- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН АЙМАГ ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар IV/08
Булган
ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар "Аргачлал батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралт "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ын 1 дүгээр зүйлийн 1.1.дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн IV Хуралдаанаас ТОГТООХ нь:
- Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилго бүхий “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журам”-ыг 1 дүгээр, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба /Д.Батчулуун/-д үүрэг болгосугай.
- Дээрх тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Ариун-Эрдэнэ/, сумын Засаг дарга нарт даалгасугай.
ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
