- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЛҮН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 04
Лүн-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга С.Даваахүүгийн өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 05 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр дор дурьдсанаар тогтоосугай
Үүнд:Тэмээ 600 төгрөг
Адуу 1000 төгрөг
Үхэр 700 төгрөг
Хонь 400 төгрөг
Ямаа 600 төгрөг
2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос тэмээ -10, адуу -15, үхэр -15, хонь -150, ямаа -50 толгой тус бүрд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын орлогыг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн зохих хууль, журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /С.Даваахүү/-д даалгасугай
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 03 дугаар хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай
ХУРЛЫН ДАРГА А.ОЮУНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
