- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 4/5
Долоошарзаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 2021 он дуустал 0 тѳгрѳгѳѳр тогтоож, 2022 оноос хойших хугацааны албан татварыг хавсралтаар батапсугай.
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тоггоосон тогтоолыг хэрэгжуулж, татварыг орон нутгийн тѳсѳвт тѳвлѳрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /О.Мандахбаяр/-д үүрэг болгосугай.
З.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны ѳдрийн 3/1 дугээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГАХ.БАТЧИМЭГ

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 14/10
Баян-Овоо сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шороон шуурга, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүр дээр нь 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Тус тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2021 оны 4/5 дугаар тогтоол, 2023 оны 11/4 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Х.БАТЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
