- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 21
Шумуултай
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Адуу – 700 төгрөг
Үхэр – 600 төгрөг
Хонь – 500 төгрөг
Ямаа – 600 төгрөг
2. Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, газар тариалан, усан хангамжийг нэмэгдүүлэх, малын угаалга халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээнд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Жигмэддорж)-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын шийдвэрийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлсүгэй.
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Б.ДАВААХҮҮ
Текст томруулах
A
A
A
