A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 04

Мааньт

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 "д" хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.6 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Гуравдугаар" Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж буй Уул уурхай эрхлэгч компаниуд, ААНБ, Албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэг, иргэн бүрээс хураах хог хаягдлын хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 4-р сарын 18-ны өдрийн "Хог хаягдлын хураамжийг батлах тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай,

3.Орлогыг орон нутгийн татварт төвлөрүүлж ажиллахыг Татвар хураагч /А.Энхтуул/-д даалгасугай.

ДАРГА Л.БАТСУУРЬ