- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 404
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-ын 4 дүгээр зүйлд дараах агуулгатай хэсэг нэмсүгэй:
"4.6. Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын өдрийн 8-ны дотор бүртгүүлсэн байна."
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Төрийн сангийн газар (С.Наранцогт), Татварын ерөнхий газар (Л.Зориг)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
