- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 334
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "Журам батлах тухай" 188 дугаар тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.
2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны "Журам батлах тухай" 188 дугаар тушаалын 2 дахь заалтыг "Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар"/Д.Доржханд/, Нийслэлийн тээврийн газар /Ч.Энхбат/, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ/Н.Пунцаг/-т тус тус даалгасугай" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Журам батлах тухай" 119 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД М. ЗОРИГТ
Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 334 дүгээр тушаалын хавсралт
1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ын 1.2,1.3,1.4, 2.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 1.2. Аюултай ачаа тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллага нь аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад урьдчилан гарган өгч, тээвэрлэлтийн хөдөлгөөний замнал, цагийн хуваарийг тохиролцож зөвшөөрөл авах бөгөөд аймаг, нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагаас баталгаажуулсан замын хуудас авч тээвэрлэлт гүйцэтгэнэ;
2/ 1.3. Улс хоорондын аюултай ачаа тээвэрлэлтийг 1996 онд Оросын Холбооны Улс, 2011 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 1993 онд Бүгд Найрамдах Казастан Улс, 2003 онд Бүгд Найрамдах Беларусь Улс,1995 онд Украин Улс, 2002 он Бүгд Найрамдах Турк Улс, 2004 онд Бүгд Найрамдах Киргиз Улстай байгуулсан Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ;
3/ 1.4. MNS 4978:2000 стандартын 5.2-т заасан аюултай ачааг тээвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актуудад заасан нөхцөл, шаардлагын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэвэл зохино;
4/ 2.1. "Аюултай ачаа" гэж MNS 4978:2000 стандартын 5.1-т заасныг ойлгоно.
2. Журмын 4.1, 4.2 дэх заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
1/ 4.1, 4.2 дахь заалтын "...автотээврийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч..."гэснийг "...автотээврийн хяналтын улсын байцаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих цагдаагийн байгууллагын ажилтан.
3.Журмын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.16 дахь заалт нэмсүгэй.
1/ 2.16. Аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хяналтын цахим төхөөрөмжөөр тоноглогдсон мөн тухайн төхөөрөмжөөр хяналт хийх эрх бүхий байгууллагын сервертэй холбогдож, хяналтад байна.
Текст томруулах
A
A
A
