- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАЙ СУМ ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 3/05
Хөх өндөр
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/ хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орон нутгийн татварын орлогод тооцогдох хог хаягдлын хураамжийн хэмжээг 1 сард айл өрхөөс 1000 төгрөг, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэгээс 3000 төгрөг, албан байгуулагаас 8000 төгрөг, уул уурхай зам, барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжээс 50000 төгрөг, уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани аж ахуйн нэгжээс 80000 төгрөг байхаар тус тус тогтоосугай .
2. Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Түмэндэлгэр/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хорооны дарга /Г.Булгансүх/-д даалгасугай.
ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
