- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МЭДҮҮЛЭГ, МАЯГТЫН ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар А/429
Улаанбаатар хот
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МЭДҮҮЛЭГ, МАЯГТЫН ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /ЭУБ-01 маягт/-ийн загварыг 1 дүгээр, "Цахим хэлбэрээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах эсэх тухай мэдэгдэл /ЭУБ-02 маягт/"-ийн загварыг 2 дугаар, "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /ЭУБ-03 маягт/"-ийн загварыг 3 дугаар, "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягт /ЭУБ-04/"-ын загварыг 4 дүгээр, "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягт /ЭУБ-05/"-ын загварыг 5 дугаар, "Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/"-ийн загварыг 6 дугаар, "Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн маягт /ЭУБ-07/"-ын загварыг 7 дугаар, "Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт /ЭУБ-08 маягт/"-ын загварыг 8 дугаар, "Хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ /ипотек/-ний эрхийн бүртгэлийн маягт /ЭУБ-09/"-ын загварыг 9 дүгээр, "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийж бүртгэх маягт /ЭУБ-10/"-ын загварыг 10 дугаар, "Архиваас хувийн хэрэг захиалах хуудас /ЭУБ-11 маягт/"-ын загварыг 11 дүгээр, "Бүртгэсэн гэрээ, гэрчилгээ, лавлагаа болон бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, түүнд хавсаргасан нотлох баримтын олголтын бүртгэл /ЭУБ-12 маягт/"-ийн загварыг 12 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар батлах тухай" А/419 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б.Ариунболд/-т үүрэг болгосугай.
ДАРГАД.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
