A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 07

Баянтөхөм

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Р.Очирбатын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжэээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,2 заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвангуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр,тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Р.Очирбат/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

2.2.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Д.Оюунбилэг/-д даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАТМӨНХ

ТӨВ АЙМГИЙН, БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 06

Баянтөхөм

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хуралдааны "Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5754 дугаарт бүртгүүлсэнтэй холбоотойгоор сумын "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" № 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Доржпалам/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭНХТҮВШИН