.2 заалтыг тус тус хассугай.

                                                 САЙД                                         Л.ГАНТӨМӨР