A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 04

Дархан

"БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ"

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/677 тоот тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймагт "Эмийн болон хүнсний зориулалтаар байгалийн ургамал түүж, бэлтгэх төлбөрийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Азжаргал/-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Төлбөр, хураамжийн хувь хэмжээ тогтоох тухай" 83 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.НАСАНБАТ