A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 06

Ар-Асгат

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", "Татварын ерөнхий хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8.4, "Хог хаягдлын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуулыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын жилд авах хураамжийн тариф, хог хаягдалыг тээвэрлэх, үйлчилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Я.Цэенхорол/, Хууль эрх зүйн мэргэжилтэн /Ц.Төгөлдөр/, Байгаль орчны улсын хяналтын байцаагч /А.Хайсанжав/ нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 79 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний 40 дугаар тогтоол, ИТХ-ын 2021.03.03-ны дугаар 04 тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГАО.ТӨМӨРБААТАР